Мон Газар Экологи ХХК

Мон Газар Экологи ХХК Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, зөвлөгөө

03/06/2026

📢НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН АЛБАН МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2.Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3.Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4.Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
https://environment.ub.gov.mn/news-details/410

23/05/2026
12/05/2026
23/04/2026

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газраас “Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулна.

Тус сургалтаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн арга зүй, зөвлөмжийг танилцуулахын зэрэгцээ аюултай хог хаягдлын талаарх хууль эрх зүйн орчин, хяналт шалгалтад анхаарах асуудлуудыг хамруулан мэдээлэл өгнө.

Сургалт:
✅ Цаг уур, орчны шинжилгээний газрын байрны 3 дугаар давхрын хурлын танхимд 09:00 цагт эхэлнэ.
Оролцох хүсэлтэй иргэд, байгууллагууд кодоор бүртгүүлэн оролцох боломжтой.

23/04/2026

📌ШИНЭ СТАНДАРТ: ДОТОР ОРЧНЫ АГААР БОХИРДУУЛАГЧДЫН ХҮЛЦЭХ ХЭМЖЭЭ

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн C/05 дугаар тушаалаар баталсан “Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 7106:2026” стандартыг энэ сарын 09-ний өдрөөс мөрдөж эхэллээ.

Энэ стандарт нь эмнэлгээс бусад иргэний барилга, орон байр, сууцны дотор орчны агаар дахь хими, цацраг, биологи, физикийн гаралтай бохирдуулах бодисын хэм хэмжээг тогтоох, хянахад ашиглана.

Стандартын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
https://estandard.gov.mn/website/masm/standards_details.aspx?code=4038f1ec-d10f-4b6f-ba43-115ec534103e

Тус стандартад дотор орчны агаар бохирдуулах түгээмэл бодисуудын хүлцэх хэмжээг дараах байдлаар тусгажээ.

15/04/2026

Усны газар - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Албан ёсны залруулга хийх тухай Туулын хурдны замын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг "Тэкол" ХХК хийж гүйц...
23/03/2026

Албан ёсны залруулга хийх тухай

Туулын хурдны замын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг "Тэкол" ХХК хийж гүйцэтгэсэн болно. Бид зөвхөн "Мон газар экологи" ХХК нь Байгаль орчны төлөв байдлын суурь судалгааг хийсэн бөгөөд тус судалгаанд ой судлаач Д.Мөнхзориг, усны зөвлөх инженер Г.Мөнх-эрдэм нар тодорхой шалтгааны улмаас суурь судалгааны ажилд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний эцсийн тайлангийн нүүрийг хавсаргав.

15/02/2026

ХУВАНЦРЫН ХОГ ХАЯГДЛЫН АСУУДАЛ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

♻️Монгол Улсад хог хаягдлын хэмжээ жилээс жилд өсөж, хуванцар болон задрахгүй хаягдал байгаль орчинд ноцтой дарамт учруулж байна. Судалгаагаар хог хаягдлын ихэнх хэсэг төвлөрсөн цэгт хаягдаж, дахин боловсруулах хэмжээ хангалтгүй хэвээр байна.

♻️Мөн автомашин, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнээс үүсэх хуванцар, резин, сав баглаа боодол зэрэг хог хаягдлын тодорхой хэсэг ангилан ялгалгүй ил задгай хаягдаж, хөрс, ус, агаарыг бохирдуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

⚠️ 2018 ОНООС БНХАУ ХУВАНЦАР ХОГИЙГ ИМПОРТЛОХЫГ БҮРЭН ХОРИГЛОСОН!

👉Тэгвэл Монголын хуванцар хог хаашаа явж байна вэ?
Энэ нь бид хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.

♻️ Шийдэл
• Хуванцрын хэрэглээг бууруулах
• Хог хаягдлыг ангилан ялгах
• Дахин ашиглах, дахин боловсруулах

Бидний өдөр тутмын зөв сонголт — Байгальд бодит өөрчлөлт авчирна.

COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
Mongolian Hotels Association
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
Ecosoum
Mongolia without Waste/Хог хаягдалгүй Монгол



#НогоонХөгжил

Address

Ikh Toiruu
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+976 70115720

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мон Газар Экологи ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мон Газар Экологи ХХК:

Share