Чаргайтын УЦС Chargait Hydro Power Plant

Чаргайтын УЦС Chargait Hydro Power Plant Чаргайтын усан цахилгаан станцын төсөл

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт нийт 26 га талбайд, 24.6 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Чаргайтын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Чаргайтын УЦС нь 35м өндөр далантай, 570м өргөн усан сантай байх ба жилд 110 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх юм. УЦС нь 110кВ-ын 30км урт цахилгаан дамжуулах шугамаар Мөрөн-Эрдэнэтийн шугамд холбогдох бол ТЭХС-д 150км урт, 220кВ

шугамаар холбогдох боломжтой.

УЦС ашиглалтад орсноор орон нутгийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, загасны аж ахуй эрхлэх боломж бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжоор бүрэн хангах ач холбогдолтой юм.

Хятадын анхны хөвдөг нарны цахилгаан станцыг Ниншя Хуй өөртөө засах орны Линву хотын Мажиатанд эрдэсжилт ихтэй уурхайн у...
09/05/2024

Хятадын анхны хөвдөг нарны цахилгаан станцыг Ниншя Хуй өөртөө засах орны Линву хотын Мажиатанд эрдэсжилт ихтэй уурхайн усан бүсэд ашиглалтад орууллаа.

Нийт 23 мегаватт суурилагдсан хүчин чадалтай уг станц жилд 32 сая кВт.цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэж, CO2-ын ялгаруулалтыг 27,000 орчим тонноор бууруулах боломжтой юм.

16/01/2024
🇺🇿 Сүүлийн зургаан жилийн хугацаанд Узбекистан 377 МВт хүчин чадалтай 21 усан цахилгаан станц барьсан.▪️Узбекистаны усан...
24/12/2023

🇺🇿 Сүүлийн зургаан жилийн хугацаанд Узбекистан 377 МВт хүчин чадалтай 21 усан цахилгаан станц барьсан.

▪️Узбекистаны усан цахилгаан станцын тоо 2017 онд 37 байсан бол 2023 онд 58 болж нэмэгджээ.

▪️Узбекистаны усан цахилгаан станцуудын үйлдвэрлэх хүчин чадал энэ хугацаанд 1856-аас 2233 мегаватт хүртэл 20.3 хувиар нэмэгдлээ.

➡️ Одоогоор Узбекистанд нийт 749 мегаваттын хүчин чадалтай 13 усан цахилгаан станц баригдаж байна.

АНУ-ын 🇺🇸 Виржиния мужийн Баф дүүргийн нутагт орших усан цэнэгт цахилгаан станцыг 1977-1985 онуудад барьж байгуулжээ.Тус...
28/03/2023

АНУ-ын 🇺🇸 Виржиния мужийн Баф дүүргийн нутагт орших усан цэнэгт цахилгаан станцыг 1977-1985 онуудад барьж байгуулжээ.

Тус цахилгаан станц нь уулан дээр орших нууранд дүүргэсэн усыг дахин эргүүлж ашигладаг (дээд нуурын усыг нэг л удаа дүүргээд олон арван жилийн туршид ашиглана) тул байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, ☘️🍀🌳 маш хямд эрчим хүчний эх үүсвэр юм.👍

Тус цахилгаан станц нь 2,100 МВт-ын хүчин чадалтай. (манай ТЭЦ4-өөс 2.6 дахин их гэсэн үг юм уу даа) 😲
Энэ усан цэнэгт цахилгаан станцыг өнөөгийн үнээр тооцвол $2.0 тэрбум орчим ам долларын хөрөнгөөр байгуулжээ.😲
Зүйрлэвэл манай Засгийн газрын төлөх ёстой нийт гадаад өртэй дүйцэх хөрөнгөөр ийм хэмжээний 4 цахилгаан станц ч байгуулан ашиглаж болохоор юм байна!🤔 ☝️☝️☝️

Гаднын улс орны царайг харж, юу хийхээ чиглүүлж, заалгаж суухаар ийм нэг усан цэнэгт цахилгаан станцыг барьж болмоор л юм даа!☝️

ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосноор, 40 шахам хувиа Оросоос импортлодог Герман улс эрчим хүчний гүн хямралд орно...
13/01/2023

ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосноор, 40 шахам хувиа Оросоос импортлодог Герман улс эрчим хүчний гүн хямралд орно гэж дайн эхлэхэд их ч ярьсан даа. Манай Путины улаан фэнүүд Германчуудыг өрөвдөж, хохиор нь дуудах нь холгүй байсан даг.

ОХУ Украйнд халдан түрэмгийлснээс хойш эрчим хүчний хямралд тодорхой хэмжээнд өртсөн Герман улс АНУ-ын шингэрүүлсэн хий (LNG) тээвэрлэсэн анхны хөлөг онгоцыг хүлээн авч шингэрүүлсэн хийн чадал өндөр үйлдвэр оны өмнө ашиглалтад орж, энэ онд нэмж хий дахин боловсруулах үйлдвэр олон хотдоо барина гэнэ.

Салхин болон нарны үүсгүүрүүдээ улам эрчимжүүлж байна. Жирийн айл, өрхүүд ихэнхи нь нарны үүсгүүрээр зоорь давхар, халаалт, халуун ус, угаалгын машин зэргээ бүрэн ажиллуулж байна. Улсаас сэргээгдэх эрчим хүч хэрэглэх хүсэлт гаргасан айл өрхөд олон жилийн хүүгүй шахам зээл олгож, төхөөрөмжийг нь суурилуулаад өгдөг юм байна. Хөгжил өндөр орон сайхан юм, хөлдтөлөө зутраад байгаа юм алга.

Эрчим хүчний хараат байдлаасаа 2027 онд бүрэн гарна л гэнэ. Анх дайн эхлэхэд, урд нь унтрааж ашиглахаа байсан АЦС-уудаа асааж өвлийг даван туулах санал ганц нэг улстөрчдөөс гарч байсан ч, ухарсан шийдвэр гаргахгүй гээд засаг эрс эсэргүүцсэн гэнэ...

Байшин бүрийн дээвэр дээр шахуу нарны панелууд.

30/12/2022

Happy New Year

Address

Khuvsgul Lake, Sukhbaatar Square, Sukhbaatar District, Ulaanbaatar City
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Чаргайтын УЦС Chargait Hydro Power Plant posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Чаргайтын УЦС Chargait Hydro Power Plant:

Share