БҮТИ Даацын Бетон блок

БҮТИ Даацын Бетон блок “БҮТИ” ХХК нь 2014 онд БНСУ-н НАNBOO Machinery компанийн бүрэн автомат үйлдвэрийг байгуулсан.

ЗОРИУЛАЛТ : Барилга, байгууламжийн даацын, даацын бус гадна, дотор хана болон бусад бүтээцийн элементийн өрөг , хашаа, саравчны өрлөг
Уурын аргаар хатааж бэхжүүлдэг
Дулаан дамжуулалт алдагдлыг 33% бууруулдаг /Барилгын эрчим хүчний төвөөс баталгаажуулсан/
Хэмжээний нарийвчлал сайтай
Ус чийг авах тусам батжиж бэхэждэг
Галд тэсвэртэй, хорхой шавжинд идэгдэхгүй
Ажил хөнгөвчилдөг
Эдийн засгийн хэмнэлттэй
Эко бүтээгдэхүүн

Танд БЕТОН БЛОК-ыг санал болгож байна. Орц найрлага нь их энгийн. Хайрга, ус болон цемент. ДАВУУ ЧАНАР НЬ БАТ БӨХ байх б...
24/06/2024

Танд БЕТОН БЛОК-ыг санал болгож байна. Орц найрлага нь их энгийн. Хайрга, ус болон цемент.
ДАВУУ ЧАНАР НЬ БАТ БӨХ байх бөгөөд бүрэн автомат машинаар хийдэг учир маш жигд, чанар сайтай байдгаараа бусад блокноос давуу талтай болно.
Дундаж шахалтын бат бэх 10-13мПа буюу 1-хэн см2 талбай дээр 100-130кг ирж байж анхны хагарал үүснэ гэсэн үг.
Анх 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд БҮТИ ХХК нь ард иргэд болон бүтээн байгуулагч та бүгддээ чанартай "НҮХТЭЙ БЕТОН БЛОК"-ыг санал болгож байна
Холбогдох утас: 9195-9090, 9904-6293
#тоосго #Блок , #Хана #Үйлдвэр #блок #Хашаа

Чанартай блокыг үйлдвэрлэхэд Портланд цементийн таарсан хэмжээтэй хольц, сайн чанарын дүүргэгч материал буюу үүнд элс, у...
13/05/2024

Чанартай блокыг үйлдвэрлэхэд Портланд цементийн таарсан хэмжээтэй хольц, сайн чанарын дүүргэгч материал буюу үүнд элс, ус, мөн бусад хөнгөн чанарын үнс, хайрга, дайрга зэрэг түүхий эдүүдээр хийдэг.
“Нүхтэй бетон блок” буюу олон улсад “Concrete hollow block” хэмээн нэрлэгддэг энэхүү блок нь бат бөх болон ашиглалтын өргөн хэрэглээгээрээ орчин үеийн барилгад танигдсан юм. Уг блокны чанарыг тодорхойлох гол үзүүлэлтүүд нь бетон зуурмагийн хольц, үйлдвэрлэлийн аргачлал болон бетоны бэхжилтээ авах орчин, хугацаанаас хамаардаг. Үйлдвэрлэх процесс нь тусгайлан бэлтгэсэн хэвэнд зуурмагаа хийж өндөр даралтаар дарж мөн вибратороор шигшиж, хөдөлгөж өгснөөр барьцалдаж, өндөр нягттай болдог. Эцэст нь мэдээж бетон учраас бэхжилт авах таатай орчинд байлгаж шахалтын бат бэхээ гүйцэд авах нь чухал алхам бас мөн.
Барилгын зөвхөн өрөгт бүтээцэд ашиглахаас гадна мөн блокны нүхэн дэх агаар нь дуу дулаан тусгаарлалтанд туслах, мөн голын хоосон зай нь өртгийг багасгаж нийт зардлыг бууруулдаг. Уг блокыг хананаас авахуулаад суурь-д хүртэл өргөн хэрэглээтэй учир чанар болон өртөгийн хувьд ашигтай чанарыг эрэлхийлж буй барилгачдын түгээмэл сонголт болдог.
Манай улсад уг блокыг MNS 6054:2009 стандартаар дагаж мөрдөн, үйлдвэрлэдэг бөгөөд манай компани нь 2014 оноос хойш үйлдвэрлэсээр олон жилийн туршлага хуримтлуулсаар байна.
Холбогдох утас: 9195-9090, 9904-6293

#тоосго #Блок , #Хана #Үйлдвэр #блок #Хашаа

29/03/2024

БҮТИ бетон блокны үнэ нэмэгдээгүй буюу хэвэндээ.

Барилгын материалын үнэ хямд байж, орон сууцны болон амины сууцны үнэ тогтвортой байх болно.
MNS 6054:2009 стандартын дагуу хамгийн өндөр шахалтын бат бэх болон чанарыг танд санал болгож байна.

Холбогдох утас: 9195-9090, 9904-6293

#тоосго #Блок , #Хана #Үйлдвэр #блок #Хашаа

“БҮТИ” ХХК нь 2014 онд БНСУ-н НАNBOO Machinery компанийн бүрэн автомат үйлдвэрийг байгуулсан.

Наадмын дараа намар, сэрүү орохоос өмнө төлөвлөсөн хашаа, байшин, өрлөгийн ханануудаа амжуулаад аваарай. Танд БЕТОН БЛОК...
14/08/2023

Наадмын дараа намар, сэрүү орохоос өмнө төлөвлөсөн хашаа, байшин, өрлөгийн ханануудаа амжуулаад аваарай.
Танд БЕТОН БЛОК-ыг санал болгож байна. Орц найрлага нь их энгийн. Хайрга, ус болон цемент.
ДАВУУ ЧАНАР НЬ БАТ БӨХ байх бөгөөд бүрэн автомат машинаар хийдэг учир маш жигд, чанар сайтай байдгаараа бусад блокноос давуу талтай болно.
Дундаж шахалтын бат бэх 10-13мПа буюу 1-хэн см2 талбай дээр 100-130кг ирж байж анхны хагарал үүснэ гэсэн үг.
Анх 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд БҮТИ ХХК нь ард иргэд болон бүтээн байгуулагч та бүгддээ чанартай "НҮХТЭЙ БЕТОН БЛОК"-ыг санал болгож байна

Холбогдох утас: 9195-9090, 9904-6293

#тоосго #Блок , #Хана #Үйлдвэр #блок #Хашаа

04/07/2023

ӨРӨӨ ХООРООНДЫН ТУСГААРЛАЛТЫН БЕТОН БЛОК

"MNS 6054:2009-Ханын бетон гулдмай" стандартын дагуу өндөр чанараар "Нүхтэй бетон блок"-ыг БҮТИ ХХК та бүхэндээ санал болгож байна.
Блокны Урт нь 39см Өндөр нь 19см Өргөн нь 10см

Бусад блокноос ялгарах гол давуу талууд нь :
- Та хэзээ ч хананаас юм өлгөж тогтооход санаа зоволтгүй
- Хамгийн өндөр шахалттайгаар хийгддэг
- Ус, чийг хамгийн бага нэвтрүүлдэг
- Бат бэх, эдэлгээ удаан
- МӨН ХАМГИЙН ХЯМД гэх мэт давуу талуудтай болно.

1м2 хананы жин 130кг болох бөгөөд тоосгыг бодвол 70кг хөнгөхөн болохоос гадна тоосгоноос мэдээж хэмжээний хувьд том учраас өрлөгийн ажлыг хурдан болгоно. Мөн өргөн нь 10см тул таны байшин, барилгын дотор орон зайг хэмнэх давуу талтай билээ.
Хэмжил зүйн алдаа маш, гадаргуу нь гөлгөр жигд тул өнгөлгөөний шавардлага маш нимгэхэн, эсвэл шууд хар замаскадсан ч болно.

1 ширхэгийн үнэ - 1650₮
1м.кв-д 12.5ш орох бөгөөд - 20,625₮
1м3-д 134.95ш орох бөгөөд 222,666₮

Барилгын компани төслийн хүрээнд захиалах тохиолдолд дээрхи үнийн саналыг ярилцах боломжтой.

Холбогдох утас : 9195-9090, 9904-6293

“БҮТИ” ХХК нь 2014 онд БНСУ-н НАNBOO Machinery компанийн бүрэн автомат үйлдвэрийг байгуулсан.

Манай "БҮТИ БЛОК"-оор тусгаарлах ханаа хийсэн "Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн шинэ байр" ашиглалтанд оржээ. Бидни...
26/06/2023

Манай "БҮТИ БЛОК"-оор тусгаарлах ханаа хийсэн "Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн шинэ байр" ашиглалтанд оржээ. Биднийг сонгож, хамтарж ажилладаг GOLDEN LIGHT GROUP LLC-дээ цаашдын төслүүдэд ажлын амжилт хүсье.

22-ын товчоонд "Ус цэвэршүүлэх, цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх байгууламж"-нд MNS 2009:6054 стандартын дагуу блокоо ни...
07/06/2023

22-ын товчоонд "Ус цэвэршүүлэх, цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх байгууламж"-нд MNS 2009:6054 стандартын дагуу блокоо нийлүүлж байгаад БҮТИ ХХК баяртай байна.
Утас : 9195-9090

БҮТИ ТАУН хотхон-д хогийн бункер-ийг манай блокоор хийжээ.  Үүнээс гадна амбаар, гараж, цэцгийн мандал зэргийг бага өртг...
07/06/2023

БҮТИ ТАУН хотхон-д хогийн бункер-ийг манай блокоор хийжээ. Үүнээс гадна амбаар, гараж, цэцгийн мандал зэргийг бага өртгөөр босгох бүрэн боломжтой шүү.
Манайхаас захиалж барьсан байшин, гараж, амбаар, дотор хана зэргээ зургыг нь comment хэсэгт байршуулаад бусаддаа сэтгэгдэлээ хуваалцаарай манайхаан 😀
Утас : 9195-9090

Нүхтэй бетон блок-ыг MNS 6054:2009 стандартын дагуу чанартай үйлдвэрлэж захиалгаа авч байна. БҮТИ ХХК - 91959090
02/06/2023

Нүхтэй бетон блок-ыг MNS 6054:2009 стандартын дагуу чанартай үйлдвэрлэж захиалгаа авч байна.
БҮТИ ХХК - 91959090

НҮХТЭЙ БЕТОН БЛОК-ыг танилцуулж байна. Голын нүх нь блокны жинг бууруулж хөнгөхөн болгох бөгөөд үйлчилгээ, спорт заал, б...
31/05/2023

НҮХТЭЙ БЕТОН БЛОК-ыг танилцуулж байна. Голын нүх нь блокны жинг бууруулж хөнгөхөн болгох бөгөөд үйлчилгээ, спорт заал, барилга байшин, сургууль цэцэрлэг гэх мэт БҮХИЙ л барилгад хэрэглэж болох өргөн хэрэглээтэй.
Уламжлалт өргийн бүтээгдэхүүнүүдээс давуу тал нь :
-БАТ БЭХ бөгөөд удаан эдэлгээтэй
-ХҮЧТЭЙ буюу өөр дээрээ их хэмжээний даац авах чадвартай
-Галд тэсвэртэй
-ЭКО буюу цэвэр байгалийн бүтээгдэхүүн
-Дуу тусгаарлалт сайн, учир нь голын нүх нь агаарын вакум тусгаарлалт болдог.

Хэрвээ та БАТ БӨХ, ЧАНАРТАЙ, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭТЭЙ, ҮНИЙН ХУВЬД хамгийн боломжит блокыг хайж байгаа бол "БҮТИ БЕТОН БЛОК"-ны үйлдвэр лүү залгаарай.

Холбогдох утас : 9195-9090, 9904-6293

БЛОКНУУДЫН ЯЛГААБлок бол дэлхий даяар хэрэглэгддэг барилгын хамгийн чухал элементүүдийн нэг байдаг. Тиймээс тэдгээрийн я...
05/05/2023

БЛОКНУУДЫН ЯЛГАА
Блок бол дэлхий даяар хэрэглэгддэг барилгын хамгийн чухал элементүүдийн нэг байдаг. Тиймээс тэдгээрийн ялгааг таниж мэдэх нь өөрийн байшингаа барьж буй болон барихаар төлөвлөж буй хэн бүхэнд сонголтоо зөв хийхэд тусах болно. Өдгөө монголд хийгдэж буй хамгийн түгээмэл төрлүүдийг дурьдвал: Нүхтэй бетон блок, Дулаалгатай бетон блок (Полистерол блок), Хөнгөн хийт бетон блок (шохойн блок), Угсардаг блок (Лего блок), Керамзит блок, Цул бетон блок (Суурийн блок) зэрэг байна. Тиймээс эдгээр блокнуудын талаар товч бөгөөд тодорхой олж мэдэцгээе.

1.Нүхтэй бетон блок: (Hollow Concrete Blocks): Уламжлалт цул бетон блоктой төстэй ч гол ялгаа нь ГОЛДОО НҮХТЭЙ буюу Хоосон агаарын зайтай байдаг. Нүхний давуу тал нь уг блокны жинг багасгахаас гадна нүхэн доторхи агаарын вакуумжсан орчин нь дуу, дулаан тусгаарлах боломжыг бүрдүүлдэг. Даацын болон даацын бус хана, өрөө тусгаарлах хана, түшиц хана буюу хажуу бөөрнөөс даралт авах хана зэрэг өргөн хэрэглэгдэхүүнтэй ба нүхээр нь арматур төмрөөр хүчитгэж өгснөөр илүү бат бөх шинжтэй болдог. Энэхүү блок нь цаг агаарын элэгдэл, шавж болон чийгний тэсвэртэйгээс гадна бусад төрлийн блокноос хамгийн хямд нь байдаг. Гэвч Монголд “ХАШААНЫ БЛОК” гэж нэрээр алдаршсан нь хашаанд л зориулагдсан буюу байшин бариж болохгүй гэх буруу ойлголтыг хүмүүсд өгдөг. Ерөнхийд нь дүгнэхэд энэхүү блок нь бат бөх, хямд, мөн юунд ч ашиглаж болдог хамгийн түгээмэл блок юм.

2.Дулаалгатай бетон блок (Insulating Concrete Forms, ICF): Дулаалгатай гэдэг нь дулаан хадгалах чадвар өндөртэй буюу хөөсөн материал орсон блокнуудыг хэлнэ. Эдгээр блок нь орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгуудад барилгын гадна хананд буюу та бидний хэлж заншсанаар ДҮҮРГЭЛТ-нд өргөнөөр ашиглагддаг юм. ХАМГИЙН ГОЛ чухал ялгаа нь эрчим хүчний хэмнэлттэй буюу дулаалгын өндөр шинж чанараараа бусад блокноос ялгагддаг. Блокны зуурмагын явцад жин багатай хөөс хольж өгснөөр уламжлалт бетоноос ХӨНГӨН болдог.

3.Хөнгөн хийт бетон блок: (Aerated Autoclaved Blocks, AAC Blocks) Хөнгөн хийт бетон блок нь та бидний хэлж заншсанаар “ШОХОЙН хөнгөн блок” юм. Цемент, шохой, үнс, ус, болон хөнгөн цагааны нунтаг зэрэг түүхий эдийг хольж хийдэг. Хөнгөн цагааны нунтаг нь зуурмаг дотор хийт бөмбөлөг үүсгэдэг тул уламжлалт бетон блокыг бодвол маш хөнгөхөн болгодог. Барилгын салбарт хөнгөн хийт бетон блокыг хөнгөн жингээс нь гадна, сайн дулаалгын шинжээр нь ихээр үнэлдэг. Хөөсөрхөг буюу нүхэрхэг шинж нь байшинг АМЬСГАЛДАГ буюу мөөгөнцөрдөх эсрдэл багасах боломжтой болгодог.

4.Угсардаг блок (Interlocking Concrete Blocks): Энэхүү блок нь тусгай бие биендээ яг таарж холбогддог блок юм. Давуу тал нь тухайн блокыг хооронд нь зүгээр л тааруулж угсрах буюу өрөхөд нэмж зуурмаг зуурах шаардлагагүй байдаг. Энэхүү блокоор өрсөн хана нь хүчтэй, урт удаан эдэлгээтэй болдог. Олон төрлийн хэмжээ хэлбэртэй хийж болдог бөгөөд олон улсад энэхүү блокыг байшин, түшиц хана, элэгдэлээс сэргийлэх хана, мөн үерийн шар уснаас хамгаалах зэрэг олон төрлийн зүйлд ашигладаг байна.

5.Керамзит блок: (Keramzit block) Энэхүү блок нь шаврыг өндөр температур-т халааж гаргаж авсан бүтээгдэхүүнээ цементтэй хольж гаргаж авсан блок бөгөөд удаан эдэлгээтэй, хөнгөн жинтэй бүтээгдэхүүн юм. Керамзит блок нь дулаалгын шинж чанартай, удаан эдэлгээ, чийг болон галд тэсвэртэй байдлаараа үнэлэгддэг. Мөн керамзит блок нь өөр дээрээ даац авах чадвартай тул байшингийн гадна хананд шууд хэрэглэж гадуур нь хөөсөөр дулаалахад тухтай байшин болно.

6.Цул бетон блок: (Solid Concrete Block) Эдгээр блок нь нягт бөгөөд хүнд тул өөр дээрээ их хэмжээний даац авах бүтээцэд ашигладаг. Өргөн хэрэглэгдэх нь барилгын суурь, хажуу талаас их хэмжээний түлхэлт ирэх тогтоох түшиц хана, болон бусад хүч, даац, жин шаардсан зүйлд түгээмэл ашигладаг. Манайхан суурийн блок ч гэж нэрлэдэг.

#тоосго #блок , #Хана #Үйлдвэр #блок #Хашаа

Address

W28C+JV3, Улаанбаатар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 18:30
Tuesday 08:30 - 18:30
Wednesday 08:30 - 18:30
Thursday 08:30 - 18:30
Friday 08:30 - 18:30
Saturday 09:00 - 17:30

Telephone

+97691959090

Alerts

Be the first to know and let us send you an email when БҮТИ Даацын Бетон блок posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to БҮТИ Даацын Бетон блок:

Share