1 дэх худал: “Сүлжээ”-ний бизнес нь бусад уламжлалт бизнес, мэргэжлийн ажлыг бодвол их мөнгөтэй болох илүү сайхан боломж олгодог гэдэг.
Үнэндээ: “Сүлжээ”-ний бизнест мөнгөө оруулсан ихэнх хүмүүс алдагдал хүлээдэг. Түгээгчид буюу дистрибютерүүдийн хэдхэн хувь нь нэлээд ашиг олдог бөгөөд амьжиргаа залгуулахуйц тогтвортой ашиг олдог нь бүр цөөн юм. 10-н хүн тутмын 9-нь хохирч, үлдсэн нэг нь мэргэжлийн залилагч болдог
2 дахь худал: Сүлжээний маркетинг бол бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх хамгийн хялбар, үр дүнтэй арга. Хэрэглэгчид хүн хүнээ ухуулж явдаг сүлжээний бизнесийн ганцаарчилсан загвараар бүтээгдэхүүн худалдан авахыг таашаадаг гэдэг.
Үнэндээ: Айл айлаар явж худалдаа хийх зэрэг хэлбэрийг оролцуулаад ганцаарчилсан жижиглэн худалдаа нь хуучны зүйл болохоос ирээдүйн чиг хандлага огт биш. Сонголт цөөн, зуучлагчдад илүү үнэ төлдөг, элдэв дарамт учруулдаг ийм борлуулалтанд хэрэглэгчид шимтдэггүй.Тоос сорогчны залилан шиг л дуусдаг.
3 дахь худал: Энэ бол 21-р зууны бизнес. Яваандаа бүх бараа бүтээгдэхүүнийг сүлжээгээр худалддаг болно. Жижиглэн худалдааны дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв, бараа бүтээгдэхүүний каталогууд болон зар сурталчилгааны ихэнх хэлбэр сүлжээний бизнест дийлдэж удалгүй үеэ өнгөрөөнөө гэдэг.
Үнэндээ: Өнөөдөр бүх жижиглэн худалдааны 1-ээс бага хувь сүлжээны бизнесээр дамждаг. Харин үүний ихэнхийг хувийг удалгүй орхих бизнестээ элсэлтийн хураамжаа төлж буй горьдлого өвөрлөсөн шинэхэн түгээгчдийн худалдан авалт бүрдүүлдэг. Сүлжээний бизнес одоо оршин буй маркетингийн хэлбэрүүдийн орыг залгахгүй. 21-р зууны бизнес гэж ярьж хэлэхээсээ ичих хэрэгтэй.
4 дэх худал: Сүлжээний бизнес нь хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож чадах амьдралын шинэ хэв маяг гэдэг.
Үнэндээ: Сүлжээний бизнесийн борлуулагчид асар их эд баялаг, тав тух, сэтгэл хангалуун байдлыг хамгийн бүдүүлэг хэлбэрээр сурталчлан, бусдыг уриалан дууддаг. Гэвч энэ нь авьяас, сонирхлоо дагаж утга учиртай, сэтгэл хангалуун ажиллаж амьдрах гэсэн ихэнх хүмүүсийн эрүүл хүсэлтэй харшилддаг. Хэдий чинээ худал хуурмагыг чрина төдий чинээгээрээ олныг луйварддаг.
5 дахь худал: Сүлжээний бизнес бол оюун санааны хөдөлгөөн гэдэг.
Үнэндээ: Бүр эсрэгээр эд хөрөнгөнд итгэж найддаг сүлжээнийхэн хүмүүсийг элсүүлэхийн тулд “ухаан санаа”, “дотоод сэтгэл” гэх мэт оюун санааны ухагдахуунийг өргөн ашигладаг нь асар их завхруулга. Сайн сайхан үг хэллэг, ойлголтуудыг буруугаар ашиглан мөнгө татахыг оролдож байгаа хэрэг юм. За тэр эерэг бай гэдэгүү...
6 дахь худал: Сүлжээний бизнест амжилт олоход хялбархан. Яагаад гэвэл таны найз нөхөд, төрөл төрөгсөд бэлэн худалдан авагчид. Таныг хайрлаж, дэмждэг хүмүүс насан туршийн чинь худалдан авагч болно гэдэг.
Үнэндээ: Сүлжээний бизнесийнхний зөвлөгөөг дагаж хувийн харилцаанаасаа хожоо гаргаж бизнес хийвэл ойр дотны хүмүүсийн эрүүл харилцааг ч хордуулах уршигтай. Сүлжээнд хохирогчдын дийлэнхи нь аав ээж ах дүү хамаатан садангууд зонхилдог.
7 дахь худал: Сүлжээний бизнесийг та чөлөөт цагаараа эрхлэх боломжтой. Долоо хоногт хэдхэн цаг ажиллаад ихээхэн орлого олж чадах бөгөөд давхар ажил хийх шаардлагагүй болох хүртлээ таны орлого маш ихээр нэмэгдэх бололцоо бий гэдэг.
Үнэндээ: Сүлжээний бизнест элссэн хүний хувьд орчин тойронд байгаа бүх хүн боломжит худалдан авагч юм шиг харагддаг, амьдралын хором бүр бараа сурталчлах бололцоо байдаг тул сүлжээчинд ямар сул чөлөөтэй орон зай, чөлөөт цаг үгүй болдог. Хэдийгээр хүнийг эрх чөлөөтэй, хараат бус болгоно гэж мэдүүлдэг ч энэ систем хүний бүхий л амьдралыг эрхэндээ оруулдаг. Тиймээс сүлжээнд гүнзгий орсон хүмүүс буцаад гарч чадалгүй, хар тамхи шиг хэт хамааралтай байсаар дуусдаг.
8 дахь худал: Сүлжээний бизнес бол хүний хүсэл зориг, эрх чөлөөг урамшуулан дэмждэг эерэг бизнес юм гэдэг.
Үнэндээ: Сүлжээний бизнесийг гол төлөв айдаст автагдан хийдэг. Өөрсдөө нэгэнт зарцуулсан мөнгө, цаг хугацаагаа алдахаас айдаг. Бусдыг элсүүлэхдээ худалдаа наймааны уламжлалт хэлбэрүүд мөхөж байгаа, ердийн ажил мэргэжлүүд боломж тааруу гэх мэт хүмүүсийг айдаст автуулах зүйлсийг заавал оруулж сурталчилдаг.
9 дэх худал: Сүлжээний бизнес бол өөрийн бизнестэй болох, эдийн засгийн жинхэнэ хараат бус байдалд хүрэх шилдэг арга мөн гэдэг.
Үнэндээ: Сүлжээний бизнесийн борлуулагчид үнэн хэрэгтээ бизнес эрхлэгчид биш, харин дээрээс доош захирагдах нарийн түвэгтэй тогтолцооны гэрээлэгчид юм. Сүлжээний бизнесийн бүх загвар, хэлбэрүүд нь ихэнхдээ компанид давуу байдлыг олгож тэдэнд ашигтайгаар дуусдаг. Элссэн хэн ч тухайн компаниа төлөөлөх эрх ямар ч зах зээлд байдаггүй.
10 дахь худал: Бүтээгдэхүүн худалддаг учраас “Манайх сүлжээний бизнес биш, пирамидийн тогтолцоо биш гэдэг.
Үнэндээ: Яаж ч эсэргүүцсэн энэ бол яах аргагүй сүлжээний бизнес. Яагаад гэвэл борлуулагч элсүүлж, тэд бас борлуулагч элсүүлж байж бүтээгдэхүүнээ түгээдэг ганц аргатай. Ийм бизнес анх 1860-онд үүсэж, 1905-онд луйвар гэдэг нь тогтоогдож, АНУ зэрэг улсад пирамидийн ийм загварыг 1970-аад оноос хязгаарлаж, бараа бүтээгдэхүүнийхээ доод тал нь 70%-ийг “сүлжээний бус” аргаар зарах ёстой гэсэн шүүхийн тогтоол хүртэл байдаг. Юун 21-р зууны бизнес.
11 дэх худал: Манайх зөвшөөрөлтэй, баталгаатай, найдвартай, татвар төлдөг хууль ёсны компани гэдэг.
Үнэндээ: Монгол улсын нутаг дэвсгэр дээр ямар ч хэлбэрийн сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулах нь хуулиар 2001-онд хориглосон байдаг бөгөөд энэ ч утгаараа өнөөдрийг хүртэл Монгол улсын бүртгэлийн ерөнхий газраас нэгээхэн ч сүлжээний маркетингаар ажилладаг компанид албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй байдаг. Энэ асуудлаар холбогдох газраас нь биечлэн очоод асуугаад мэдчих хэрэгтэй. Харин өөрсдийгөө хууль ёсны хэмээн зарладаг сүлжээний компаниуд энэхүү хориотой хуулийг мэддэг төдийгүй санаатайгаар зөрчин гадаад дотоод худалдаа нэрийн ард өнгөлөн далдлагдаж үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж аж ахуйн нэгж байгуулсан хойно татвар төлөх нь гарцаагүй. Харин ухаж төнхөөд үзвэл татвар нуун дарагдуулсан асар их булхай илрэх нь дамжиггүй. Монгол улсад хэн ч ямар ч нэрээр компани байгуулах боломж бүрэн нээлттэй.
12 дахь худал: Манай компанийн бараа бүтээгдэхүүнүүд МХЕГ-ын лабораторын шинжилгээгээр орж шинжлэгдээд баталгаажсан, МХЕГ-ын гэрчилгээтэй гэдэг.
Үнэндээ: Нэгэнт хориотой хуулийг зөрчин гадаад дотоод худалдаа нэрийн ард олон шатлалт маркетингийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд энэ тухайгаа компанийн дүрэм журмандаа нэгээхэн ч үг, өгүүлбэр оруулдаггүй бөгөөд харин тухайн компанийнхаа нэрэн дээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ МХЕГ-ын лабораторид өгөн шинжлүүлж гэрчилгээ авах нь гарцаагүй юм. Ингэж байж л бараагаа импортолж оруулж ирэх үүд хаалга нь нээгддэг. Сонирхолтой нь тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол улс шинжилгээнд хамруулж бүртэж авсанаа баталгаажуулж гэрчилгээ олгосон болохоос зах зээл дээр МХЕГ-ын гэрчилгээтэй баталгаатай бараа бүтээгдэхүүн гэж сурталчлахад нь өгөөгүй төдийгүй ингэж сурталчлах нь ч хуулийн дагуу хориотой байдаг.
13 дахь худал: Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрүүлжин, дархлаатай болно, хорт хавдарыг эдгээнэ гэдэг.
Үнэндээ: Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоот сүлжээний бизнест эм гэж байдаггүй юм. Харин Биологийн Идэвхит хүнсний Нэмэлт Тэжээлийн Бүтээгдэхүүн гэж байдаг. Энэ нь эм биш хүчитгэж нэмсэн хүнс төдийхөн. Олон улсад эмийн төрөлд багтаадаггүй учраас хяналт нь их сул байдаг бөгөөд БИХНТБ-ийг аливаа өвчинг эдгээж анагаана гэж сурталчлах болон анагаах ухааны дүгнэлт гаргахыг нь олон улсад төдийгүй Монгол улсын хуулиар хүртэл хатуу хориглож мөрдөж ажилладаг.
Дашрамд дурдахад анагаахын шинжлэх ухаанд хамгийн анх удаагаа хорт хавдарыг эдгээх болсоноор нобелийн шагналыг хүртэх болсон мэдээлэлийг саяхан олонд ил болсонг дуулгах байна.
Ямар ч өвчин эмгэгийг, хорт хавдарыг сүлжээний бараа бүтээгдэхүүнүүд эдгээхгүй анагаахгүй. Эмчилнэ анагаана гэж яригсдад үнэндээ бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоо гэж Монголд төдийгүй олон улсад ч нэгээхэн байхгүй.
14 дэх худал: Сүлжээний бизнес эрхлээд санхүүгийн эрх чөлөөнд хүргэнээ гэдэг.
Үнэндээ: Хэдий чинээ олон хүнийг хуурч мэхлэж мөнгийг авна төдий чинээгээрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг. 10-н хүн тутмын 9-нь хохирдогыг дээр бичсэнг дахин санаарай. Энэ ч утгаараа тэртээ 2001-онд сүлжээний бизнесийг хуулиар хориглоод зогсохгүй 2017-онд эрүүгийн хуулинд тусгайлан оруулж 12-15н жилийн хорих ялтайгаар чангаруулан зааж өгсөн байдаг. Түүнчлэн энэ нь анхнаасаа нарийн зохион байгуулалттайгаар олуулаа үгсэн хуйвалдаж, үндэстэн дамнаж, мөнгө угаадаг гэмт хэрэгт тооцогддог. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бус харин ч эсрэгээр нь санаатай санамсаргүйгээр зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хамтрагч нь, түгээгч нь, дэмжигч нь автоматаар болоод зогсохгүй хар жагсаалтанд орж цаашид амьдралд нь арилахааргүй том хар толбо болон үлддэг гэмтэй.
15 дахь худал: Манай компани эмчтэй, эмчээс зөвөлгөө авч бараагаа хэрэглэнээ гэдэг.
Үнэндээ: БИХНТБ-ийг аливаа өвчинг эдгээж анагаана гэж сурталчлах болон анагаах ухааны дүгнэлт гаргахыг хориглоноо гэж дээр бичсэнг эргээд нэг санахыг хүсье. Нөгөөтэйгүүр эмчийн тангараг өргөсөн эмч хүн ингэж сурталчлах нь бүүр ч аюултай бас эрсдэлтэй. Ихэнхи тохиолдолд тэтгэвэртээ гарсан эмч нар сүлжээний компанид эмчээр, зөвлөхөөр ажилдаг бөгөөд тэдгээр хүмүүст тухайн компанийн барааг л зарж ашиг авах нь чухаг болохоос хүний эрүүл мэндийн төлөө ажиллах боломжгүйг хатуу анхаарах шаардлагатай. Мөн тухайн сүлжээний барааг сурталчлагчдын дийлэнхи нь буюу бараг 99% нь эм болон эмчийн мэргэжлийн наад захын мэдлэггүй эрээвэр хураавар ярих чадвар сайтай худалч хүмүүс байдагыг мэдэхэд илүүдэхгүй.
16 дахь худал: Гайхамшигтай, олон улсынх, нано технологоор хийгдсэн, дахин давтагдашгүй, хосгүй гайхамшигтай, хэрэглээд л үр дүнг нь мэдрэнэ гэдэг.
Үнэндээ: Энэ мэт үгийг ихэнхидээ залилан луйварт л ашигладаг сонгодог үгнүүдийнх нь нэгэхэн хэлбэр гэдгийг ухаарах хэрэгтэй. Наанадаж тухайн барааныхаа үйлчилгээ үнийн талаар google-эр хайгаад олоод мэдчих, цаанадаж холбогдох хууль хяналтын байгууллагуудаас нь асуугаад мэдчих наад захын энгийн мэдлэгтэй байх ёстой.
Ямар ч хүн мэдэхгүй зүйлийнхээ золиос нь болсоор байдгыг давхар сануулахад илүүдэхгүй буй за.
Та ямар туршилтын туулай бишдээ.
17 дахь худал: Манайх тун удахгүй хөрөнгө оруулалтаа Монголд оруулж ирнэ, компаниа, салбараа нээнэ найдвартай гэдэг.
Үнэндээ: Нэгт хуулиараа хориотойг дахиад сайн ойлго.
Хоёрт эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцдог юм. Гуравт үндэстэн дамнасан мөнгө угаадаг, нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг юмаа.
Түүх сөхөж, одоо байгаа компаниудыг судлаад үзэхэд тухайн компанийнх нь төвөөс Монгол улсад албан ёсоор салбараа нээсэн нь гуравхан компани байна. Бусад нь хөрөнгө оруулалтаа оруулаад ирсэн мэт маш өндөр түвшинд өнгөлөн далдлалт хийж нуусан байдаг. Үүнийг барааны үнэ, оноо, маркетингыг нь хөрш зэргэлдээ орнуудынхтай нь харьцуулахад л илт байдаг. Нөгөөтэйгүүр 3,2 сая хүн амтай жижигхэн зах зээл дээр хэр баргийн компани хөрөнгө оруулалт хийдэггүйг хатуу ойлгоцгоо. Худал ярьдагынх нь энгийн жишээ нь таны наад итгээд байгаа компани чинь яагаад одоо болтол хариуцах эзэн аж ахуйн нэгж байхгүй байгаагаас, татвар огт төлдөггүйгээс л бэлээхэн харах хэрэгтэй. Ярьж сэнхрүүлж буйд нь биш эрэн сурвалжлаад ухаад үзэх эрх иргэн бүрт нээлттэй байдаг гэдгийг мартаж огт болохгүй.
18 дахь худал: Богино хугацаанд мөнгөө өсгөнө, өндөр хувиар ноогдол ашиг авна гэдэг.
Үнэндээ: Үүнийг ихэнхидээ пирамид тогтолцоо, понзын залиланд буюу ямар ч бараагүй бэлэн мөнгөн дээр тулгуурласан залилан бүхий сүлжээнд илүүтэй хэрэглэдэг.
Амар хялбар замаар зүгээр сууж байгаад мөнгөтэй болноо гэж яригсадын дийлэнхи нь сүлжээний бизнесээр олон жил явчихсан, сүлжээнээс сүлжээ хэсдэг, мэргэшсэн луйварчид л хийдэг бас сурталчилдаг. Эхэнд орсон хүний мөнгийг сүүлд элссэн хүмүүсийн мөнгөөр өсгөж өгдөг бөгөөд энэ нь яваандаа өөрөө автоматаар нурах эрсдлийг бий болгодог. Үүнд мөнгөө өгсөн хэн ч эргээд мөнгөө олж авах магадлал байдаггүйн бүр ч харамсалтай. Сонирхуулахад сүүлийн жилүүдэд ийм чиглэлийн сүлжээний залилан луйварууд хэт ихэссэн бөгөөд энэ нь иргэдийн мэдлэг, мэдээлэлгүйтэй нь дээрээс нь бэлэнчлэх сэтгэлгээ, шуналтай нь шууд холбоотой.
19 дэх худал: Олон улсын зах зээл дээр ажиллана, нас хүйс, мэдлэг боловсрол харгалзахгүй, хядаьын зах зээл дээр гарч ажилланаа гэдэг.
Үнэндээ: Монгол улсад ихэнхи тохиолдолд ОХУ-аас сүлжээнүүд орж ирдэг. Харин сүүлийн жилүүдэд Азийн орнуудаас орж ирэх хандлага нэмэгдсэн. Хаанаас ч орж ирсэн бай хамгийн гайхалтай нь Монголоос Хятад болон Оросын зах зээл дээр Монголоос задарч байсан тохиолдол байдаггүй нь бүүр ч хачирхалтай юм шүү. Монголд орж ирсэн 600-гаад сүлжээний компанийн ихэнхи нь Монголоос гаралгүй Монгол улсын зах зээл дээр дампуурч байсан, алга болж байсан гашуун түүхтэй. Хятад улс энэ чиглэлийн үйл ажиллагааг цаазын хэмжээнд хүргэсэн хатуу чанга хуультай, харин ОХУ- хатуу чанга хориглосон хууль чанга ялтай тэдгээр хуулиа хэрэгжүүлж мөрддөгтэй нь шууд холбоотой. Үүнээс гадна сүүлийн үед Монголоос шалгагдаж шахагдаад устаж байгаа сүлжээг Монголчуудын олноор очиж ажиллаж амьдардаг зах зээлүүдрүү очиж элэг нэгтнээ залилах явдал газар авч буйг анхаарахад гэмгүй. Мэдээж янз бүрийн мэргэжлийн залилуулчих боломжтой гэнэ итгэмтгий хүмүүсийг олохын тулд нас хүйс, мэдлэг боловсрол харгалзахгүй хамтран ажилланаа гэдэг энгийн өгөөшөө байнга хаях нь тодорхой.
20 дахь худал: Энэ тэр, ийм тийм нэртэй сүлжээнд элсээд хохирчлоо, хэрхэн мөнгөө олж авахуу, яахуу гэдэг.
Үнэндээ: Сүлжээний бизнест хохирогч гэж огтоосоо байдаггүй юм. Харин хохирогч болон жүжиглэгч л байдаг. Учир юу вэ гэвэл хэрэвзээ тухайн сүлжээ нь зогсоогүй л бол хохирогч гэх жүжигчин та араасаа хэд хэдэн хүнийг элсүүлж хохироож үлдээгээд оруулсан мөнгөө хэдэнтээ өсгөөд гуяа алгадаад даший шог болох нь байсанаа бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хуулиар хориотой үйл ажиллагаа, эрүүгийн хүнд гэмт хэрэгт та сайн дураараа мөнгөө өөрийн биеэрээ авч очоод май гээд дэмжсэн төдийгүй бусдыг элсүүлэх үйлдэл хийснээ санахад илүүдэхгүй.
Тиймээс ХОХИРОГЧ болон бүү ЖҮЖИГЛЭЦГЭЭ...
Та нарт хэлэх эцсийн үг бол ХОХЬ ЧИНЬ ЭЭ гэж хэлэх байна.
Ингээд төгсгөлд нь:
-Ямар ч сүлжээг бүү сонирхо...
-Ямар нэгэн сүлжээний бараа бүтээгдэхүүнүүдийг бүү ав...
-Ямар ч сүлжээнд бүү элс...
-Ямар ч сүлжээний сургалт, хичээл, уулзалтанд бүү суу...
-Ямар ч зүйлд шинжлэх ухаанч байдлаар бодитоор, баримт нотолгоотойгоор хандаж, сэтгэл хөдлөл эмоцидоо тулгуурлан шийдвэр бүү гаргаж бай, дахин дахин нарийн сайн судалж бай хэмээн зөвлөх байна.
Судлаач: Д.Чимэддамба
2018.12.13
Түмэнд түгээж хэн нэгнээ эрсдлээс хамгаалахыг уриалж байна.