20/10/2026
НАРАН ГРУПП МАРКЕТИНГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЛЭЭ! 🎉
Монголын маркетеруудын өдрийг тохиолдуулан Наран Групп нь 12 охин компанийнхаа маркетингийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, баярын мэнд хүргэж, тэдний бүтээлч хөдөлмөр, хичээл зүтгэлд талархал илэрхийллээ.
Брэндийн үнэ цэнийг бүтээж, зах зээлд таниулан хөгжүүлэх стратегийг тодорхойлдог брэнд менежерүүд, маркетингийн бодлого, төлөвлөлт, кампанит ажлуудыг удирдан хэрэгжүүлдэг маркетингийн менежерүүд, мөн хэрэглэгчдийн анхаарлыг татаж, брэндийн өнгө төрхийг бүтээлч шийдлээр илэрхийлдэг дизайнерууд бол Наран Группийн брэндүүдийн амжилтын ард ажилладаг чухал хүч юм.
Маркетинг бол зөвхөн сурталчилгаа бус, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ, стратеги, багаар ажиллах ур чадварыг нэгтгэн брэнд болон хэрэглэгчдийн хооронд үнэ цэнтэй харилцааг бий болгодог салбар билээ.
Наран Группийн хэмжээнд олон улсын болон дотоодын брэндүүдийн хөгжил, нэр хүнд, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө өдөр бүр сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй маркетингийн нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бүтээлч санааг бодит амжилт болгон хувиргадаг эрхэм маркетерууддаа Монголын маркетеруудын өдрийн баярын мэнд хүргэе! ❤️