16/02/2026
🇲🇳🐎САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🐎🇲🇳
Эрхэм хүндэт нийт харилцагч түнш байгууллагууд болон захиалагч,гүйцэтгэгч нартаа угтан золгож буй XVII ЖАРНЫ “СҮРЭЭР ДАРАГЧ” ГАЛ МОРИН жилдээ буян хишиг нь арвижиж, эрүүл энх байж, үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж 🐎🇲🇳
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
ХОТОЛ ОЛНООРОО САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!