06/11/2025
Манай байгууллага цахилгаан дамжуулах кабель шугамын угсралтын ажлыг ЦДКШ-ийн норм, стандарт болох суурилалтын гүн, суваг шуудууны далдлалт, хамгаалалтын үе давхарга (элс, тоосго, анхааруулах тууз) болон кабель суурилуулалтын техникийн шаардлагуудыг бүрэн мөрдөн амжилттай хийж гүйцэтгэлээ.
ЦДКШ-ын БД 43-102-07 нормд нийцүүлсэн ерөнхий шаардлага:
✅ 1. Шуудууны хэмжээ
• Гүн: 0.7–1.2 м (хүчдэлээс хамаарна)
• Өргөн: Кабелийн тоо, диаметрийг бодолцож стандартын дагуу
✅ 2. Суурийн давхарга
• Доор нь 10–15 см зузаан элс, шигшүүрэг дэвсэнэ.
• Кабель шуудууны ёроол тэгш, хурц ирмэггүй байх.
✅ 3. Кабелийн байрлалт
• Кабелийг нэг шугамд 1–3 хүртэл зэрэгцээ байрлуулж болно (хүчдэл, огтлол, дулааны тооцооноос хамаарна).
• Кабелийн хоорондын зай: 10–15 см.
✅ 4. Дээд хамгаалалтын давхарга
• Кабелийн дээр 10 см элс/шигшүүрэг →
• Дээрээс нь кабель хамгаалах тоосго, бетон хавтан эсвэл полимер хамгаалалтын блок тавина.
✅ 5. Анхааруулах тууз
• Тоосгон давхаргын дээрээс 15–30 см зайд улаан/шар өнгийн анхааруулах тууз тавина.
✅ 6. Далдлалт
• Шуудууг үе шаттай, нягтруулж булна.
• Гадаргуун түвшин хүртэл анхны хөрсөөр булж тэгшлэнэ.
✅ 7. Тэмдэглэгээ, баримтжуулалт
• Кабелийн чиглэл, гүн, холболтын байрлалыг GPS болон схем зургаар тэмдэглэн хүлээлгэн өгнө.
Irmuun Development LLC