23/02/2026
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ДЭЭР БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.
Ажлын байрны зорилго:
• Барилгын төсөл дээрх өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зураг төсөл, стандарт, техникийн шаардлагын дагуу ажил гүйцэтгэхэд хяналт тавих;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих;
• Хугацаа, төсөв, нөөцийн зохицуулалтыг хариуцах;
• Зураг төсөл, техникийн баримт бичиг боловсруулах, талбай дээр ажлыг удирдан зохион байгуулах, инженер техникийн шийдэл гаргах;
• Барилгын стандарт, норм, дүрэм, техникийн шаардлагыг мөрдүүлэх;
• Барилгын ажилчид, туслан гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 1-3 жил ажилласан туршлагатай;
• Зураг төсөл унших, барилгын норм дүрм, стандартын мэдлэгтэй ;
• AutoCad, MS Office зэрэг програм ашиглах чадвартай ;
• Хариуцлагатай, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах өндөр ур чадвартай;
Орон нутагт байрлан ажиллах;
ЦАЛИН, УРАМШУУЛАЛ ТОХИРОЛЦОНО.
Холбогдох утас: 99714159
Анкет илгээх: [email protected]