Тепло хаус/ Teplo house- Амины орон сууц

Тепло хаус/ Teplo house- Амины орон сууц Манай компанийн хамт олон амины орон сууцыг чанарын өндөр түвшинд түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж гүйцэтгэж байна.

23/01/2024

Absolutely stunning house 🌳

23/01/2024

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ БУЦААЖ ТАТАХЫГ ШААРДАХ ШАЛТГААНУУД:

1. Хөрөнгө оруулагч гэдэг бол ердөө л АШИГ ОЛОХ ЗОРИЛГОТОЙ АЖ АХУЙН Л НЭГЖ. БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ТӨР ЗАСАГ эрх зүйн орчноо л бүрдүүлж, нөхцлөө л тодорхой болгох ёстой болохоос гадны хөрөнгө оруулагчдын өмнө заавал бөхөлзөөд байх шаардлагагүй.

Аль ч улс орны төр нь шаардлагаа тодорхой болгоод, “ийм нөхцлөөр хөрөнгө оруулаад ашиг олохыг чинь зөвшөөрье” гэдэг болохоос дуртайгаа хийх, дуртай газраа сонгож эзэмших, газар эзэмших зөвшөөрлийг гадны иргэд, аж ахуйн нэгжид өгдөггүй.

2. Тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, ард иргэдийн эрх ашиг ямар ч хөрөнгө оруулалт, мөнгөнөөс хавьгүй илүү, зүйрлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Төр үүнийгээ л хамгаалах ёстой. Ямар ч аж ахуйн нэгж, гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэдээс илүү эрх дарх эдлэх ёсгүй.
Гадны иргэдэд өөрийн иргэдээс давуу эрх өгдөг улс орон гэж хаана ч байхгүй.

3. ХӨРӨНГӨ гэж юуг ойлгож байгаа нь тодорхой биш байна. МОНГОЛ УЛСЫН ХӨРСӨН ДООРХИ БАЯЛАГ, ГҮНИЙ БОЛОН ГАДАРГЫН УС, ХӨРСӨН ДЭЭРХИ БАЙГАЛИЙН БАЯЛАГ-ийг хөрөнгө гэж үзэж, бүртгэж тооцох ёстой. Үндэсний тооцооны системд үндэсний баялгаа тооцож тусгах чиглэлд цаашид хөгжихөөс өөр зам байхгүй. Бусад улс орнууд ч үүнд анхаараад эхэлчихсэн.

4. Компаниас зарцуулж байгаа төгрөг бүрийг хөрөнгө гэж үзэх АЖ АХУЙН НЭГЖИЙН түвшний ойлголтыг биш, харин байгалийн нөөц баялаг, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийг хөрөнгө гэж үзэх буюу хөрөнгө оруулалтын тухай цэвэр ЭДИЙН ЗАСГИЙН ОЙЛГОЛТ-ыг авч хэрэглэх нь зөв. Хуулиар зохицуулах боломж бий.

Аж ахуйн нэгжийн нэр дээр байр худалдаж аваад балансад нь тусгахад л шууд хөрөнгө оруулагч болж, гэр бүлээрээ байнга оршин суух, газар эзэмших хүсэлтээ гаргах эрх нээгдэхээр байна. Энэ тэгээд хөрөнгө оруулалт уу, эсвэл хэрэглээ юу?

5. Гадаадын хөрөнгө оруулалтыг тусад нь бие даасан хуулиар зохицуул. Урд хөрш, бусад улс орнуудын олонх нь гадаадын хөрөнгө оруулалтыг бие даасан хуулиар зохицуулдаг.

Дотоодын хөрөнгөө офшор бүс рүү гадагш урсгаж алдахын оронд ЭХЛЭЭД ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ДЭМЖ, БИЗНЕС ЭРХЛЭХ ОРЧНОО САЙЖРУУЛ, АВИЛГААС САЛ.

Жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авч байгаа дотоодын бизнес, хүүгүй шахам зээл татаас авч байгаа гадны аж ахуйн нэгжтэй яаж өрсөлдөх вэ? Улсын эдийн засгаа өөд татахгүй, гадныхныг дэмждэг төрийн бодлого гэж байх уу?

6. Газар эзэмшүүлэх гэхийн оронд ЭХЛЭЭД АВИЛГААСАА САЛЧИХ, тэгвэл хөрөнгө оруулагчид илүү сонирхож магад. ХАРИУЦЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг татахад анхаарахын оронд ингэж, зөвхөн мөнгө хөөгөөд байвал луйварчид, дээрэмчид, авилгачид, хууль зөрчигчид л орж ирнэ. Мөнгөний босгогүй бол бүр гуйлгачид л орж ирнэ.

Улс орноо гэмт хэрэгтнүүд, авилгачид, тонуулчдын үүр болгох гэж үү?

Олон улсын жишигт 100 жилээр, үнэ төлбөргүй, татварыг нь хөнгөлөн байж, сайн дураар газар эзэмшүүлж, ашиглуулсан тохиолдол байдаггүй.

Ингэж газар ашиглуулах нь Үндсэн хууль”-ийн 6.1, 6.2-ыг зөрчинө. Хэнд ч Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжээс илүү давуу тал олгох ёсгүй.

7. Татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгох нь заавал байх шаардлага биш!
(2013 оны хууль эдийн засгийн тусгаар тогтнолыг сулруулсан, ихээхэн хортой хууль болсон. Тухайн үед болохгүй гэж холбогдох байгууллагуудад би саналаа бичиж өгч л байсан).

Төр хөрөнгө оруулсан компанийн өмнө үүрэг хүлээх шаардлагагүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бол мэдээж хэрэг. Хуулийн дагуу ажиллаж байгаа, хууль зөрчөөгүй бол ажиллах эрх нь мэдээж нээлттэй.

Дотоодын аж ахуйн нэгжүүдийг ч хөрөнгийн хэмжээгээр нь ялгаварлаж, заримд нь давуу тал олгох шаардлагагүй.

Ингэж гадны хөрөнгө оруулагчдад зориулж, татвар тогтворжуулах нь улсын дотоод эдийн засгийн орон зайгаа хоёр хувааж, эдийн засгийн хямрал, хүндрэлийн нөхцөлд УИХ, Засгийн газар зохицуулалт хийх боломжийг хязгаарлаж байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Хүчтэйг нь татвараас чөлөөлж, хууль өөрчлөгдсөн тохиолдолд цөөн хэдэн хөрөнгө оруулагчдад аятай таатай бол хууль үйлчилж, эрх ашигт нь нийцэхгүй бол хууль үйлчлэхгүй байх ийм хоёрдмол утгатай хуулийн заалтыг хэвээр үлдээх нь нийтэд үйлчлээд хэсэг хүнд үйлчилдэггүй хуультай байх буюу мөн л ард иргэдээ хөрөнгөөр ялгаварлах урхагийг дагуулна.

8. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРМЫГ ХҮНДЭТГЭДЭГ, ХАРИУЦЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ л хэрэгтэй. Аливаа асуудлаа эхлээд Монгол Улсын шүүхээр асуудлаа шийдүүлдэг байх, Гэрээний эх хувийг Монгол хэлээр үйлдэж, албан ёсны эх хувь гэж үзэхийг зөвшөөрөхгүй бол улс байхгүй, хуульгүй байршилд саран дээр, эсвэл Ангараг гариг руу очиж дураараа хөрөнгө оруулаг.

Монгол Улсын стандартын дагуу санхүү татварын тайлангаа өгдөггүй, Техник-эдийн засгийн үндэслэлээ хянуулдаггүй, дураараа өөрчилдөг, хоцрогдсон технологитой, байгальд хор хөнөөлтэй ажилладаг, ажиллагчдаа монгол гадаад гэж ялгадаг, хулхидаад гарах, иргэдээс нь илүү нөхцөл шаардах, ХАРИУЦЛАГАГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХЭРЭГГҮЙ.

“Арбитраар шийдүүлээгүй бол Монгол Улсад шүүхээр шийд” гэдэг хууль огт байж болохгүй. Эхлээд Монгол Улсад компаниа байгуулаад, хуулийн дагуу асуудлаа шийдүүлээд дараа нь болохгүй бол олон улсын арбитр руу очиг.

Эхнээсээ Монгол Улсыг “УЛС” гэж үзэхгүй, хууль эрх зүйг нь уландаа гишгэнэ гэж шаардаж байгаа компани “хариуцлага”-гүй хулхидагч л байна.

Монгол Улсад байгуулагдсан аж ахуйн нэгжээр дамжуулж, эсвэл нэгж байгуулах замаар хөрөнгө оруулдаг байх, тэр байгууллага, нэгж нь хуулийг дагаж мөрддөг байхыг, орлогоо Монгол банкаар дамжуулдаг байхыг шаардах нь зүй.

Ямар ч субьектийн эрх ашиг Монгол Улсын язгуур эрх ашгаас, Монгол төрийн хууль тогтоох, хуулиар засаглах эрхээс, хуулиас илүү дээгүүр байж болохгүй.

9. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх (16.1.3 Хөрөнгө оруулалтын хууль) нь цөөн тооны том аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулагчдад дотоодын ажиллах хүчийг ашиглах биш, харин гаднаас ирж ажиллах ажилчдын тоог хэмжээ хязгааргүй нэмэх үүд хаалгыг нээж өгч байна.

Монгол төр иргэдийнхээ төлөө, ажлын байрыг нэмэхийн төлөө ажиллах учиртай болохоос гаднаас хүн авчрах бодлого баримтлах ёсгүй.

Гадаадын хөрөнгө оруулалт, цагаачлал хоёрыг ялга л даа. Огт өөр асуудлууд шүү дээ.

10. Бүсчилсэн хөгжлийн бодлого тодорхой болоогүй байна. Монгол улсын эдийн засгийг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлого төлөвлөлт, газар нутгийн ашиглалтын төлөвлөгөө, аж үйлдвэржилт, эрдэс баялгийн салбар, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарын баримт бичгүүдийг тодорхой болгох, бусад хуулиудтай уялдуулах гээд хийх ажил зөндөө бий. Аль ч чиглэлээр судалгаагүй, барьцгүй, дутмаг л байгаа шүү дээ.

Гаднаас хөрөнгө татах гэж байгаа бол эхлээд хаана, аль салбарт ямар хэмжээний, ямар түвшний технологитой, ямар хөрөнгө оруулахыг дэмжихээ тодорхой болго. Юу ч тодорхой биш, ямар ч шалгуургүйгээр гадныханд үйлчлэхийг “төрийн бодлого” гэж нэрлэхгүй.

Орд ашиглах гэж байгаа бол төр эхлээд хайгуулаа хийж, нөөцөө тогтоож, ТЭЗҮ-гээ батлаад нөхцлөө тавиад хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд ээлтэй түвшний технологиор, энэ болзлоор, ийм нөхцлөөр ашигла гэвэл хөрөнгө оруулагчид эхнээсээ тодорхой ойлгомжтой болно.

***

Эрх зүйн нэгдмэл нэг систем дотор хуулиудын хооронд зөрчилтэй байдал үүсгэж, бүрэн эрхт байдалтай холбоотой эрх зүйн системийн логикийн зөрчилгүй байдлыг тодорхой хугацаагаар буюу “хөрөнгө оруулалтын гэрээ”, “тогтворжуулах гэрчилгээ”-ний хугацаагаар хязгаарлаж болохгүй.

Yндсэн хуульдаа нийцүүлэн дотооддоо эрх зүйн эмх цэгцийг бий болгох, хадгалах нь Улсын бүрэн эрхт байдлын нэг гол шаардлага байдаг. Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл улсын бүрэн эрхт байдлыг татварын хуулийн хэрэгжих хүрээгээр дамжуулан хязгаарлаж, “улсын бүрэн эрх үнэмлэхүй байх, тасралтгүй байх” гэсэн тусгаар улсын бүрэн эрхт байдлын олон улсын эрх зүйгээр баталгаажсан хоёр үндсэн зарчмыг хоёулыг нь зөрчиж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 5.4 дэх заалт, 1933 оны 12-р сарын 26-ны улсын эрх, үүрэг хариуцлагын тухай “Montevideo Convention”-ны 1, 3, 5 дугаар заалтуудыг зөрчиж, ард иргэдийнхээ ахуй амьдрал, эдийн засгийн хөгжих боломжийг хязгаарлахгүй байхын тулд энэ хуулиа буцааж тат.

Монгол Улсын УИХ, Засгийн газар өөрөө эрх зүйн системийнхээ, эдийн засгийнхаа, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг эвдэх шаардлага байхгүй. Ямар ч мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл гэж байдаг. Тэр нь нийт Монголын ард түмний эрх ашиг, улсын язгуур эрх ашиг.

Ер нь баталсан хуулиудаа дараа нь зүйл заалтаар өөрчилж, сулруулдаг жишиг тогтох нь... 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль-ийн 6.10-т “энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ гэсэн ч энэ заалтыг (2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр) хүчингүй болгосон. Тогтворжуулалтын гэрчилгээ олгох эсэхийг хэлэлцэх УИХ-ын эрхийг засаг руу шилжүүлж, шууд асуудал хариуцсан яамны сайд бие даан шийдвэрлэдэг болсон. Одоо бол бүр мөнгөний босгогүйгээр хөрөнгө оруулагчийн статус өгөх болж байна. Дараа нь энэ хуулийг яаж өөрчлөхийг бас таах аргагүй.

Эхлээд бүсчилж хөгжих бодлогоо, аж үйлдвэржилтийн бодлогоо, технологийн тухайд баримтлах бодлогоо, салбаруудын бодлогоо, нутаг дэвсгэрийн ашиглалтын төлөвлөгөөгөө, ямар чиглэлээр хөрөнгө оруулалтыг дэмжихээ, нөхцөл, шалгуураа тодорхой болгочих. Нөөц баялгаа үнэл, судалгаануудаа, ТЭЗҮ-гээ бэлтгэ. Яг одоо хөрөнгө оруулахад бэлэн, ТЭЗҮ нь батлагдсан сайн төсөл байхгүй л байгаа шүү дээ. Юу ч бэлэн биш!

Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, орчин үеийн технологи ашигладаг, нийгэм эдийн засгийн хөгжилд нэмэр болдог ХАРИУЦЛАГАТАЙ хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцлийг бүрдүүлье гэвэл эхлээд энэ хуулийн төслөө буцааж татахаас өөр аргагүй. Яарвал даарна!

Хүндэтгэсэн

Бямбасүрэнгийн ЭНХБАЙГАЛЬ
доктор, дэд профессор

2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

💯Ар гүнт дэхь 4 хаусны ажлын явц. Хамгийн чанартай хийцтэй, хамгийн дулаахан 🤩Европ стандартын хаусыг бид таньд санал бо...
27/05/2022

💯Ар гүнт дэхь 4 хаусны ажлын явц.
Хамгийн чанартай хийцтэй, хамгийн дулаахан 🤩Европ стандартын хаусыг бид таньд санал болгож байна.
Холбогдох утас: 📲99073931, 93139899

💯Чанар бол бидний нэрийн хуудас💯Тепло хаус /Дулаан хаус/-ийн хамт олон таны асуудлыг шийдэж хамгийн дулаахан хаусыг хамг...
17/05/2022

💯Чанар бол бидний нэрийн хуудас
💯Тепло хаус /Дулаан хаус/-ийн хамт олон таны асуудлыг шийдэж хамгийн дулаахан хаусыг хамгийн чанартай материалаар чанарын өндөр түвшинд, найдвартай, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгч байна. Таньд зөвхөн газар байхад л хангалттай.
💯Бид 5 дугаар сарыг дуустал 2 дахь ээлжийн захиалгаа м2-1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг болголоо.
🏡Мак блок бүс бетон, зүрхэвчтэй
🏠Шугаман суурь
🏘ОХУ Декра дээвэр /Насжилт өндөр, арзгар чулуун будагтай, төмөр дээвэр/
🤩Таазны өндөр 2,7метр цэлгэр уужим саруулхан
🏠Базальт чулуун хөвөн дулаалга
🏡Европ стандартын 3 давхар шилтэй, 72-ийн рамтай сайн чанарын Турк резинтэй хуванцар вакум цонх /өнгөний сонголттой/
🏘Европын брендийн цахилгаан халаалтын зуух
💯Smart удирдлагатай - Ашиглалтын зардал хамгийн бага
Цахилгаан- Орос кабель, монтаж
💯Цэвэр- гүний худаг, нөөцийн сав
Бохир - Шүүрүүлэх систем бүхий септик
/хамтрагч компанийн хамгийн үнэргүй, хамгийн байгальд ээлтэй, хамгийн ашиглалтын зардал бага байх технологиор шийдсэн/
🏡Явган замын тохижилт
28м2 Граж
21м2 Террас
🤗Одоо баригдаж байгаа төсөлтэй биеэр үзэж танилцах боломжтой.
💯Тавилгаа аваад ороход бэлэн
💯Та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Хаусны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 📲93139899
Одоо баригдаж байгаа хаус төслүүдтэй үзэж танилцах бол 📲99073931

🏡Хаус захиалахдаа Хамгийн чанартайг сонго!🧐Хувийн сууц бариулах гэж буй иргэдийн хамгийн чухал асуулт бол  Дулаан Алдагд...
11/05/2022

🏡Хаус захиалахдаа Хамгийн чанартайг сонго!
🧐Хувийн сууц бариулах гэж буй иргэдийн хамгийн чухал асуулт бол Дулаан Алдагдал, Дулаалга, Халаалт🤔
💯Тэгвэл Тепло хаус /Дулаан хаус/-ийн хамт олон таны асуудлыг шийдэж хамгийн дулаахан хаусыг хамгийн чанартай материалаар чанарын өндөр түвшинд, найдвартай, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгч байна. Таньд зөвхөн газар байхад л хангалттай.
💯Бид 5 дугаар сарыг дуустал 2 дахь ээлжийн захиалгаа м2-1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг болголоо.
🏡Мак блок бүс бетон, зүрхэвчтэй
🏠Шугаман суурь
🏘ОХУ Декра дээвэр /Насжилт өндөр, арзгар чулуун будагтай, төмөр дээвэр/
🤩Таазны өндөр 2,7метр цэлгэр уужим саруулхан
🏠Базальт чулуун хөвөн дулаалга
🏡Европ стандартын 3 давхар шилтэй, 72-ийн рамтай сайн чанарын Турк резинтэй хуванцар вакум цонх /өнгөний сонголттой/
🏘Европын брендийн цахилгаан халаалтын зуух
💯Smart удирдлагатай - Ашиглалтын зардал хамгийн бага
Цахилгаан- Орос кабель, монтаж
💯Цэвэр- гүний худаг, нөөцийн сав
Бохир - Шүүрүүлэх систем бүхий септик
/хамтрагч компанийн хамгийн үнэргүй, хамгийн байгальд ээлтэй, хамгийн ашиглалтын зардал бага байх технологиор шийдсэн/
🏡Явган замын тохижилт
28м2 Граж
21м2 Террас
🤗Одоо баригдаж байгаа төсөлтэй биеэр үзэж танилцах боломжтой.
💯Тавилгаа аваад ороход бэлэн
💯Та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Хаусны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 📲93139899
Одоо баригдаж байгаа хаус төслүүдтэй үзэж танилцах бол 📲99073931

Address

Bold Tower
Ulaanbaatar

Telephone

+97693139899

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тепло хаус/ Teplo house- Амины орон сууц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share