18/05/2026
Бид РТТ ХХК/ RTT LLC-ийн #ТипТопЗасварынТөв -ийн засвар, үйлчилгээнд 🇩🇪 Германы ATH Heinl брендийн орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ 🤩
🔧 ATH M72Z PLUS загварын дугуй задлагч машин нь нэмэлт лапатка ашиглахгүйгээр дугуйг задлах боломжтой тул обудыг гэмтээх эрсдэлийг бууруулдаг. Мөн RUNFLAT, UHP зэрэг хатуу хажуутай дугуйнуудыг зориулалтын нэмэлт тоноглолын тусламжтайгаар хялбар, аюулгүй задлаж угсрах боломжтой. Автомат дугуй өргүүр нь хүнд жинтэй дугуйг ажлын тавцан дээр өргөж байрлуулдаг тул манай засварчдын ажлыг илүү хөнгөвчилж, аюулгүй ажиллагааг сайжруулж байна 💪
https://www.ath-heinl.com/montieren/pkw-reifenmontiermaschinen/ath-m72z-plus
⚖️ ATH W142 загварын дугуйн балансын машин нь суудлын автомашинаас эхлээд 160 кг хүртэл жинтэй ачааны машины R22.5 хэмжээтэй дугуйнд баланс тохиргоо хийх боломжтой, өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж юм. Pneumatic өргүүр, laser заагч систем зэрэг нь ажлын хурд, чанарыг нэмэгдүүлдэг давуу талтай 🚛
https://www.ath-heinl.com/wuchten/lkw-reifenauswuchtmaschinen/ath-w142
⬆️ Мөн бид 3.5 тн хүртэл жинтэй суудлын болон дунд ангиллын жийп автомашин өргөх зориулалттай ATH Single Lift 35M нэг баганат хөдөлгөөнт өргүүрийг ашиглаж байна. Энэхүү өргүүр нь шаланд бэхлэгдэхгүй, хөдөлгөөнт байдлаараа workshop-ийн орон зайг илүү уян хатан ашиглах боломжийг бүрдүүлдэг 🚗
https://www.ath-heinl.com/heben/1-saulen-hebebuhnen/ath-single-lift-35m
Бид үйлчилгээндээ олон улсын чанартай тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлсээр байх болно 🤝
📍ТИП ТОП Засварын төв
Ногоон зоорь 45
Баянзүрх дүүрэг, 11-р хороо,
13180 Улаанбаатар, Монгол улс
⏰Цагийн хуваарь
Даваа - Баасан гарагт 09:30-17:00 цаг,
Бямба гарагт 10:00-16:00 цаг,
Ням гарагт амарна.
Хэрэв Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй доорх утсуудаар ажлын цагаар холбогдоорой.
☎️ 7000 1110, 9504 5746: ерөнхий мэдээлэл
☎️ 9191 5746: борлуулалт, техникийн асуулт
☎️ 9500 5746: засвар, үйлчилгээ
☎️ 9505 5746: худалдаа
#ТипТопЗасварынТөв #Дугуй #Дугуйзасвар #ТипТоп