18/01/2026
❄️ ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ БАЙНА! ПРИУС ХӨЛӨГТӨӨ АНХААРААРАЙ ❄️
Улаанбаатарт хэт хүйтэн өдрүүд үргэлжилж, гадаа хонож буй машинууд асахгүй байх тохиолдол их гарч байна. Тулгаа нь жолооч нартаа зориулж дараах техникийн зөвлөгөөг хүргэж байна:
1️⃣ Батарейгаа дүүрэн цэнэгтэй үлдээх: 🔋
Приус машин асахад бензин моторыг өндөр хүчдэлийн батарейн цэнэгээр, цахилгаан мотор (MG1) эргүүлж асаадаг. Кропоор дамжин бензин моторыг эргүүлэх хэмжээний хангалттай чадал зөвхөн дүүрэн цэнэгтэй батарейгаас гардаг. Тиймээс машинаа унтраахаас өмнө батарейгаа заавал 6-7 зураастай болтол нь цэнэглэж хэвшээрэй.
2️⃣ Шөнөдөө нормальдаж халаах: ⏱️
Алсаас асаагч ашиглах эсвэл шөнөдөө нэг удаа гарч машинаа нормальдаж халаах нь өглөө асудалгүй асах үндэс болно. Энэ нь мотор болон кропны тос царцахаас сэргийлнэ.
3️⃣ Хучлагаа сайн хучих: 🧥
Авто дулаалга, сайн чанарын хучлага бол дулаан алдагдлыг багасгах хамгийн үр дүнтэй арга юм. Хучлагаа сайтар битүүмжилж хучаарай. Боломжтой бол ойрын өдрүүдэд дулаан гражид хонуулахыг хичээгээрэй.
4️⃣ Хөдөө орон нутгийн замд - Нүүрэвч ашиглах: 🌬️
Хөдөө хол замд явахдаа салхи сөрж давхихад жавар ихтэй тул радиатор дахь антифриз царцах эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс антифризээ шалгахаас гадна радиаторын урд хэсэгт заавал Нүүрэвч (хаалт) хийж яваарай. Энэ нь моторыг хөрөхөөс хамгаалж, антифриз царцахаас сэргийлнэ.
5️⃣ Антифризээ шалгах: 🧪
Хөлдөлтийн градус нь одоогийн хүйтэнд тэсвэртэй эсэхийг заавал шалгуулаарай.
Мэдээллийг бусад жолооч нартаа түгээж, хүйтнийг өнтэй давцгаая! 🚗💨
📍 Хороолол, Приус задаргаа - Тулгаа