Эрчим Хүчний Зураг Төсөл Зохиогчдын Холбоо

Эрчим Хүчний Зураг Төсөл Зохиогчдын Холбоо Association of Power Engineering Designers
Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо

Үүсгэн байгуулагчид:
“М Си Эс Интернейшнл” ХХК
“Эрчим Инженеринг” ХХК
“Мон-Энержи консалт” ХХК
“Шугам “ХХК
“Эрчим төсөл” ХХК
“Сээмий” ХХК
“Ялгуун баян” ХХК
“МСЭЛ” ХХК

Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо (ЭХЗТЗХ) нь 2013 оны 10-р сарын 28-ны өдөр Эрчим хүчний зураг төсөлийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчдийн санаачилгаар байгуулагдан 2013 оны 11-р сарын 28-ны өд

өр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо нь эрчим хүчний барилга байгууламжийг барьж угсрах, тэдгээрийн техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулдаг мэргэжсэн компаниуд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн төлөө бус, нийгэм болон гишүүддээ үйлчилдэг Төрийн бус мэргэжлийн байгууллага юм.

18/06/2026

Монгол улмад анх удаа зохиогдож буй сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдха

“ЦДАШ-ын төмөр бетон тулгуурын чанар, стандарт” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлааМанай холбооноос үндэсн...
29/05/2026

“ЦДАШ-ын төмөр бетон тулгуурын чанар, стандарт” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Манай холбооноос үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдгээрийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг салбарынханд таниулах зорилгоор “Улаанбаатар БҮК” ХК болон “Энх өглөө” ХХК-тай хамтран ажиллалаа. Энэ хүрээнд тус компаниудын шинэ стандартын дагуу үйлдвэрлэж буй ЦДАШ-ын төмөр бетон тулгуурыг мэргэжлийн байгууллагуудад танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Уг арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт Эрчим хүчний үндэсний төвийн хурлын танхимд болж, салбарын 30 гаруй инженер-техникийн ажилтан, мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр талууд бүтээгдэхүүний чанар, стандартын талаар санал бодлоо хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаа болон чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй уулзалт боллоо.

"УБ БҮК" ХК болон "Энх-Өглөө" ХХК-иудын зах зээлд нийлүүлж буй шинэ стандарт, дэвшилтэт технологийн төмөр бетон тулгууры...
27/05/2026

"УБ БҮК" ХК болон "Энх-Өглөө" ХХК-иудын зах зээлд нийлүүлж буй шинэ стандарт, дэвшилтэт технологийн төмөр бетон тулгуурын танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна.
Энэхүү шинэ хийц нь хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, шугамын насжилт, найдвартай ажиллагааг эрс дээшлүүлэх давуу талтай юм.
Иймд эрчим хүчний салбарын захиалагч, гүйцэтгэгч болон зураг төслийн инженер, техникийн ажилтнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Хэзээ: 2026.05.28-ны Пүрэв гаригт
Хаана: Эрчим хүчний үндэсний төвийн хурлын танхимд
[email protected] хаягаар бүртгүүлж оролцоно уу.
/Нэр, Байгууллага, Албан тушаал, имэйл, утас илгээх/
Утас: 9455-4111, 9916-7932

25/05/2026
19/05/2026

Узбекистан улсын Засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн (2026 оны 5-р сарын 15-ны) шийдвэрээр, 2026 оны 6-р сарын 1-нээс эхлэн цахилгаан эрчим хүчний тариф дараах байдлаар шинэчлэгдэн мөрдөгдөж байна. (Тооцоог хийхдээ валютын дундаж ханшийг 1 ам. доллар ≈ 12,500 узбек сум гэж авсан болно).

1. Айл өрх (Шаталсан тариф)
Айл өрхийн хэрэглээг сарын дүнгээр нь шатлан тогтоодог бөгөөд нийгмийн суурь хэрэглээ буюу эхний 200 кВт.ц нь хөнгөлөлттэй тарифтай байдаг.

200 кВт.ц хүртэл: 1 кВт.ц нь 650 сум буюу ойролцоогоор $0.052 (5.2 цент).

201 – 500 кВт.ц: 1 кВт.ц нь 900 сум буюу ойролцоогоор $0.072 (7.2 цент).

501 – 1,000 кВт.ц: 1 кВт.ц нь 1,100 сум буюу ойролцоогоор $0.088 (8.8 цент).

1,001 кВт.ц-аас дээш: Хэрэглээ өсөх тусам 1,600 сум ($0.12) болон түүнээс дээш шатлан нэмэгддэг.

(Жич: Төвлөрсөн цахилгаан зуухтай орон сууцны оршин суугчдын хувьд эдгээр тариф 50 хувийн хөнгөлөлттэй буюу суурь үнэ нь $0.026 байдаг).

2. Аж ахуйн нэгж, бизнесүүд
Аж ахуйн нэгжүүд болон үйлдвэрүүдийн хувьд дээрх хэрэглээний шатлал үйлчлэхгүй бөгөөд нэгдсэн суурь үнээр төлбөрөө тооцдог.

Бизнесийн үндсэн тариф: 1 кВт.ц нь 1,100 сум буюу ойролцоогоор $0.088 (8.8 цент).

Нэмэлт мэдээлэл: Узбекистан улс эрчим хүчний салбарынхаа алдагдлыг бууруулах зорилгоор 2024 оноос эхлэн шат дараатайгаар үнээ нэмж байгаа ч одоогийн энэхүү тариф (айл өрхөд ~5 цент, бизнест ~8.8 цент) нь дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй хямд түвшинд тооцогддог.

“Улаанбаатар БҮК" ХК болон “Энх өглөө” ХХК-ийн үйлдвэрлэж буй цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон тулгуурыг ...
19/05/2026

“Улаанбаатар БҮК" ХК болон “Энх өглөө” ХХК-ийн үйлдвэрлэж буй цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон тулгуурыг мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлэгт холбогдох мэргэжлийн инженер-техникийн ажилтнуудыг оролцон өөрсдийн санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг урьж байна.

Хэзээ: 2026.05.28-ны Пүрэв гаригт
Хаана: Эрчим хүчний үндэсний төвийн хурлын танхимд

[email protected] хаягаар бүртгүүлж оролцоно уу.
/Нэр, Байгууллага, Албан тушаал, имэйл, утас илгээх/

Утас: 9455-4111, 9916-7932

"Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо" ГҮТББ нь гишүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлага туршлагыг нэмэгдү...
18/05/2026

"Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо" ГҮТББ нь гишүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлага туршлагыг нэмэгдүүлж, сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор "ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль"-тай хамтран ажиллахаар 2026.05.01-ний өдөр санал солилцох уулзалтыг хийж, 2026.05.15-ны өдөр "САНАМЖ БИЧИГ"-ийг байгууллаа.

12/05/2026

Эрчим хүчний яамны ТнБД Б.Ерэн-Өлзий: Аукцион 6 сард дуусч 7 сарын 1-нээс ажлыг нь эхлүүлнэ

Өндөр хурдны галт тэргийн үйлдвэртэй танилцацгаая.
10/05/2026

Өндөр хурдны галт тэргийн үйлдвэртэй танилцацгаая.

Today on the FRAME, we will explore the advanced assembly processes of modern high speed trains.Do you have a great product to showcase? We can film at your ...

Address

Sukhbaatar Square
Ulaanbaatar
17042

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97699111077

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрчим Хүчний Зураг Төсөл Зохиогчдын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрчим Хүчний Зураг Төсөл Зохиогчдын Холбоо:

Share