Genius Tech LLC

Genius Tech LLC Technology | Trade | Energy
Home Automation
Renewable energy
Heating system

https://energy.gov.mn/post/1731902026-03-02 өдрийн шинэчлэн баталсан сэргээгдэх эрчих хүчний тухай журамтай танилцаарай.
04/04/2026

https://energy.gov.mn/post/173190

2026-03-02 өдрийн шинэчлэн баталсан сэргээгдэх эрчих хүчний тухай журамтай танилцаарай.

Сүүлийн үед үүсээд буй тог тасрах, цахилгааны үнэ нэмэгдэх, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт, тархмал эх үүсвэр ашиг...
30/03/2026

Сүүлийн үед үүсээд буй тог тасрах, цахилгааны үнэ нэмэгдэх, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт, тархмал эх үүсвэр ашиглах зэрэг сэдвээр энэхүү постыг боловсрууллаа.
-ийг ахуйн хэрэглээнд ашиглах нь зардал хэмнэх, байгальд ээлтэй шийдэл боловч зөв төлөвлөлт, сонголт маш чухал. Доорх зөвлөгөөг дагах нь танд бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна.

☀️ Цахилгааны хэрэгцээгээ нарийн тодорхойлох:

• Өдөрт хэдэн кВт.ц (kWh) цахилгаан хэрэглэдгээ тооцоол. Энэ нь та сарын төлбөрөө бага зэрэг нэмээд сарын хоногтоо хуваахад дундаж хэрэглээ тодорхой болно.
• Зөвхөн зарим төхөөрөмж (гэрэл, хөргөгч) эсвэл бүх байшинг тэжээх үү гэдгээ шийд. Аль болон нараар халаалт шийдэхгүй байхаар тооцох хэрэгтэй.
• Өвөл, зуны улиралд зарцуулах эрчим хүчний хэрэглээ ялгаатай байдгийг анхаараарай.

Танд хэрэгтэй материалын жагсаалт:
1) Нарны хавтан – эрчим хүч үүсгэнэ
2) Инвертер– тогтмол гүйдлийг хувьсах гүйдэл болгоно
3) Батарей– илүүдэл эрчим хүч хадгална
4) Холбогч кабель – Тогтмол, болон хувьсах гүйдлийн зориулалтын кабель
5) Хуваарилах самбар – Таслуур болон хэрэглээтэй холбох, сүлжээнд холбох
6) Туслах материал – Суурь, угсралтын механик хийцийн материалууд
Эдгээрээс дотор байрлах тоног төхөөрөмжийг аюулгүй хөдөлгөөнгүй байрлуулах тоос шороогүй, ус чийггүй, ажиллах температур таарсан техникийн өрөөнд байршуулах хэрэгтэй.

#Инвертер бол нарны системд хүчдэлийг хувиргах хэрэглээнд тохируулах хамгийн чухал тоног төхөөрөмж юм. Дотроо 220В, 3фаз гээд өөр байдаг. Энэ төхөөрөмжийг сонгохдоо брэндийн найдвартай ажиллагааг судлах сэлбэг засвар хийх боломжтой байх / хямд байх тусам чанарын асуудал үүсэх эрсдэлтэй тул сайныг нь сонгоорой гэж зөвлөж байна.

• -grid -цахилгааны сүлжээнд холбогдсон газарт
• -grid -бие даасан, алслагдсан газарт тохиромжтой
• -хосолсон, аль ч нөхцөлд ажиллана

нь мөн танд хэрэгтэй эрчим хүч үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Урд зүгрүү нар өдрийн турш сүүдэргүй хамгийн сайт тусах байршил сонгоорой. Монгол улсад улиралаас хамаарч 40-60 орчим градусын налуу өнцөг үүсгэх нь тохиромжтой байдаг. Хэрвээ дээвэр дээрээ суурилуулах шийдэл сонговол дээврийн бат бөх байдлыг хангаж салхинд тэсвэртэй байдлаар суурилуулах хэрэгтэй ба ус нэвтрэхээргүй хийцийг найдвартай угсралт хийдэг газраар хийлгээрэй.
Өвлийн улиралд цасыг цэвэрлэх, бусад улиралд цэвэрлэх нь эрчим хүчний АҮК өндөр байх бас нэг давуу тал байх болно.

Мэдээж суурилуулахаар шийдсэн бол мөнгө зардалаа сайн тооцоорой.
Анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг. Энгийн жижиг систем суурилуулахад л нилээн хэдэн сая төгрөгөөс эхэлнэ. Энэ нь зөвхөн худалдаж аваад болчихгүй.
Системээ найдвартай мэргэжлийн хүмүүсээр суурилуулалт хийлгээрэй. Цахилгааны самбарын холболт, сүлжээнд залгах гээд багагүй ажиллах хүчний зардал мөн орно. Цахилгааны мэргэжилгүй бол өөрөө холбох гэж оролдож эрсдэлтэй үйлдэл бүү хийгээрэй. Эд хөрөнгө амь насаараа хохирч мэдэх юм.
Анхны гаргасан зардалаа хүчин чадал хэрэглээгээ зөв тооцоолсон бол 3–8 жилийн дотор нөхөх боломжтой байдаг. Засвар үйлчилгээ бага боловч батарейг 5–10 жилд солих шаардлага үүснэ. Батарей нь том чадалтай бол үнэ өндөр байна. Гэхдээ батарей сайныг сонговол таны систем илүү аюулгүй найдвартай ажиллах болно. Энэ нь дагаад цахилгаан бараа шатах эрсдэлээс хамгаалж байгаа гэж ойлгоорой.

Нэмэлт зөвлөмж:
• Эрчим хүч хэмнэдэг төхөөрөмжүүд ашиглах (гэрэлтүүлэг LED гэрэл, цахилгаан бараа A+ зэрэглэлийн цахилгаан хэрэгсэл)
• Системээ ашиглах явцдаа нэмж өргөтгөх боломжтой байдлаар төлөвлөөрэй
• Буруу тооцоолол - цахилгаан хүрэлцэхгүй байдал үүсгэж болохгүй ба өндөр чадлын хэрэглээг шууд системд залгахгүй ашиглах хэрэгтэй
• Суурилуулалтын алдаа - галын аюул, эвдрэл гэмтэл
• Өвлийн улиралд нарны тусгал багасна гэдгийг тооцоорой
• Эрчим хүчний үнэ ирээдүйд өнөөдрийн ханшаараа байхгүй ба өртөгтөө нийцэхийн тулд өсөх болно. Тог тасралт хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотой ойрын жилүүдэд байсаар байх эрсдэлтэй байгаа тул нараар шийдэж хийлгэх нь олон эрсдэлтэй байдлаас хамгаалах сонголт байна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү мэдээлэл танд таалагдсан бол like & share хийж бусаддаа хуваалцаарай.

🇲🇳 Эх орныхоо төлөө эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, э...
18/03/2025

🇲🇳 Эх орныхоо төлөө эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, албан хаагчид, эх оронч эрдэмт хөвгүүд, айл гэрийн ноён нуруу болж яваа аавууд, эр хүн бүрт баярын мэнд хүргэе.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Genius Tech LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share