Навчис Урлан / хувцас захиалга

Навчис Урлан / хувцас захиалга Хувцас урлан

25/03/2026

МӨНГӨНИЙ БЛОКОО ТАЙЛАХ АРГУУД гэнээ
1. “Мөнгө муу” гэсэн итгэлээ бичиж устга
2. “Би мөнгө хүртэх үнэ цэнтэй” гэж өдөр бүр хэл
3. Ядуу байх = даруу зан гэдгийг үгүйсгэ
4. Мөнгө бол энерги гэдгийг хүлээн зөвшөөр
5. Баян хүмүүсийг атаархахаа боль
6. Мөнгөний талаарх айдсаа нэрлэ
7. Хүүхэд насны мөнгөтэй холбоотой дурсамжаа эргэцүүл
8. “Надад хангалттай” гэж давт
9. Өртэйгээ өөрийгөө бүү адилтга
10. Мөнгө авахад гэмшдэг зангаа ажигла
11. Амжилтаас зугтах зангаа тань
12. Мөнгө ихдвэл аюултай гэсэн итгэлийг сулруул
13. Хүсэхээс бүү ичиж сур
14. Бусдын орлогоос өөрийгөө бүү харьцуул
15. Мөнгө = боломж гэдгийг ухаар
16. “Би чадна” гэж бод
17. Алдаа = суралцах шат гэж үз
18. Өөрийгөө үнэ цэнгүй гэж бодохоо зогсоо
19. Хязгаарлагдмал бодлыг барьж ав
20. Талархлын дадал эхлүүл
21. Мөнгөний тухай эерэг үг хэрэглэ
22. “Хэцүү” гэдэг үгийг багасга
23. Мөнгө их байхыг төсөөл
24. Айдас төрөхөд амьсгал
25. Өөрийгөө уучил
26. Баян байхыг зөвшөөр
27. Орлогын тааз тогтоосноо ол
28. Өөртөө итгэх итгэлээ өсгө
29. Өнгөрсөн санхүүгийн алдааг сул тавь
30. Хүлээн авахад нээлттэй бай
31. Түрийвчээ цэгцэл
32. Мөнгөө эвхэж хий
33. Урагдсан дэвсгэрт бүү хадгал
34. Орлогоо хүндэл
35. Мөнгө орж ирэхэд баярла
36. Зарцуулалт бүрээ ухамсарла
37. Хэрэггүй юманд “үгүй” гэж хэл
38. Бага ч хадгал
39. Өрөө төлөх төлөвлөгөө гарга
40. Санхүүгээ бичиж сур
41. Мөнгөний урсгалаа хар
42. Орлогоо нуухаа боль
43. Үнэгүй зүйлд донтолтоо багасга
44. Чанарт мөнгө төлж сур
45. Өөртөө хөрөнгө оруул
46. Мөнгө олоход амархан гэж бод
47. Үйлчилгээний үнэ цэнээ өсгө
48. Үнэ нэмэхээс бүү ай
49. Хөдөлмөрөө үнэл
50. Орлогоо олон эх үүсвэртэй болго
51. Мөнгөний тухай ярьж сур
52. Хадгаламжийн зорилго тавь
53. Зарцуулалтын дараа гэмшихээ боль
54. Орлогоо таларх
55. Өөрийгөө санхүүгийн сахилга баттай болго
56. Шинэ ур чадвар сур
57. Орлогын шинэ санаа бич
58. Хүмүүст үнэ цэн өг
59. Бага багаар эхэл
60. Өдөрт 1 алхам хий
61. Айдсаа давж үйлд
62. Санаагаа бусадтай хуваалц
63. Суралцахад мөнгө төл
64. Сүлжээ үүсгэ
65. Боломжийг “тийм” гэж ав
66. Нэг эх үүсвэрт бүү гац
67. Ажлаа илүү ухаалгаар хий
68. Цагаа үнэл
69. Өөрийгөө ил тод болго
70. Онлайн орлого судал
71. Зах зээлийн хэрэгцээ ол
72. Хүмүүсийн асуудлыг шийд
73. Борлуулалт сур
74. Маркетинг ойлго
75. Өөрийгөө сурталчил
76. Өдөр бүр хөдөл
77. Шинэ орчинд ор
78. Амжилттай хүмүүсийг дага
79. Эрсдэлээ тооцоолж ав
80. Тууштай бай
81. Биеэ арчил
82. Амралтаа зөв ав
83. Энергиэ хамгаал
84. Сөрөг хүмүүсээс холд
85. Орчноо цэвэрлэ
86. Өглөг өг
87. Талархлын тэмдэглэл бич
88. Өглөө эерэг эхэл
89. Өөрийгөө хайрла
90. Эрүүл унт
91. Биеийн хөдөлгөөн хий
92. Стрессээ тайл
93. Байгальтай ойр бай
94. Дотоод дуу хоолойгоо сонс
95. Зөн совиндоо итгэ
96. Амжилтаа тэмдэглэ
97. Жижиг ялалтаа хүлээн зөвшөөр
98. Тууштай давт
99. Итгэлээ бүү алда
100. Өөрийгөө баян байхаар сонго
Мөнгө өөрийн гэсэн энергитэй💵🪔 Мөнгө өөрийн гэсэн хуультай
Мөнгө өөрийн гэсэн урсгалтай💚

With Гүндсамбуу Рагчаасүрэн – I just got recognized as one of their top fans! 🎉
21/03/2026

With Гүндсамбуу Рагчаасүрэн – I just got recognized as one of their top fans! 🎉

1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг3. Ухаан сууя гэвэл ном унш...
07/02/2026

1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг
2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг
3. Ухаан сууя гэвэл ном уншихаас эхэлнэ
4.Аз жаргалтай байхыг хүсвэл талархахаас эхэлдэг
5.Хөрөнгөтэй байя гэвэл санхүүгээ удирдахаас эхэлдэг
6. Сайн удирдагч байхыг хүсвэл эхлээд өөрийгөө удирдахаас эхэлнэ
7.Сайн эцэг эх байхыг хүсвэл зөв үлгэр дуурайлал болохоос эхэлнэ
8.Амжилтад хүрье гэвэл жижиг алхам хийхээс эхэлдэг
9.Өөртөө итгэлтэй байхыг хүсвэл өөртөө итгэхээс эхэлнэ
10.Шинэ ур чадварт суралцъя гэвэл өдөр бүр хичээллэж эхэлдэг
11.Бүтээлч байхыг хүсвэл шинэ зүйл туршиж үзэхээс эхэлдэг
12. Хүндлүүлэхийг хүсвэл бусдыг хүндлэхээс эхэлдэг
13.Бат бөх харилцааг бүтээе гэвэл итгэл даахаас эхэлдэг
14.Зорилгодоо хүрье гэвэл түүнийгээ тодорхой тавихаас эхэлдэг
15.Эрх чөлөөтэй байхыг хүсвэл айдсаа орхихоос эхэлдэг
16.Өөрчлөлт хийхийг хүсэж байвал эхлээд өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ
17.Марафонд гүймээр байвал өдөр бүр алхахаас эхэлдэг
18.Бусдад туслахыг хүсвэл өөртөө эхлээд туслахаас эхэлдэг
19.Хэл сурах гэж байгаа бол өдөр бүр тасралтгүй хичээллэ
20.Үр бүтээлтэй байя гэвэл цагаа зөв зохицуулахаас эхэлдэг
21. Мэдлэгтэй болъё гэвэл асуулт асууж эхэлдэг
22.Эрүүл байхыг хүсвэл дасгал хөдөлгөөн тогтмол хийхээс эхэлдэг
24. Амар тайван байя гэвэл өс хонзон тээхгүй байхаас эхэлдэг
25. Хүчтэй байя гэвэл сорилтыг итгэлээр тэвчиж эхэлдэг
26. Эелдэг байхыг хүсвэл эхлээд өөртөө эелдэг хандахаас эхэлдэг
27. Нөлөөлөхийг хүсвэл жинхэнэ байхаас эхэлдэг
Амжилт нэг шөнийн дотор тохиолддоггүй бөгөөд ямар нэгэн чухал зүйлд хүрэхэд тууштай хичээл зүтгэл хэрэгтэй.
Урдах зорилгынхоо төлөө бүү сэтгэлээр уна.
Эхний алхам, дараа дараагийн алхмаа хийхэд анхаарлаа төвлөрүүл.
Гол нь бага гэлтгүй эхлэх, тууштай байх хэрэгтэй.
Итгэсээр л бай, тэгвэл ахиц дэвшил гарна
#Сору

02/02/2026

ЭРТНЭЭС БИЕИЙГ НЬ ДААЛГА. АЛСДАА ТАНД Ч ХҮҮХДЭД Ч АМАР БАЙХ БОЛНО.
Хүүхдэдээ хэлж өгөх 15 зөвлөмж:
* Өөрийнхөө юмыг өөрөө л хий. Хэн нэгний гарыг бүү хар.
* Тоглож болно, харин хийх ажлаа заавал хий.
* Тийм хүн болно гэж хоосон битгий мөрөөд. Тодорхой зорилго тавь.
* Найз нөхдөө зөв сонго. Дурыггүй зүйлийг чинь хийлгэх гэвэл татгалз.
* Маргааш юу хийхээ өнөөдөр төлөвлө.
* Өөрийгөө битгий гол. Чадна гэж бодвол чадах л болно.
* Дутагдлаа, алдаагаа хүлээн зөвшөөрч, засч бай.
* Мөрөөд, томоор мөрөөд.
* Өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр хий.
* Хийсэн зүйл чинь бүтэлгүйтвад дахиад хийгээд үз.
* Бусдыг анхааралтай сонсож бай.
* Асуух юм байвал зоригтой асуу.
* Шуумжлэлд битгий уурла. Яагаад ингэж хэлсэнийг нь бод.
* Хэн нэгнийг магтмаар байвал магт, талархмаар байвал таларх.
* Шаардлагатай үед нь бусдад тусла.
Эдгээрийг хийж чаддаггүй томчууд ч олон байдаг.
Харин багаасаа эдгээрийг сурвал ямар их үр бүтээлтэй амьдрах болоо.

ЭДИЙН ТЭНГЭР ЗАМБАЛ БУРХАН🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹ЗАМБАЛ БУРХАНЫ УНШЛАГА🙏🏻🙏🏻🙏🏻Эдийн тэнгэр, эрх баялагийг соёрхогч Замбал бурхан🙏🏻🙏🏻🙏...
01/02/2026

ЭДИЙН ТЭНГЭР ЗАМБАЛ БУРХАН
🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹
ЗАМБАЛ БУРХАНЫ УНШЛАГА
🙏🏻🙏🏻🙏🏻
Эдийн тэнгэр, эрх баялагийг соёрхогч Замбал бурхан
🙏🏻🙏🏻🙏🏻
Норжи ванчүг ринчэн дэрана шин
Ноджин норчан манбо гүнжи жэ
Жанчог жонви гонбо замба ла
Норлха дэрдэг намла чагцал ло
🙏🏻🙏🏻🙏🏻
Эдийн эрх баялагт их эрдэнийг гуу санг эрхшээсэн
Ноджин, Норчан нигууд олон бүгдийн эзэн
Хойд зүгийг тэтгэгч Итгэлт Замбал бурханд
Эдийн тэнгэр хүү сангийн эзэн нигууд дор мөргөмүй
🙏🏻🙏🏻🙏🏻
Замбал бурханы тарни:
УМ ЗАМБАЛА ЗАЛЭН ДИЕЭ СУХА

Ерөөл:
Гэван диеэ нүрдү даг
Арьяа замбал дүвжүр най
Дова жигжан малүй ба
Дэеи сала годбар шог

Аяа Буян үүгээр түргэн би
Арьяа Замбал бурхан болоод
Амьтны зовлон нэгийг үлдээлгүй
Арилсан газарт хүргэх болтугай

🤗НАВЧИС УРЛАНМанай урлангаас цөөн хэдхэн хантааз бэлэн гарсан байна. Гялс амжаад аваарай. 🙂Загвар, өнгө бүрээс 1,2 байга...
31/01/2026

🤗НАВЧИС УРЛАН
Манай урлангаас цөөн хэдхэн хантааз бэлэн гарсан байна. Гялс амжаад аваарай.
🙂Загвар, өнгө бүрээс 1,2 байгаа шүү.
(Сонирхож байгаа загвараа жин, размераа хэлээд асуугаарай.)
👍Үнэ: Буржгар үстэй загвар 80000
Хамбан материалтай загвар 70000
Курткан материалтай загвар
50000-60000
✨️Утас:95287888

Сексийн хүчЭрэгтэй хүн чиний савруу ороход, ямар энергитэй, хэр зэрэг сэргэг, өөрийнхөө талаар ойлголттой байна вэ? Тэр ...
28/01/2026

Сексийн хүч
Эрэгтэй хүн чиний савруу ороход, ямар энергитэй, хэр зэрэг сэргэг, өөрийнхөө талаар ойлголттой байна вэ? Тэр аз жаргалтай байна уу, өөртөө хайртай байна уу, чамайг хайрлаж байна уу? Эерэг бодолтой юу, сөрөг бодолтой юу?
Эмэгтэй хүн чамтай с**с хийж байхдаа чамайг ивээж байна уу, харааж байна уу? Ууртай байна уу, гунигтай байна уу, өөртөө хайртай байна уу, чамайг хайрлаж байна уу?
Секс бол энерги, бодол, сэтгэлээ солилцох зан үйл.
Сексийн үеэр чи нөгөө хүний ухаан, ухамсар, энергийг шингээгч порлон болдог.
Хөдөлгөөн бүр нь баталгаажуулж өгнө. Чиний эрч хүч, хүч чадал хорогдож байна уу, цэнэглэгдэж байна уу, дотоод бие сэтгэл сүнс чинь тэжээгдэж байна уу?
Сексийн хүч нөлөөг мэддэг бай.
Хэрэв чи с**с ямар хүчтэй нөлөөтэй болохыг мэддэг байсан бол ... хэнтэй ч хамаагүй хийхгүй дээ.

26/01/2026

Гадаад хүний бичсэн 4 дансны арга гээч энэ схемийг би өөртөө болон надтай төстэй хүмүүст зориулан энд бичив.

• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ эээээээ.

За яагаааад гэхээр байна шдээээ?!

Ихэнх хүмүүс дараах энгийн алдаа гаргадаг.

Орлого орж ирдэг данснаасаа бүх төлбөрөө төлөөд, бүх юмаа аваад, үлдсэнээр нь амьдардаг. Би ч гэсэн яг ингэдэг. Гэтэл энэ маань маш буруу гэгдэх юм. Ёстой хөх тэнгэр хөмрөх шиг санагдаж байна.

Тэгээд бид нар сарын сүүлээр:
“Дахиад л мөнгөгүй болчихлоо" гээд цаад нарийн учрыг нь мэдэхгүйгээр гансардаг аж.

Үнэндээ асуудал орлогод биш.
Бүтэцгүй урсгал л та бидний мөнгийг “алга” болгож байгаа аж.

Тиймээс баян хүмүүсийн хийдэг хамгийн энгийн, хамгийн хүчтэй арга бол: Дансаа зориулалтаар нь тусгаарлах явдал аж. Уг нь амархан юм байна. Хэдүүлээ ч гэсэн мэдээд авъя.

4 дансны систем (санхүүгийн хяналтын суурь гэж ойлго!):

1) Орлогын данстай болно — “Дамжуулах цэг” гэсэн үг.

• Энд бүх орлого орж ирнэ.
• Гэхдээ эндээс шууд зарлага хийхгүй.
• Энэ данс бол мөнгөө тараах “дэд станц” юм.

Гол зорилго: Орсон мөнгөө зорилготой хуваарилах үүрэгтэй данс гэсэн үг. Одоо та бидэнд байгаа тэр ганц данс шүү дээ.

2) Зайлшгүй хэрэгцээний данстай болно — “Амьд үлдэх мөнгө” гэсэн үг.

• Түрээс/зээл, тог ус, хүнс, даатгал…
• Байр, гар утас, iptv, бензин, автобусны мөнгө
• Гэрийн хүнс, хөргөгч, гэр ахуйн бараа
• Өдрийн хоол (гэхдээ хамгийн нормал байдлаар)
• Сар бүр давтагддаг үндсэн хэрэгцээнүүдээ эндээс төлнө.

Дүрэм: Зайлшгүй биш бол эндээс битгий төл. Зөвхөн зайлшгүй зардлуудаа эндээс төлнө. Бүр гарцаагүй бөгөөд төлөвлөж болдог зардлууд гэсэн үг.

3) Хөрөнгө оруулалтын данстай болно — Таны “Баялгийн хөдөлгүүр” гэсэн үг.

• Энд байгаа мөнгө таны ирээдүйг баталгаажуулна:
• Хувьцаа, индекс сан, үл хөдлөх, тэтгэврийн хуримтлал.
• Найдвартай хүнд зээлэх
• Давхар орлогын ажилд хөрөнгө оруулах
• Сургалт, дамжаа, нэмэлт мэдлэг
• Ном

Дүрэм: Эндээс гарах мөнгө зөвхөн хөрөнгө оруулалт руу л гарна. Өөр зүйл рүү болохгүй. Тэр тусмаа зугаа цэнгэлтэй хольж болохгүй. “Амьдрал сайжруулах” нэрээр өөр зардалд бүү андуураарай. Жишээ нь сайхан хөгжим сонсох нь амьдралд тустай хөрөнгө оруулалт мэтээр эндүүрч үнэтэй пянз тоглуулагч авч болохгүй.

4) Fun & Flex данстай болно. — “Гэмшилгүй зарлага” гэсэн үг.

• Кофе, аялал, subscription, жижиг зугаа…
• Хүн хэзээ ч зугаагүйгээр удаан тэсдэггүй тул энэ данс бас байх ёстой.
• Ингээд зугааг хорих биш — харин хязгаарлах хэрэгтэй.

Дүрэм: Энэ дансан дахь мөнгө дуусвал зугаа цэнгэл ч зогсох ёстой. Бүр ор тас хорьж болохгүй, харин хязгаарлах ёстой. Төсөвлөсөн мөнгөндөө л баригдана.

ЗА одоо нэг чухал асуулт:

— Орж ирсэн мөнгөө дараагийн 3-4 дансандаа хэрхэн хуваарилах вэ? Хувь процент гэж байна уу?

Дэлхий даяар айхтар хүмүүсийн хэрэглэдэг хамгийн эвтэйхэн хуваарилалтын жишгийг одоо танд хэлж өгье.

• Essentials (зайлшгүй) данс: 50–70%
• Investing (ирээдүй) данс: 10–20%
• Emergency fund (онцгой сан): 5–10% (эхлээд 3–6 сарын нөөц бүрдүүлсэн бол энэ сан руу мөнгө хийхээ багасгаж болно)
• Fun & flex: 5–15%

Гэхдээ нэг юмыг одоо сануулъя. хамгийн чухал нь хувь биш харин АВТОМАТЖУУЛАЛТ юм. Энэ 3 данс руу мөнгө тань автомат хуваарилагдаж, таны сэтгэл санаа, орлогын их багаас үл хамааран жилийн бүх саруудэд ижил үйлчилж байх ёстой. Энийг л хийж чадвал та хэдхэн жилийн дараа хангалуун баян хүн болж хувирна.

7 хоногийн дотор хэрэгжүүлэх “маш энгийн” төлөвлөгөө:

• 4 дансаа нээ (эсвэл 2–3 данс + тусдаа карт байж болно).
• Цалинг орлогын данс руугаа оруул.

Цалин орсон өдөр автоматаар:

• Essentials руу
• Investing руу
• Emergency руу
• Fun руу шилжүүлдэг болго.

Өдөр тутмын зарлагаа зөвхөн Essentials/Fun данснаас хий.

• Энэ арга ажиллах цаад баталгаа нь юу вэ?

• Мөнгө зорилготой болдог (every money gets a role)
• Орлогын данс “хүрэхэд амар” биш болохоор импульс зарлага буурна.
• Зугаа тусдаа болохоор “өөрийгөө буруутгах” багасна. Мөнгөө дэмий үрсэн гэмшил буурдаг.
• Ирээдүй рүү тогтмол урсгал орж эхэлнэ. Бага нь хамаагүй, тогтмол гэдэгт гол учир нь бий.

— “Орлого нэмэгдэх” нь аз байж болно. Харин “мөнгөний урсацыг бүтэцлэх” нь шийдвэр юм. Энэ бол харин схем.

4 дансаар санхүүгээ бүтэцлээд үз — гурван сарын дараа та өөрийгөө танихгүй гэнэ дээ.

Би ч гэсэн 4 дансаа нээх минь..

Орчуулж, найруулсан Т.Жаргал

Ардын уран зохиолч Ш.Дулмаа: Эр хүн чинь халамж, хайрыг их хүсдэг юм шүү дээ. Эмэгтэй хүн эр хүний энгэр дээр, элгэн дээ...
25/01/2026

Ардын уран зохиолч Ш.Дулмаа: Эр хүн чинь халамж, хайрыг их хүсдэг юм шүү дээ. Эмэгтэй хүн эр хүний энгэр дээр, элгэн дээр нь эрхэлж, байхыг хүсдэг биздээ. Сайхан байдаг биз дээ. Тэгвэл эр хүн яагаад эхнэртээ эрхэлж болохгүй гэж... Яагаад нялхарч болохгүй гэж... Үүнийг бодох хэрэгтэй шүү дээ.
Нөхрөө хайрлаж чаддаг, нөхрөө нь эрхлүүлж чаддаг, нөхрийнхөө сэтгэл санааг ойлгож, чаддаг байж л нөхөртэйгөө байна шүү дээ. Тэрнээс загнаад л хөөгөөд л гаргачихаад байвал цааш нь түлхээд байна гэсэн үг... Үгийн саваагаар саваадаад гаргачихаж байна гэсэн үг.
Амьдрал гэдэг чинь
Арга билэгийн зохицол юм болохоор нөхөр, эхнэр хоёр хоёулаа эвтэй, найртай байж, хайртай дуртай байж, сайхан ханьсаж, сайхан амьдарч байж л амьдралыг босгож ирнэ.
Амьдрал бол зөвхөн нэг хүний нуруун дээр тогтдоггүй юмаа. Хамтын их хайран дээр тогтдог юм шүү. Тогтоогоод аваарай. Хамтын их хайран дээр тогтдог юм гэж...

Address

Www. Nawch. Mn
Ulaanbaatar

Telephone

+97695287888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Навчис Урлан / хувцас захиалга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Навчис Урлан / хувцас захиалга:

Share