Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences Монгол улсын Шинжлэх ухааны төв байгууллага

Монгол улсын Шинжлэх Ухааны Академи нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгуулага, Mongolian Academy of Sciences is the central institution for the development of science and advanced technology in this country.

📢 ЭРДЭМ ХАКАТОН – 2026Шилдэг инновацын төсөл шалгаруулах уралдаант арга хэмжээнд оролцохыг урьж байна!Шинжлэх Ухааны Ака...
01/05/2026

📢 ЭРДЭМ ХАКАТОН – 2026
Шилдэг инновацын төсөл шалгаруулах уралдаант арга хэмжээнд оролцохыг урьж байна!

Шинжлэх Ухааны Академи нь Эдийн засаг хөгжлийн яам, Үндэсний шинжлэх ухаан технологийн сан болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран “ЭРДЭМ ХАКАТОН 2026” шилдэг инновацын төслийг шалгаруулах уралдаант арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

📅 Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 18–21
📍 Хаана: Мэдээллийн технологийн үндэсний парк 211 тоот хурлын танхим
📝 Бүртгэл: 5 дугаар сарын 12 хүртэл

🚀 Оролцох чиглэл:
• Мэдээллийн технологи
• Шинэ материалын технологи
• Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи
• Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүч
• Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл

🎯 Шалгарсан багт:
Гарааны хөрөнгө оруулалтын грант олгогдоно!

📌 Хөтөлбөр:
• 5/12 Бүртгэлийн эцсийн хугацаа
• 5/13 Оролцох багуудыг шалгаруулах
• 5/18–20 Сургалт, зөвлөгөө
• 5/21 Шалгаруулалтын шат (Demo Day)

👥 Хэн оролцох вэ?
Аж үйлдвэрийн оюуны өмч (шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг) болон зохиогчийн эрхийн гэрчилгээ эзэмшигч, эсвэл мэдүүлэг гаргасан/гаргахаар төлөвлөсөн судлаач, залуу эрдэмтэн, инженер, иргэн, ААН, сургалт судалгааны байгууллагын төлөөлөл өмчийн хэлбэр харгалзахгүй оролцох боломжтой.

🔗 Бүртгүүлэх линк:
https://forms.gle/L9DcPHV438P1Xf8x5

📢 Төслийн санаагаа бодит болгох боломжийг бүү алдаарай!

01/05/2026

MNB #МонголынМэдээ
Зочин: ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Очир

Б.Очир: Сонгинохайрханы Дадарт уулаас олдсон олдвор Жамухын булш гэхэд маш эргэлзээтэй

01/05/2026

#МонголынМэдээ Зочин: Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын эрхлэгч доктор А.Саруулзаяа

Монголд "Азийн цэвдгийн гуравдугаар хурал" зохион байгуулагдана.

01/05/2026

📌 Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2026.05.01-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлагдлаа.

24/04/2026

"МАЙДАРЖАВЫН ГАНЗОРИГ" нэрт "...Огторгуйд тэмүүлсэн эрхмийн эрдэм мэдлэгийн жигүүрээр эх дэлхийгээс сансар хүртэлх амьдрал, судалгаа, зориг тэвчээрийн түүх, дурсамж, бодрол ... "-ыг эмхэлсэн хоёр боть номын баяраас доорх дүрст мэдээг бэлтгэв.

24/04/2026
НОМЫН НЭЭЛТ БОЛЛООМонгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор ...
24/04/2026

НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор "МАЙДАРЖАВЫН ГАНЗОРИГ" хоёр боть номын нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Номын нээлтэд М.Ганзориг агсны гэргий, номыг санаачлагч Ц.Ломбодагзал, ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич С.Дэмбэрэл болон ШУА-ийн эрдэмтэд, хамтран зүтгэгчид, найз нөхөд, гэр бүлийн гишүүд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

23/04/2026

ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН “БҮС БА ЗАМ” МОНГОЛ–ХЯТАДЫН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн дээр байгуулагдсан эрдэс боловсруулалтын “Бүс ба зам” Монгол–Хятадын хамтарсан лабораторийн үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн академийн Металлургийн судалгааны хүрээлэнгийн захирал, тус хамтарсан лабораторийн Хятад талын дарга, Хятадын ШУА-ийн Процесс инженерийн хүрээлэнгийн профессор Чү Жинг Күй тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд тус хүрээлэнд ажлын айлчлал хийж, албан уулзалт, хэлэлцээр хийв.
Айлчлалын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын химийн хичээлд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах арга хэмжээ зохион байгуулагдав.

Сурагчдын химийн шинжлэх ухааныг сонирхон судлах сонирхлыг нэмэгдүүлэх, туршилт, дадлагад суурилсан сургалт явуулах, ирээдүйн эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болж байна гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ онцлон, талархалаа илэрхийллээ.

Мөн энэ арга хэмжээнд Ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн захирал Ц.Цэвэлмаа, Амгалан цогцолбор сургуулийн захирал Л.Баянтуул, сурагчдын төлөөлөл оролцсон.

Хүрээлэнгийн удирдлага эрдэмтэн судлаачид, Хятад талын төлөөлөгчид хамтарсан лабораторид хэрэгжиж буй төсөл, судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэн дүгнэж, цаашид судалгааны чиглэлийг өргөжүүлэх, лабораторийн дэд бүтцийг бэхжүүлэх, жил бүр шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар халуун дотноор харилцан ярилцаж байна.

Бид энд ХХТХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцсан товчхон ярилцлагаа орууллаа.

“ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2026” БОЛЛОО“Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэм номын чуул...
23/04/2026

“ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2026” БОЛЛОО

“Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэм номын чуулган” ном хандивлах үйл ажиллагааг 8 дахь жилдээ зохион байгууллаа.

Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгүүд эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлээ Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ уншигч, судлаачдын хүртээл болгодог уламжлалтай.

Энэ удаагийн арга хэмжээнд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон харьяа хүрээлэнгээс нийт 200 гаруй нэр төрлийн ном, бүтээлийг Үндэсний номын санд хандивлалаа.

23/04/2026

ӨНӨӨДӨР "Дэлхийн номын өдөр" буюу "Дэлхийн номын ба зохиогчийн эрхийн өдөр" тохиож байна

"ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2026"
МУҮНС-ийн Ерөнхий номын санч Т. Баярлах "Эрдэм номын чуулган" аяны үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний Номын сангаас ирүүлсэн талархлыг та бүхэнд хүргэж байна.Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол У...
22/04/2026

Монгол Улсын Үндэсний Номын сангаас ирүүлсэн талархлыг та бүхэнд хүргэж байна.

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монгол Улсын Үндэсний номын сан хамтран “Эрдэм номын чуулган” ном хандивлах аяныг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2019 оноос эхлэн Шинжлэх ухааны академи, харьяа хүрээлэнгүүд нийт 1900 гаруй ном, бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаад байна. Энэхүү үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийт, уншигч, судлаачдад хүртээмжтэй хүргэх, мөн Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулах чухал ач холбогдолтой юм.

“Үндэсний номын сангийн сан хөмрөгт бүтээлээ хандивлаж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаач та бүхэнд талархал илэрхийлье.”

22/04/2026

"ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2026" НОМ ХАНДИВЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Оюунболд байгууллагын товч танилцуулга болон шинэ бүтээлийн танилцуулгыг хүргэж байна.

Address

Headquarter, MAS, Peace Avenue
Ulaanbaatar
13330

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611263662

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences:

Share