Инно лаборатори

Инно лаборатори Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Инно лаборатори, Commercial & Industrial, Инно лаборатори БЗД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-р байр, Сайнменежмент ХХК-ийн өмчлөлийн “Ангара” цогцолборын 2-р давхарт, Ulaanbaatar.

✅Инно Хими Лаб компанийн Инно лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэн бөгөөд хүнс ба хүрээлэн буй орчны шинжилгээг 290 гаруй үзүүлэлтээр олон улсын стандартын дагуу өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэж байна.🔬

🥚 “АМИНО ӨНДӨГ” – Шинжлэх ухаанд суурилсан итгэлцлийн эхлэлМонголын хүнсний салбарт лабораторийн шинжилгээний үр дүнг шо...
27/10/2025

🥚 “АМИНО ӨНДӨГ” – Шинжлэх ухаанд суурилсан итгэлцлийн эхлэл

Монголын хүнсний салбарт лабораторийн шинжилгээний үр дүнг шошгон дээрээ QR кодоор байршуулсан бүтээгдэхүүн худалдаанд гарлаа.
“Мөнх Амтшил” ХХК-ийн “АМИНО өндөг” нь Инно лабораторийн хийсэн амин хүчил болон витаминий шинжилгээгээр баталгаажсан функциональ хүнс юм.

💡 Шинжлэх ухааныг хэрэглээнд нэвтрүүлье.
Итгэлцлийг шинжилгээгээр баталгаажуулъя.

Амин хүчлээр баяжуулсан бүтээгдэхүүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой.

https://innochem.mn/post/JBEW5r

#АминоӨндөг #МөнхАмтшил #ИнноЛаборатори #МонголБрэнд

🌿 Уурагт тэжээлийн судалгаа – Махны шинжилгээ 🧪Инно лаборатори маханд амин хүчлүүд болон усанд уусдаг витамин бүрдлийг с...
20/10/2025

🌿 Уурагт тэжээлийн судалгаа – Махны шинжилгээ 🧪

Инно лаборатори маханд амин хүчлүүд болон усанд уусдаг витамин бүрдлийг судалж, шинжилгээний үр дүнгээр махны чанар, гарцад үзүүлэх нөлөөг орчин үеийн өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр тодорхойлж байна.

Малын уурагт тэжээл:
https://www.facebook.com/uuragttejeel

Шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл:
📍 www.innochem.mn

📞 7705-1414
📘 Инно Лаборатори

🥗 Дэлхийн Хүнсний Өдрийн баярын мэнд!Инно лаборатори нь хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой ...
16/10/2025

🥗 Дэлхийн Хүнсний Өдрийн баярын мэнд!
Инно лаборатори нь хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан цагаас хойш дөрөв дэх жилдээ судалгаа, шинжилгээ, инновацид тулгуурлан ажиллаж байна.
Бид хүнсний салбарын түншүүдтэйгээ хамт “эрүүл хүнс – эрүүл нийгэм”-ийн төлөө алхаж буйдаа үргэлж бахархдаг.
Хүнсний салбарын бүтээлч, хөдөлмөрч хамт олон, фермерүүд, үйлдвэрлэгчид, судлаачид , бодлого тодорхойлогчид болон хэрэглэгч та бүхэндээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе!
🌍

Хүнсний аюулгүй байдлыг чанд сахиж, чанартай, эрүүл хүнсээр хүн ардаа хангах үйлсэд хүчин зүтгэн хөдөлмөрлөж буй нийт иргэд, аж ахуйн нэгж, салбарын хамт олон Та бүхэндээ “Дэлхийн хүнсний өдөр”-ийн халуун мэнд хүргэе.

Баяр хүргэе, Хантай баг! 👏Монголын зөгийн бал ийм өндөр антиоксиданттай болохыг шинжлэх ухаанаар нотлох нь бидний хувьд ...
15/10/2025

Баяр хүргэе, Хантай баг! 👏
Монголын зөгийн бал ийм өндөр антиоксиданттай болохыг шинжлэх ухаанаар нотлох нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Дэлхийн брэнд болохыг дахин хүсэн ерөөе!
#хэрэглээндшинжлэхухаан

14/10/2025
14/10/2025

🔬 Пестицидийн үлдэгдэл илрээгүй — Хариуцлагатай үйлдвэрлэлийн бодит баталгаа.
Хантай зөгийн аж ахуйн зөгийн балд 206 төрлийн пестицидийн үлдэгдлийн шинжилгээг Инно лаборатори хийж гүйцэтгэлээ.
Алсын зорилгод нь хүч нэмсэндээ бид баяртай байна.

🔬Эрүүл хүнс, хариуцлагатай үйлдвэрлэл — Бидний хамтын зорилго билээ.
Дэлхийн брэнд болохыг хүсэн ерөөе!🍯🐝

#хантай #ХүнснийАюулгүйБайдал #ХариуцлагатайҮйлдвэрлэл

Send a message to learn more

14/10/2025

🌲 Хариуцлагатай үйлдвэрлэл — Аюулгүй бүтээгдэхүүн 🌿
HushKhan брэндийн самрууд пестицидийн үлдэгдлийн шинжилгээнд орж байна.

HushKhan

🔹 Хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө
🔹 Хариуцлагатай, ил тод үйлдвэрлэл
🔹 Эрүүл хүнсний баталгаа

Манай лаборатори нь олон улсын ISO/IEC 17025 стандартын дагуу хүнсний дээжинд шинжилгээг хийдэг.

📞 7705-1414, 8009-7727
🌐 www.innochem.mn

#ХариуцлагатайҮйлдвэрлэл #АюулгүйБүтээгдэхүүн #ПестицидийнШинжилгээ #ХүнснийАюулгүйБайдал

✨ Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ! ✨🫐Манай лаборатори “Газар шим үйлдвэр” ХК–ийн үйлдвэрлэлд ашиглагдах чангаанз, нэрсэн...
03/10/2025

✨ Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ! ✨

🫐Манай лаборатори “Газар шим үйлдвэр” ХК–ийн үйлдвэрлэлд ашиглагдах чангаанз, нэрсэнд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотоллоо.

🍑Бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтэнд лабораторийн шинжилгээнд үргэлж тусгадаг хамт олонд баярлалаа.

Gazar Shim Uildver

✅ Эрүүл хүнс – Аюулгүй ирээдүй
✅ Бид үндэсний үйлдвэрлэлээ шинжлэх ухаанаар баталгаажуулж, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

📞 7705-1414, 8009-7727
🌐 www.innochem.mn

#ЭрүүлАюулгүй #МонголҮйлдвэрлэл

Инно Лабораторийн судлаачид Дэлхийн Хүнсний Өдрөөр өргөмжлөлөө гардан авлаа. 2025 оны 10 дугаар сарын 16-нд тохиодог "Дэ...
03/10/2025

Инно Лабораторийн судлаачид Дэлхийн Хүнсний Өдрөөр өргөмжлөлөө гардан авлаа.

2025 оны 10 дугаар сарын 16-нд тохиодог "Дэлхийн Хүнсний Өдөр"-ийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) 80 жилийн ойд зориулсан “Хүнсний Аюулгүй Байдал 2025” эрдэм шинжилгээний бага хуралд хуралд Инно лабораторийн судлаачид амжилттай оролцлоо.

Манай багийн гишүүд хүнсний аюулгүй байдал, пестицидийн үлдэгдлийн тандалтын судалгааны чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, эрдэм шинжилгээний бага хурлын Тэргүүн байр эзэлснээр НҮБ-ын FAO болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамнаас өргөмжлөлөөр шагнагдсан юм.

Судалгааны багт Болдбаатар Гоош Sainzaya Purevdorj .mg болон зөвлөх Хөдөө аж ахуйн ухааны доктор Budsuren Dondov
нар амжилттай ажиллалаа.

Энэхүү өргөмжлөл нь Инно лабораторийн хамт олны шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээний ажлын үнэлгээ төдийгүй Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.

🌱 Инно лаборатори цаашид ч хүнсний аюулгүй байдал, эрүүл нийгмийг бий болгохын төлөө судалгаа шинжилгээ, шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлсээр байх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон Илтгэлийн талаар энд дарж үзнэ үү.

https://innochem.mn/post/jBxLdB

Inno Chem Lab Mongolia

🌿🍯 Монгол зөгийн бал – Дэлхийн брэнд болоосой! 🍯🌿Өнөөдөр Инно Лаборатори дээр маань экспортонд бүтээгдэхүүнээ гаргах зор...
02/10/2025

🌿🍯 Монгол зөгийн бал – Дэлхийн брэнд болоосой! 🍯🌿

Өнөөдөр Инно Лаборатори дээр маань экспортонд бүтээгдэхүүнээ гаргах зорилгоор зөгийн аж ахуй эрхлэгч бүсгүй дээжээ өглөө. 🐝

💛Бид Зөгийн баланд:
- Пестицидийн үлдэгдэл - 205 төрөл
- Усанд уусдаг амин дэм - 10 төрөл
- Амин хүчил - 17 төрлийн нэгдлийг шинжилнэ.

✨ Манай лаборатори олон улсын стандартын дагуу шинжилгээ хийж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар зорьж буй болон худалдаалж буй байгууллагуудтай хамтран ажиллаж байгаадаа үргэлж талархан бахархдаг.🌏

📌 Инно лаборатори 7705-1414, 8009-7727

#ЗөгийнБал #Экспорт #Лаборатори #МонголБүтээгдэхүүн

🔬 Инно Лаборатори – Амин хүчлийн шинжилгээИнно лаборатори нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах амин хүчлийн найрлагыг тод...
01/10/2025

🔬 Инно Лаборатори – Амин хүчлийн шинжилгээ

Инно лаборатори нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах амин хүчлийн найрлагыг тодорхойлох шинжилгээг хийж эхэллээ.
Амин хүчил нь хүний биеийн уургийн үндсэн бүтцийн нэгж бөгөөд:
✔️ Эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих
✔️ Дархлааны тогтолцоог бэхжүүлэх
✔️ Хоол хүнсний шим тэжээлийг үнэлэх
чухал үзүүлэлт болдог.

🍖 Мах, сүү, өндөг
🥛 Сүүн бүтээгдэхүүн
🌾 Ургамлын гаралтай хүнс
гэсэн өргөн хүрээний бүтээгдэхүүнд амин хүчлийн шинжилгээг олон улсын аргачлалын дагуу гүйцэтгэж байна.

🎯 Энэхүү шинжилгээ нь хүнсний бүтээгдэхүүний чанар, шим тэжээлийн үнэлгээг сайжруулахад төдийгүй хэрэглэгчдийн эрүүл хооллолтыг дэмжихэд ач холбогдолтой.

👉 Хүнсний бүтээгдэхүүндээ амин хүчлийн бүрэн шинжилгээ хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

📞 Утас: 7705-1414; 80097727
🌐 Вэбсайт: www.innochem.mn

#иннолаборатори #аминхүчил

📌 “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.Инно Лаборатори нь Хүнс, хөдөө аж ахуй...
01/10/2025

📌 “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Инно Лаборатори нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран ШУТИС дээр зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдал – Стандарт чанарын баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

🎯 Энэ хурал нь хүнсний аюулгүй байдал, стандарт, чанарын баталгааг хангах чиглэлээр шинэ санаа, туршлага солилцох чухал талбар боллоо.
🌍 “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд оролцсоноор бид салбарынхаа эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчидтай харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүллээ.

🤝 Инно Лаборатори нь хүнсний шинжилгээ, чанарын баталгааны чиглэлээр олон улсын жишигт нийцсэн үйлчилгээгээрээ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна.

#ИнноЛаборатори #ДэлхийнХүнснийӨдөр

Address

Инно лаборатори БЗД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-р байр, Сайнменежмент ХХК-ийн өмчлөлийн “Ангара” цогцолборын 2-р давхарт
Ulaanbaatar
17060

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Инно лаборатори posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share