Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил

Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН САЙТ www.Ord.mn

28/05/2026
28/05/2026

30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна

30 метрийн гүн цооногт 3 настай хүүхэд унаж, 22 цаг гаруй хугацаанд аврах ажиллагаа үргэлжилж байгаа нь үнэхээр хүнд нөхцөл байдал байна. Давчуу, агаар багатай орчинд хөдөлгөөнгүй удаан байх нь хүчилтөрөгчийн дутагдал, биеийн дулаан алдалт, дарагдал зэрэг маш өндөр эрсдэлтэй.

Одоогоор аврагчид шаталсан байдлаар ухалт хийж, 20 метр хүртэл ухаад байгаа нь маш нарийн ажиллагаа шаардсан ажил юм. Ийм төрлийн аврах ажиллагаанд:

* хөрсний нуралт үүсгэхгүй байх,
* хүүхдэд нэмэлт даралт өгөхгүй байх,
* хүчилтөрөгч болон камерын хяналт хийх,
* аврах хонгилыг аюулгүй байгуулах

зэрэг олон хүчин зүйлийг зэрэг тооцдог тул ажиллагаа удаашрах тохиолдол байдаг.

Олон хүн санаа зовниж, аврагчдыг залбирч дэмжиж байна. Хүүхдийг эсэн мэнд гаргаж чадна гэж найдаж байна.

26/05/2026

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цэргийн ангид гарсан дүрмийн бус харилцааны асуудлаар байр сууриа илэрхийлж, цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах ёсгүйг онцоллоо. Тэрбээр зүй бус харилцаанаас үүдэн цэргүүдийн эрүү мултарсан, гэмтсэн, чих сэтэрсэн асуудал гарсныг дурдаад, холбогдох цэргийн ангийн удирдлагуудыг шалгаж байгааг мэдэгдэв.

Мөн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хангалтгүйгээс шалтгаалан зарим цэргүүд алба хаах боломжгүй болж буцаж байгааг онцолж, одоогоор 65 цэрэг эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй, дахин үзлэгт орох шаардлагатай болсон талаар дурдсан байна. Түүнчлэн хууль, дүрэм журмын хийдэл, уялдаа холбоог сайжруулж, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

💧“ГОВЬ-УС-ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАУсны нөөц, усны аюулгүй байдал, говийн бүсийн ...
26/05/2026

💧“ГОВЬ-УС-ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Усны нөөц, усны аюулгүй байдал, говийн бүсийн хөгжлийн асуудал өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх сэдвийн нэг болоод байна.
Энэ хүрээнд “Говь-Ус-Хөгжил” эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж, усны чиглэлээр судалгаа хийдэг 30 гаруй эрдэмтэн, судлаачдыг Өмнөговь аймагт урин оролцуулж байна.

Хурлын үеэр Онги-Цагаан бургастай төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, зөв менежментээр ашиглах, ирээдүйн усан хангамжийн тогтвортой шийдлийг тодорхойлох асуудлыг шинжлэх ухаан, бодлогын түвшинд хэлэлцэж байгаа юм.

Мөн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөлөл, бодлого боловсруулагчдын хамтарсан энэхүү хэлэлцүүлэг онцгой ач холбогдолтой!

Говийн хөгжлийг уул уурхай, дэд бүтэцтэй хамт усны бодлогоор цогцоор нь харахгүйгээр тогтвортой хөгжил ярих боломжгүй!!!
Тиймээс шинжлэх ухаанд суурилсан шийдэл, үндэсний хэмжээний усны нэгдсэн бодлого, орон нутгийн оролцоо чухал хэвээр байна.

Охин маань надад: ‘Ааваа, ChatGPT  (AI) хэрэгслүүдийг битгий их ашиглаарай. Эдгээрийг ажиллуулахад унданы ус их хэмжээгэ...
24/05/2026

Охин маань надад: ‘Ааваа, ChatGPT (AI) хэрэгслүүдийг битгий их ашиглаарай. Эдгээрийг ажиллуулахад унданы ус их хэмжээгээр зарцуулдаг. Дэлхий ундны усны хомсдолд орж байна’ гэж хэлсэн юм.

Address

Ulaanbaatar

Telephone

+97698615050

Alerts

Be the first to know and let us send you an email when Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил:

Share

Category