29/05/2026
🏆⛏️ Эрч хүч, эв нэгдэл, өрсөлдөөнөөр дүүрэн “Уурхайчдын Спортын Их Наадам–2026” нь 2026 оны 05 дугаар сарын 24–28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 🎉
Энэ удаагийн наадамд 42 байгууллагын 1800 гаруй уурхайчин спортын олон төрлөөр, хурд хүч ⚡, авхаалж самбаа 🏃♂️, багийн ажиллагаа 🤝, ур чадвар 💪, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.
⛏️ “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын уурхайчид энэ удаагийн наадамд бүх төрөлд хүч сорин өрсөлдөж, дараах амжилтыг үзүүллээ. 👏
🥇 Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд — Алтан медаль
🥇 PUBG Mobile цахим спортын төрөлд — Алтан медаль
🏅 Багийн нийлбэр дүнгээр — Хоёрдугаар байр
Ийнхүү манай хамт олон эв нэгдэл, ур чадвар, спортын өндөр соёлыг эрхэмлэн өндөр амжилттай оролцлоо. 🌟
Тэмцээнд оролцсон нийт уурхайчид, тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын амжилтад нь өндөр амжилт хүсье! 🔥🏆
#УурхайчдынСпортынИхНаадам2026