ГАН ХИЙЦ ХК

ГАН ХИЙЦ ХК Чанараар итгэл бүтээнэ.

Бидний эрхэм зорилго: Хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар, түргэн шуурхай, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр ,нэг дороос бүх үйлчилгээг сэтгэлд хүртэл нь хүргэхэд оршино.

03/06/2026
03/06/2026

🏗️ Бүх төрлийн ган хийц, төмөр карказын үйлдвэрлэл, угсралт 🏗️

Манай хамт олон үйлдвэрлэлийн барилга, агуулах, спорт заал, худалдаа үйлчилгээний төв, зөөврийн байгууламж зэрэг бүх төрлийн объектын ган бүтээцийн үйлдвэрлэл, угсралтын ажлыг инженерийн тооцоо, чанарын стандартын дагуу гүйцэтгэж байна.

✔ Ган каркас үйлдвэрлэл, угсралт
✔ Багана, дам нуруу, фермийн хийцлэл
✔ Зангилааны нарийвчилсан үйлдвэрлэл
✔ Металл хийцийн зураг төсөл, ажлын зураг
✔ Үйлдвэрийн болон агуулахын барилгын каркас
✔ Саравч, авто зогсоол, тусгай зориулалтын хийц
✔ Талбайн хэмжилт, инженерийн зөвлөгөө
✔ Объектын онцлогт тохирсон инженерийн шийдэл

🔹 Бүтэн хийцийн үйлдвэрлэл, угсралт
🔹 Багана, ферм, зангилааны нарийн хийцлэл
🔹 Инженерийн нарийвчилсан тооцоолол
🔹 Салхи, цас, ашиглалтын ачааллын тооцоотой шийдэл
🔹 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өндөр стандарт
🔹 Чанарын хяналттай үйлдвэрлэл, угсралт
🔹 Бат бөх, найдвартай ган бүтээц
🔹 Төслийн хугацаанд багтаан гүйцэтгэх менежмент

Ган хийц бол зөвхөн төмөр биш — инженерчлэл, нарийвчлал, аюулгүй байдлын цогц шийдэл юм.

📞 Захиалга, зөвлөгөө: 8855 4923. 7210-9145













#МонголБарилга
#ГанХийц
#ТөмөрХийц
#ТөмөрКаркас
#АгуулахБарилга
#ҮйлдвэрийнБарилга
#ИнженерийнШийдэл
#БарилгынИнженерчлэл
#ГагнуурУгсралт




#Төмөр #хийц #металл

🇯🇵 JICA-ийн санхүүжилттэй монголын анхныцасны хашлагын төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.✔ Бат бөх хийц✔ Түргэн угсра...
04/05/2026

🇯🇵 JICA-ийн санхүүжилттэй монголын анхны
цасны хашлагын төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

✔ Бат бөх хийц
✔ Түргэн угсралт
✔ Хүнд нөхцөлд ашиглах боломжтой

11/03/2026

36 тонн метал хийц.
Хурдан үйлдвэрлэл.
Чанартай угсралт

30/12/2025

Яндан дээр агаар сэлгэгч суурилуулбал юу болдог вэ?

Инженерийн талаас:
Шаталтын үр ашиг нь зөвхөн түлшнээс биш,
агаарын урсгал-аас шууд хамаардаг.
Агаарын урсгал тогтвортой бол шаталт бүрэн явагдаж,
ашигтай коэффициент (η) 10–25% хүртэл нэмэгддэг.

Энгийн хэрэглэгчийн хувьд:
• Гал илүү жигд асна
• Дулаан хурдан тархана
• Түлш бага зарцуулна
• Утаа, эвгүй үнэр багасна

Яндангийн агаар сэлгэгч:
• Таталтыг тогтворжуулна
• Илүүдэл хийг гадагшлуулна
• Шинэ хүчилтөрөгчийн урсгалыг дэмжинэ
#ИнженерийнШийдэл
#ДулааныҮрАшиг
#ЗөвШаталт
#БарилгынТехнологи
#ЭрчимХүчнийХэмнэлт

18/09/2025

Өнгөрсөн долоо хоногт Science сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгааг товч танилцуулъя. Судлаачид 56.5 сая өвчтөний өгөгдөлд өргөн хүрээний дүн шинжилгээ хийж, хулгана дээр лабораторийн туршилтууд хийж үзсэний эцэст агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нарийн ширхэгт тоосонцор нь “Lewy body dementia” буюу тархины эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоожээ.

PM2.5 гэдэг нь 2.5 микрометрээс бага хэмжээтэй, уушгинд шингэж цусны урсгалаар тархи болон бусад эрхтэнд хүрч чаддаг тоосонцор юм. Туршилтаар эрүүл хулганыг PM2.5-аар удаан хугацаанд амьсгалуулахад тархинд нь α-синуклейн (αSyn) уураг хуримтлагдаж, улмаар тархи нь хатангиршиж, танин мэдэхүйн доройтол ажиглагдсан байна. Харин αSyn уургийг нийлэгжүүлдэггүй хулганын тархинд PM2.5 тоосонцор бараг сөрөг нөлөө үзүүлээгүй аж.

αSyn уургийн бөөгнөрөх үйл явц нь тархины эмгэг болон Паркинсоны өвчний хамгийн гол шалтгаан болдог. Энэхүү уураг нь мэдрэлийн эсүүдийн хоорондох дохио дамжилтыг зохицуулдаг ч, эс дотор хуримтлагдан бөөгнөрөхөд мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эцэстээ эсийг үхэлд хүргэдэг.

Судалгааны хамгийн чухал үр дүн нь PM2.5-д удаан хугацаанд өртөхөд тархины эмгэгийн эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд зогсохгүй, лабораторид гарган авсан αSyn уургийг PM2.5-аа үйлчлэхэд шинэ хэлбэрийн αSyn уураг бий болсон явдал байв. Энэхүү шинэ хэлбэрийн уураг нь хурдтай бөөгнөрч, задралд илүү тэсвэртэй болж, мэдрэлийн эсэд үзүүлэх хоруу чанар нь улам нэмэгдсэн байна.

Эдгээр үр дүнгүүд нь агаарын бохирдол хүний тархи, сэтгэхүйд гүнзгий сөрөг нөлөө үзүүлдгийг нотолж, цаашид нийгмийн эрүүл мэндийн хамгийн том сорилтуудын нэг болох нь ойлгомжтой гэдгийг илтгэж буй.

Манай улсын хүн амын талаас илүү нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол, PM2.5 нарийн ширхэгт тоосонцор өвлийн улиралд “гамшгийн хэмжээ”-нд хүрч, агаарын чанарын индексийг муу талаараа олон жил тэргүүлж буй билээ.

Шведэд дөнгөж төрсөн нярайн тархинаас PM2.5 тоосонцор илэрсэн тухай судалгааг бид өнгөрсөн жил танилцуулж байсан. Гэвч Шведийн хотууд Улаанбаатараас хэдэн арав дахин цэвэр агаартай билээ. Харин манайд агаарын бохирдолтой холбоотой нарийвчилсан судалгаа яагаад ч юм хийгдэхгүй байна.

Эх сурвалж:
Science сэтгүүл: “Lewy body dementia promotion by air pollutants” судалгаа

Инфографикийг сэтгэгдэл хэсгээс үзнэ үү.

18/09/2025
17/09/2025

Манай хэрэглэж байгаа газ халаагуур нь Монгол гэр, сууцанд бүрэн тохиромжтой.
⚠️ Хамгийн их санаа зовдог зүйл бол газ алдах аюул.

Бидний ашиглаж буй газ мэдрэгч нь хий алдагдмагц автоматаар хааж өгнө.
📌 Туршилтаар баталсан – үнэртэй ус, тос хүртэл мэдрээд дохио өгдөг.
📌 Ингэснээр та айж түгших шаардлагагүй, гэр бүлээ аюулгүй хамгаална.

✅ Монгол гэрт тохиромжтой
✅ Сууцанд хэрэглэхэд найдвартай
✅ Аюулгүй байдлыг бүрэн хангана
Үнэ : 110’000 төгрөг
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 80577572 ,88554923 холбогдоно уу.
Манай хаяг :
Ган Хийц ХК
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Наран 18140-55

🚍 Ханын материалын эцэсийн буудлаас буугаад чанх хойшоо 100 м яваад манай үйлдвэр байна.
🚗 Машинаар ирвэл Ханын материалын эцсээс баруун тийш ороод, буудлын хойно шууд харагдана.

Address

Ulaanbaatar
18140

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

+97688068117

Alerts

Be the first to know and let us send you an email when ГАН ХИЙЦ ХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ГАН ХИЙЦ ХК:

Share