Жанжин Өргөө ХХК

Жанжин Өргөө ХХК Дулаан хангамж халаалт . агаар сэлгэлтийн системийн зу

06/11/2025
Сэлэнгэ аймаг Алтанбулаг Боомтын шинэчлэлт сэргэн босголтын төсөл амжилттай болж дуусч, өчигдөр албан ёсоор нээлтээ хийл...
04/09/2025

Сэлэнгэ аймаг Алтанбулаг Боомтын шинэчлэлт сэргэн босголтын төсөл амжилттай болж дуусч, өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус төслийн зураг төсөл, угсралтын ажлуудад Жанжин-Өргөө ХХК нь сүүлийн 5 жилийн хугацаанд оролцож амжилттай хүлээлгэн өглөө.
Монгол улсын 2 дахь том боомт ийнхүү үүд хаалгаа нээлээ.
Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.
Хамтран ажилласан Мон-Кон Констракшн ХХК-ны хамт олонд талархал дэвшүүлье.
2025.09.04.

Өнөөдөр гүйцэтгэл хийж байгаа барилга дээрээ ажлуудаа шалгалаа. Дээвэр дээр гарсан агааржуулалтын шахтуудын металл фасад...
22/08/2025

Өнөөдөр гүйцэтгэл хийж байгаа барилга дээрээ ажлуудаа шалгалаа. Дээвэр дээр гарсан агааржуулалтын шахтуудын металл фасадаар гоё өнгөлж хийсэн нь маш гоё болжээ. Одоо сүүлийн үед барилгын дээвэр дээр их ач холбогдол өгч гоё цэвэр үзэмжтэй болгох тал дээр барилгынхан илүү анхаардаг болжээ. Агааржуулалтын шахт гэхээрээ шавардсан царай зүс муутай байх ёсгүй ээ. Санаа аваарай манай барилгынхан.

Баянзүрх дүүрэг. Амгалан дулааны станцын дэргэд баригдсан Амгалан Резиденси орон сууцны хотхоны 2-р ээлжийн орон сууцыг ...
25/07/2025

Баянзүрх дүүрэг. Амгалан дулааны станцын дэргэд баригдсан Амгалан Резиденси орон сууцны хотхоны 2-р ээлжийн орон сууцыг энэ 7 хоногт улсын комисс амжилттай хүлээн авлаа. Учир нь тус 15 давхар орон сууцны барилга УБ хотдоо анхны Эрчим хүчний хэмнэлттэй төгс орон сууц болсон. Орон сууцны гадна хана болон дээвэр дээрээ нарны эрчим хүчийг цуглуулах нарны хавтантай бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг цахилгаан түгээх систем рүү нийлүүлж байна. Маш өндөр үр ашигтай нарны систем болсон байна. Манай компани тус орон сууцны агаар сэлгэлтийн системийг 100 хувь дугуй агаар дамжуулах хоолой хийцээр чанартай сайн хийж өгч хүлээлгэн өглөө. Орон сууцны барилгуудыг цаашдаа эрчим хүчний хэмнэлттэй хийх анхны алхмыг хэрэгжүүлсэн Захиалагч Хүссэн Зүг ХХК ны хамт олонд халуун баяр хүргэе. Тус орон сууцны барилгын дотоод засал, ажлын гүйцэтгэл маш чанартай сайн болсон. Байр сонирхож байгаа бол яаравчлаарай гэж зөвлөж байна. Amgalan residence хотхон

Өглөөний мэнд. 7 хоногийн өмнө Шинжлэх Ухаан Инновацийн төвийн Кластер барилгууд болох Ботаник, Хими, Физикийн Лаборатор...
28/05/2025

Өглөөний мэнд. 7 хоногийн өмнө Шинжлэх Ухаан Инновацийн төвийн Кластер барилгууд болох Ботаник, Хими, Физикийн Лабораторийн барилгуудыг ерөнхий гүйцэтгэгч "Нутгийн Буян Групп" ХХК улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө.

Тус Лабораторийн барилгын халаалт, агаар сэлгэлтийн зураг төслийг гүйцэтгэсэн бөгөөд хими, физикийн лабораторийн барилгын агаар сэлгэлтийн системийн угсралтын ажлыг "Жанжин-Өргөө" ХХК-нь чанартай сайн хийж гүйцэтгэсэн.
Лабораторийн барилгын агаар сэлгэлтийн систем маш сайн төлөвлөгдсөн байх ёстой бөгөөд лабораторийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь байдаг.

Цаашдаа лабораторийн барилгын зураг төслийг хийхдээ агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж байрлуулах техникийн давхрыг бүхэлд нь төлөвлөж өгөх шаардлагатай. Энэ нь лабораторийн барилгын өөрийнх нь техникийн шаардлага байдаг.

Энэхүү шинжлэх ухаан инновацийн кластер төвийн агаар сэлгэлтийн ажлыг бидэнд даатгасан "Нутгийн Буян Групп" ХХК-ны хамт олонд баярлалаа. Тус төсөлд хамтран оролцсон "Жанжин Өргөө" компани болон "Номгон Айр Стэнд" ХХК-ны хамт олонд талархал дэвшүүлье.
Хамтдаа эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болноо.
МУ-ын Зөвлөх инженер У.Батдэлгэр. 2025.05.28.

17/03/2025

Address

Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Жанжин Өргөө ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Жанжин Өргөө ХХК:

Share