15/05/2026
Дэлхий нийтээрээ жил бүр “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ба энэхүү өдрийг тохиолдуулан манай компани Гурвантэс сумын ЕБС-ийн 1–12 дугаар ангийн сурагчдын дунд “Ус ба тэгш эрх” сэдэвт гар зургийн уралдаан, эссэ бичлэг, илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, нийт 12 сурагчийг шалгарууллаа. 2026 онд хэрэгжүүлсэн уг арга хэмжээ нь сурагчдын усны нөөцийн ач холбогдол, тэгш хүртээмжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.