MERA GROUP

MERA GROUP Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MERA GROUP, Chemical company, City Tower Business center, Sukhbaatar Square 8/1, Sukhbaatar District/8, Ulaanbaatar.

28 нэрийн тэсрэх бодис, 354 нэрийн тэсэлгээний хэрэгсэл,
тусгай техник, тоног төхөөрөмж, хайрга, зуурмаг, барилга, цэвэр ус үйлдвэрлэж, нийлүүлдэг
Өрөмдлөг, тэсэлгээ, ложистик, кемп, кэйтринг үйлчилгээ, хог хаягдалийн менежмент хийдэг.

Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй, найдвартай, үр ашигтай тэсэлгээний ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг цахилгаан бус тэсэлг...
14/08/2026

Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй, найдвартай, үр ашигтай тэсэлгээний ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг цахилгаан бус тэсэлгээний хэрэгслүүд нь олон жилийн туршлага, судалгаа, инженерчлэлийн хөгжлийн үр дүнд бий болсон, практикт батлагдаж, шалгарсан технологийн шийдэл юм.

Технологийн дараагийн үеийн шийдэл болох электрон детонатор бий болоод 20 орчим жил болж байгаа хэдий ч цахилгаан бус тэсэлгээний систем нь шуурхай, энгийн хэрэглээ, ашиглалтын найдвартай байдал, устай нөхцөлд ажиллах чадвар, эдийн засгийн үр ашиг зэрэг давуу талаараа дэлхийн уул уурхайн салбарт өөрийн байр сууриа хадгалж, өргөн хэрэглэгдсээр байна.

Бид хуримтлуулсан мэдлэг, инженерийн ур чадвар, үйлдвэрлэлийн туршлагадаа тулгуурлан бүтээгдэхүүн, технологио тасралтгүй хөгжүүлж, үйлдвэрлэлийн үнэ цэнийг Монголдоо бүтээхийг зорин ажилладаг.

Бидний бахархал зөвхөн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр хэмжигдэхгүй. Харин түүнийг бүтээж буй монгол хүний мэдлэг, ур чадвар, туршлага, хариуцлага, тасралтгүй сайжруулах соёл бол бидний хамгийн том үнэ цэн юм.

Монгол инженерүүд бүтээнэ.
Монгол үйлдвэрлэл хөгжинө.

#МонголИнженер #ҮндэснийҮйлдвэрлэл

МЕРА Сервис ХХК-ийн тэсэлгээний баг Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах ашиглалтаас гарсан үйлдвэрийн 30 метр өндө...
31/07/2026

МЕРА Сервис ХХК-ийн тэсэлгээний баг Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах ашиглалтаас гарсан үйлдвэрийн 30 метр өндөр тоосгон янданг цахим тэслүүр ашиглан хяналттай тэсэлгээний аргаар нураах ажлыг гүйцэтгэлээ.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Арды...
09/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн үндэсний их баяр наадмаа бид баялаг бүтээлцсэн 25 жилийн түүхэн ойтойгоо хамт угтаж байна.
Энэ он жилүүдэд бидэнтэй мөр зэрэгцэн ажилласан харилцагч, түнш байгууллагууд, нийт хамт олондоо баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол түмний минь наадам баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл тэнүүн байх болтугай. Та бүхэн дэлгэр сайхан наадаарай!
— МЕРА ГРУПП

БАХАРХАЛТАЙ МЭДЭЭҮндэсний их баяр наадмын босгон дээр МЕРА Группийн үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр Монгол Улсын Ерөн...
08/07/2026

БАХАРХАЛТАЙ МЭДЭЭ

Үндэсний их баяр наадмын босгон дээр МЕРА Группийн үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.

Тэрээр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахад чухал үүрэгтэй 28 нэр төрлийн тэсрэх бодис, 354 нэр төрлийн тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг химийн 8 үйлдвэр, мөн тэсэлгээний хэрэгсэл болон машин, тоног төхөөрөмжийн угсралтын үйлдвэрүүддээ дотооддоо үйлдвэрлэн, импортыг үе шаттайгаар багасгасаар ирсэн билээ.

Энэхүү бүтээн байгуулалтууд нь Монгол Улсын эдийн засгийн дархлаа, бие даасан байдал, үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, хараат байдлыг бууруулах чухал алхам болсон юм.

Ялангуяа цар тахал, геополитикийн хурцадмал байдал болон эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ доголдсон хүнд үед дотоодын үйлдвэрлэлээрээ уул уурхайн салбарын тасралтгүй ажиллагааг найдвартай хангаж чадсан нь энэхүү төрийн дээд шагналын үнэлгээний нэгэн чухал үндэс болжээ.

МЕРА Группийн хамт олон үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр танд энэхүү эрхэм хүндтэй шагнал хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, улам их амжилт бүтээл, шинэ хөгжил дэвшлийн өндөрлөгийг хүсэн ерөөе!

Үндэсний үйлдвэрлэл улам хөгжиж, Монгол Улсын хөгжил цэцэглэн дэвжих болтугай!

#МЕРАГрупп #ОчирУндрааГрупп #АжҮйлдвэрийнГавьяатАжилтан #ҮндэснийҮйлдвэрлэл

Бид 2006 онд АНУ-ын Sterling Trucks компанийн L9500 загварын шасси дээр суурилсан, Tread Corporation-ийн 10,2 тонн задга...
07/07/2026

Бид 2006 онд АНУ-ын Sterling Trucks компанийн L9500 загварын шасси дээр суурилсан, Tread Corporation-ийн 10,2 тонн задгай ANFO тэсрэх бодис үйлдвэрлэн тэсэлгээний цооног цэнэглэх зориулалттай, гурван ширхэг шинэ цэнэглэгч автомашиныг Монгол Улсад импортлон оруулж ирж, ашиглаж эхэлсэн билээ.

Эдгээр цэнэглэгч автомашинаар тухайн үед Багануурын уурхайн тэсэлгээний цооног цэнэглэх ажлыг механикжуулж, өндөр бүтээлтэй, аюулгүй, орчин үеийн шинэ түвшинд гаргаж, технологийн томоохон дэвшлийг бий болгож байлаа.

Өнөөдөр, 20 жилийн дараа эдгээр техникүүд уурхайн тэсэлгээний ажлын нөхцөлд өдөр бүр тасралтгүй ажиллаж, өндөр бүтээмж, найдвартай ажиллагаагаа батлан харуулсаар байна. Бид эдгээр анхны цэнэглэгч автомашинаараа бахархдаг. Учир нь тэд зөв сонголт, чанартай барууны техник, аюулгүй, мэргэжлийн ашиглалт, тогтмол арчилгаа үйлчилгээний үнэ цэнийг 20 жилийн турш бодитоор нотолсон MERA GROUP-ийн түүхэн бахархал билээ.

🏀 MERA CUP 3x3 САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН III УЛИРАЛ  ӨНДӨРЛӨЛӨӨ 🏀МЕРА группийн үнэт баялаг болсон хамт олон өөрсдийн санаа...
07/07/2026

🏀 MERA CUP 3x3 САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН III УЛИРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ 🏀

МЕРА группийн үнэт баялаг болсон хамт олон өөрсдийн санаачилга, сэтгэл зүтгэлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг MERA CUP 3x3 сагсан бөмбөгийн лигийн III улирал өндөрлөлөө.

Энэ удаагийн улирал нь зөвхөн Очир Ундраа группийн хүрээнд бус, харилцагч болон хамтран ажиллагч байгууллагуудыг өргөнөөр оролцуулж, мэргэжлийн шүүгчдийн холбоотой хамтран, спонсор байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.

🏆 III улирлын аварга багууд:

Эрэгтэй баг:
🏆 Б.Тэнгис эзэнтэй 's Eye баг
🥈Б.Мягмарбаатар эзэнтэй баг

Эмэгтэй баг:
🏆 Т.Гантөмөр эзэнтэй баг
🥈Г.Бүжин эзэнтэй NE баг

III улирлын турш шинэ өнгө төрх, өрсөлдөөний өндөр уур амьсгалыг бүрдүүлж, гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн нийт баг, тамирчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье☺️

Мөн баг тамирчдаа тууштай дэмжиж, оролцоог нь ханган ажилласан багийн эзэд болон хамтран оролцсон байгууллагууддаа баярлалаа☺️

Улирлын турш 200 гаруй тоглолтыг шударгаар шүүн явуулсан Шүүгчдийн холбооны хамт олондоо талархал илэрхийлье☺️

Лигийн зохион байгуулалтыг дэмжин ажилласан ерөнхий спонсорууд болох МЕРА ХХК болон БЛАССТЕК ХХК-даа талархал илэрхийлье.☺️

Мөн III улирлын турш хайртай багаа дэмжин хүрэлцэн ирж, тэмцээний уур амьсгалыг бүрдүүлсэн хамт олон, хөгжөөн дэмжигчид, үзэгчиддээ баярлалаа☺️🥰

Эцэст нь MERA CUP 3x3 лигийг үе улирал бүр амжилттай зохион байгуулахад сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажилласан сайн дурын зохион байгуулалтын комиссын нийт гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Дараагийн улиралд дахин уулзацгаая! 🏀🔥

03/07/2026

MERA GROUP нь “Зөвлөн тусалъя–Чөлөөлье” аяны хүрээнд геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр өгч буй зөвлөмжийг дэмжиж байна.

Хариуцлагатай, тогтвортой уул уурхай нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, хууль стандартын хэрэгжилтийг хангах, эрсдэлийг урьдчилан сэргийлэхээс эхэлдэг билээ.

Бид аюулгүй ажиллагаа, чанарын хяналт, байгаль орчны хариуцлага, сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллах болно.

Хариуцлагатай уул уурхай бол тогтвортой хөгжлийн үндэс.

САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ДУНД ҮНЭТ ЗҮЙЛСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр удирдлагын түвш...
01/07/2026

САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ДУНД ҮНЭТ ЗҮЙЛСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр удирдлагын түвшинд танилцуулсан компанийн "Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс" сэдэвт сургалтыг салбарын нийт ажилтнуудад зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд байгууллагын үнэт зүйлсийг ажилтан бүрт нэгэн ижил ойлголтоор хүргэж, байгууллагын соёлыг өдөр тутмын ажил, хандлага, хамтын ажиллагаанд хэрхэн бодитоор хэрэгжүүлэх талаар ярилцан, санал солилцов.
Хүчирхэг байгууллагын үндэс нь нийт ажилтны нэгдмэл үнэт зүйлс, зөв хандлага, хамтын манлайлал байдаг.

#ҮнэтЗүйлс #Байгууллагынсоёл

MERA GROUP SUMMER TRIP 2026MERA болон MERA Service компанийн хамт олон Summer Trip 2026 зуны зугаалгаа зохион байгуулж, ...
30/06/2026

MERA GROUP SUMMER TRIP 2026

MERA болон MERA Service компанийн хамт олон Summer Trip 2026 зуны зугаалгаа зохион байгуулж, байгалийн сайханд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэн, хамтын нөхөрлөл, эерэг уур амьсгал, нэгдмэл байдлаа улам бэхжүүллээ.

Энэхүү аялал нь ажилтан бүрт ажлын эрч хүчээ сэргээж, хамт олонтойгоо илүү ойртон, дурсамж бүтээх үнэ цэнтэй боломж боллоо.

Аялалд оролцсон нийт ажилтнууддаа дурсгалын гарын бэлэг гардуулж, хамтын амжилт, хичээл зүтгэлийг нь талархан урамшууллаа. Хамтдаа өнгөрүүлсэн энэ өдөр бидний дараагийн амжилтын урам зориг, хүч нэгдлийн эхлэл байг.

#ХамтдааХөгжье

НАЛАЙХ САЛБАР2006 онд Монголчууд анх удаа тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолборын зураг төсөл, стандартыг бие д...
04/06/2026

НАЛАЙХ САЛБАР

2006 онд Монголчууд анх удаа тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолборын зураг төсөл, стандартыг бие даан боловсруулж, ашиглалтад оруулснаас хойш 20 жил өнгөрчээ.

Налайх салбар нь өнгөрсөн хоёр арваны турш Монгол Улсын уул уурхай, химийн үйлдвэрлэлийн салбарт үндэсний үйлдвэрлэлийг нутагшуулах, импортыг орлох үйлсэд тууштай манлайлж ирлээ.

Бид уул уурхайн салбарын нийлүүлэлтийн найдвартай байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө Монголдоо анх удаа бөгөөд цор ганц дараах стратегийн бүтээгдэхүүнүүдийг энэ салбартаа үйлдвэрлэж байна:
- Тэсэлгээний хэрэгсэл
- Өдөөгч тэсрэх бодис
- Хүчитгэж савласан энгийн тэсрэх бодис
- Эмульсжүүлэгч (Эмульсийн тэсрэх бодисын гол түүхий эд)

Бидний бүтээсэн үнэ цэн.
1. Эдийн засгийн бие даасан байдал.
Стратегийн бүтээгдэхүүний импортын хараат байдлыг шат дараатай буурууллаа.

2. Харилцагчийн тасралтгүй ажиллагаа.
Нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг хааж, түншүүдийнхээ үйл ажиллагааг тасалдуулахгүй, найдвартай дэмжлээ.

3. Инноваци ба Стандарт.
Олон улсын түвшний үйлдвэрлэлийг нутагшуулан, үндэсний чадавхыг батлан харууллаа.

Үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байх тусам Монгол Улсын эдийн засаг илүү тогтвортой, хараат бус байна.

Бид өнгөрсөн амжилтаараа бахархаж, цаашид “технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн автоматжуулалт, байгаль орчны хариуцлага”-аар түүчээлэн, анхдагчийн манлайллаа улам бататгаж, тогтвортой хөгжлийг улам цогцлоох болно.

Энэхүү түүхийг хамтран бүтээлцсэн үе үеийн ажилтан, хамт олон, ахмад буурлууддаа, итгэл хүлээлгэн хамтран ажилласан эрхэм харилцагчид, үнэт түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та бүхнийхээ ажилд тань амжилт бүтээл, хөгжил дэвшил, амьдралд тань аз жаргал, баяр баясгалан хүсэн ерөөе!

#МЕРА #НалайхСалбар #20ЖилийнОй #ҮндэснийҮйлдвэрлэл #ИмпортыгОрлохҮйлдвэрлэл #УулУурхай

Address

City Tower Business Center, Sukhbaatar Square 8/1, Sukhbaatar District/8
Ulaanbaatar
P.O.BOX-398

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97675556677

Alerts

Be the first to know and let us send you an email when MERA GROUP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MERA GROUP:

Shortcuts

Share