Усны нөөцийн сав

Усны нөөцийн сав Халаалтын төгс шийдэл "ОДУХ" ХХК 99710071

 ☎️ 9971-0071, 8871-0071,🇷🇺🇷🇺ОХУ-ЫН №1 THERMEX ХАЛУУН УСНЫ БОЙЛЕР🇷🇺🇷🇺      Термекс брендийн энэхүү халуун усны бойлер нь...
02/06/2023


☎️ 9971-0071, 8871-0071,
🇷🇺🇷🇺ОХУ-ЫН №1 THERMEX ХАЛУУН УСНЫ БОЙЛЕР🇷🇺🇷🇺
Термекс брендийн энэхүү халуун усны бойлер нь бага цахилгаанаар усыг хурдан халааж, удаан хугацаанд дулаанаа барьж эрчим хүчийг илүү үр ашигтай ашиглах боломжийг олгодог.
Халаагч элемент нь өндөр дулаан дамжуулалт бүхий тусгай хайлшаар хийсэн ган цайр теньтэй. Усны сав нь Bioglass шаазан бүрхүүлтэй учир усны чанар, дулааныг удаан хугацаанд хадгалж нөөцлөх боломжийг бий болгодог.
✅Хүчин чадал - 220В /1.5 квт
✅Багтаамж - 50,80,100 литр
✅Халаах температур - 75°C
✅Халаах элемент - Ган цайр тень
✅Ажлын даралт 0.05 - 0.8 МПа
✅Хэмжээ /мм /:
50л-445*459*547 , жин 16,7кг
80л-445*459*771 , жин 21,5кг
100л-445*459*923, жин 24,7кг
🔖Үнэ:
50л бойлер /босоо/ - 590.000₮
80л бойлер /босоо/- 730.000₮
80л бойлер /хөндлөн/- 750.000₮
100л бойлер /босоо/ - 780.000₮
---------------------------------------------------------
📍 100 айл, ОДКОН ТЕХ худалдааны төв, 3 давхарт 1 тоот
📍 11-р хороолол, Эмон цэнтр, 103 тоот
🌐 www.odukh.mn
📞 8871-0071
📞 9971-0071

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺Утас: 80812703ОХУ-ЫН ДЕЛСОТ ЭКО ХАЛААЛТ НЬ СИБРИЙН ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД ТОХИРСОН ЦАХИЛГААН Х...
03/02/2023

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺
Утас: 80812703
ОХУ-ЫН ДЕЛСОТ ЭКО ХАЛААЛТ НЬ СИБРИЙН ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД ТОХИРСОН ЦАХИЛГААН ХАЛААГУУР ЮМ.🇷🇺🇷🇺👍
➡️Агаар шатааж, хуурайшилт үүсгэхгүй.
➡️Эрчим хүчний хэмнэлттэй, тог зарцуулалт бага.
➡️Темпратураа тохируулах термостаттай.
➡️Алсаас удирдах боломжтой. /нэмэлтээр авах/
➡️Хүчин чадал 1 цагт 1-2 квт.
➡️15-24м² талбайг халаана.
➡ҮНЭ: 1 квт-220,000₮
1.5 квт-240,000₮
2 квт-260,000₮
Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хүргэлт үнэгүй.
🔖Баталгаа: 3 жил
📞 80812703
📍 100 айл, ОДКОН ТЕХ худалдааны төв, 3 давхарт 1 тоот

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺ОХУ-ЫН ДЕЛСОТ ЭКО ХАЛААЛТ НЬ СИБРИЙН ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД ТОХИРСОН ЦАХИЛГААН ХАЛААГУУР ЮМ.💯🇷...
27/11/2022

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺
ОХУ-ЫН ДЕЛСОТ ЭКО ХАЛААЛТ НЬ СИБРИЙН ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД ТОХИРСОН ЦАХИЛГААН ХАЛААГУУР ЮМ.💯🇷🇺🇷🇺
➡️Агаар шатааж, хуурайшилт үүсгэхгүй.
➡️Эрчим хүчний хэмнэлттэй, тог зарцуулалт бага.
➡️Темпратураа тохируулах термостаттай.
➡️Алсаас удирдах боломжтой. /нэмэлтээр авах/
➡️Хүчин чадал 1 цагт 1-2 квт.
➡️15-24м² талбайг халаана.
➡ҮНЭ: 1 квт-290,000₮
1.5 квт-300,000₮
2 квт-310,000₮
🔖Баталгаа: 3 жил
📞 9971-0071
📞 8871-0071
📍 100 айл, ОДКОН ТЕХ худалдааны төв, 3 давхарт 1 тоот

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺Манайх ОХУ-ын Челябинск-д үйлдвэрлэсэнДЕЛСОТ брендийн Сибирын эрс тэс уур амьсгалд тохирсон ...
31/05/2022

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺
Манайх ОХУ-ын Челябинск-д үйлдвэрлэсэн
ДЕЛСОТ брендийн Сибирын эрс тэс уур амьсгалд тохирсон цахилгаан халаагууруудыг таньд санал болгож байна.💯👍
➡️Агаар шатааж, хуурайшилт үүсгэхгүй.
➡️Эрчим хүчний хэмнэлттэй, тог зарцуулалт бага.
➡️Темпратураа тохируулах термостаттай.
➡️Алсаас удирдах боломжтой. /нэмэлтээр авах/
➡️Хүчин чадал 1 цагт 0.5-2 квт.
➡️15-25м² талбайг халаана.
➡ҮНЭ:170,000-280,000₮
☑️Баталгаат хугацаа 2 жил
📞 9971-0071
📞 8871-0071
📍 100 айл, ОДКОН ТЕХ худалдааны төв, 3 давхарт 1 тоот
📍11-р хороолол, ЭМОН центр 103 тоот

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺Манайх ОХУ-ын Челябинск-д үйлдвэрлэсэнДЕЛСОТ брендийн Сибирын эрс тэс уур амьсгалд тохирсон ...
17/12/2021

🇷🇺🇷🇺ОРОС ТЕНЬ, ХАЛААГУУР🇷🇺🇷🇺
Манайх ОХУ-ын Челябинск-д үйлдвэрлэсэн
ДЕЛСОТ брендийн Сибирын эрс тэс уур амьсгалд тохирсон цахилгаан халаагууруудыг таньд санал болгож байна.💯👍
➡️Агаар шатааж, хуурайшилт үүсгэхгүй.
➡️Эрчим хүчний хэмнэлттэй, тог зарцуулалт бага.
➡️Темпратураа тохируулах термостаттай.
➡️Алсаас удирдах боломжтой. /нэмэлтээр авах/
➡️Хүчин чадал 1 цагт 0.5-2 квт.
➡️15-25м² талбайг халаана.
➡ҮНЭ:170,000-250,000₮
☑️Баталгаат хугацаа 2 жил
📞 9971-0071
📞 8871-0071
📍 Сүхбаатар дүүрэг, 100 айл, ОДКОН ТЕХ худалдааны төв, 301 тоот

Солонгос Dmax брендийн 3 квт, 6 квт, 8квт, 12квт-ын цахилгаан бойлууран халаалтууд худалдаалагдаж байна. ➡Та дэлгэрэнгүй...
26/03/2021

Солонгос Dmax брендийн 3 квт, 6 квт, 8квт, 12квт-ын цахилгаан бойлууран халаалтууд худалдаалагдаж байна.
➡Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭКО Шалны Халаалт пэйж хуудасруу орж авна уу.
Холбоо барих утас: 99710071, 88710071

21/01/2021

Хэмнэлттэй хэрэглээнд нэгдэцгээе
#ХэмнэлттэйХэрэглээндНэгдье

26/05/2020
Улаанбаатарын утааг багасгах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төр засгийн зүгээс хийх ажил хэдий ч үү...
27/08/2019

Улаанбаатарын утааг багасгах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төр засгийн зүгээс хийх ажил хэдий ч үүнд хувь нэмрээ оруулах, гэр, байшингаа дулаалах нь нийслэлийн иргэн таны үүрэг юм.
Агаар, орчны бохирдын эсрэг #ХүчээНэгтгэж #ГэрБайшингааДулаалах нь таны үр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
Гэр, байшингаа дулаалах нь түлшний хэрэглээг 30-50хувь бууруулна.

Шалны халаалт ашиглаж буй үед ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ аргуудШалнаас халаахад хана болон таазнаас халаахаас түргэн хугацаанд д...
13/08/2019

Шалны халаалт ашиглаж буй үед ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ аргууд

Шалнаас халаахад хана болон таазнаас халаахаас түргэн хугацаанд дулаан тархдаг. Учир нь дулааны долгионы урсгал нь агаарыг даган доороос дээш урсдаг ба дулааны долгион хамгийн түрүүнд ойр байх хатуу биед шууд хүрч халаадаг байна.

Инфра улаан туяа шалны халаалтын плёнкийн тухайд нэгэн жигд, нэг чадлаар хэт халуун биш тогтмол дулаан ялгаруулдаг. Халаалтын плёнконд ямар ч диод, триод, эсэргүүцэл, чип гэх мэт электроникийн эд анги байхгүй ба зөвхөн карбон судлаар цахилгаан гүйхэд ионжиж дулааны долгион үүсгэдэг. Дулаан нь шал, хана, тааз гэх мэт өрөөний хатуу биест шингэн аажмаар өрөө халдаг. Харин термостат (удирдлага буюу температур хэмжигч) зөвхөн цахилгааныг салгах, залгах үүрэгтэй. Энэхүү ажиллах зарчим нь маш энгийн боловч хүмүүс термостатын үүргийг буруу ойлгож термостат дээр хэмийг өндөр тавивал их хална хэмээн ташаа ойлгодог. Ойлгомжтойгоор тайлбарлавал, өрөө халсаар байгаад термостат дээр тохируулсан хэмд хүрэхэд термостат нь цахилгааныг салгадаг. Өрөө аажмаар хөрч 3 хэм буурсан үед термостат цахилгаанд буцаан залгагдаг.

Ихэнх хүмүүс цахилгааныг хэмнэж халаалтаа салгаж байхыг илүүд үздэг. Хэрэв таны байр дулаан алдагдал ихтэй бол дулаанаа шалны халаагуураар шийдэх нь өндөр зардал гардаг бол дулаалга сайн байранд шалны халаагуур нь цахилгаан бага зарцуулах болно.

Тэгэхээр та цахилгаанаа хэмнэе гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд байрны дулаалгатаа анхаарч, өдөр, шөнийн ялгаварт тоолууртай байх мөн хэрэгцээнээс илүү дулаан авахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та термостат дээр тохируулж буй дулаанаа хэрэгцээнээсээ нэг градусаар ч илүү тавих шаардлагагүй юм. Ер нь амьдарч буй өрөөний дулаан 23 хэм дээр хамгийн тохиромжтой гэж үздэг. Ингэж тохируулахад термостат 23 хэмийг мэдрээд амрах ба 20 хэм болоход дахин ажиллана. Харин орой унтаж амрах үед өрөө 20 хэм байхад хангалттай гэж үздэг. Ашиглаагүй өрөөнүүдийн температурыг өөрсдийн сонголтоор тохируулах буюу унтраасан ч болох юм.
Бас нэг мэдвэл зохих зүйл бол улирлын байдал. Өөрөөр хэлбэл “алдаж буй дулаан” маань гадна температураас ихээхэн шалтгаалдаг. Хэдийгээр бид 10 сараас 4 сар хүртэл халаалтыг хэрэглэдэг боловч сар бүр гадна температур харилцан адилгүй байдаг. 12, 1, 2 саруудад гарах цахилгааны тооцоо 10, 11, 3, 4 дүгээр саруудад гарах цахилгааны тооцооноос харьцангуй их байдаг. Учир нь гадна температур хүйтрэх тусам дотор төдий хэмжээгээр дулаан их шаардагдана. Тэр тусам цахилгаан энерги илүү зарцуулдаг гэсэн үг.

Өөр нэг сонирхолтой баримт дурдахад, инфра улаан туяа буюу дулааны долгион нь тунгалаг зүйл буюу шилээр ойж хугарахгүй, шууд нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл цонхны шилээр нарны инфра улаан туяа орж ирдэгтэй адил цонхоор шалны ИУТ алдагдах талтай. Иймээс шөнөдөө хөшгөө татаж байвал дулаан алдагдал бага байх болно.

Зарим газарт цахилгаан зарцуулалт өндөр байгаагийн гол шалтгаан нь байрны дулаалгаас гадна хүмүүс яаж хэрэглэхээ сайн мэдэхгүйтэй холбоотой. Мэдрэгчийн байрлалаас шалтгаалан термостат дээр хэмийг хэрхэн тохируулах талаарх мэдлэг дутуу байдал юм.

Мэдрэгч буюу термостатаас гарсан нарийн утасны үзүүр дэх мэдрэгч ил харагдаж байвал өрөөний температурыг мэдэрч байгаа гэсэн үг. Хэрвээ мэдрэгч термостатын ойролцоо харагдахгүй байвал түүнийг далд буюу шалны халаалт дээрээ байрлуулсан байна гэсэн үг. Иймээс мэдрэгч хаана байрлаж байгаагаас шалтгаалан температурыг термостат дээр зөв тооцон тохируулах хэрэгтэй.
Хэрвээ мэдрэгч утас ил харагдаж байвал өрөөний температурыг мэдэрч байгаа гэдгийг ойлгож өрөөний хэмд тохируулаарай. Энэ үед гаргадаг гол алдаа бол термостат дээр өрөөний температурыг өндөр хэмд тохируулан тавих байдал, ялангуяа гадаа хүйтрэх тусам температурыг нэмж тавьдаг байдлаас үүдэлтэй. Үнэндээ бол өрөөний температур ямар ч үед 23-25 хэм байхад хангалттай бөгөөд энэ нь ид хүйтэн үед ч мөн адилхан байна. Харин өрөөг тохируулсан хэмд нь байлгахын тулд халаалт удаан ажиллах эсвэл амрах үгүйг термостат зохицуулдаг тул та өндөр хэмд тавих тусам ажиллах хугацаа нь уртасдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Мэдрэгчийг цонх хаалганы дэргэд сэрүүн газарт байрлуулсан байвал тэр орчмын хүйтнийг мэдэрч бага хэмийг заадгийг санах хэрэгтэй. Тиймээс байнга сэрүүн байдаг газарт мэдрэгч байрлаж байвал түүнийг тооцож хэмийг арай бага дээр тохируулах юм уу эсвэл мэдрэгчийн утсыг татаж өрөөний хэмийг зөв мэдрэх газарт байрлуулбал тохиромжтой.
Зарим тохиолдолд мэдрэгчийг шалны халаалт дээр байрлуулсан байдаг \термостатын ойр мэдрэгчийн утас харагдахгүй\. Ийм үед хэмийг шалны халах байдал буюу 30-50 хэмд тохируулахыг зөвлөдөг. Энэ нь тийм ч зөв шийдэл биш бөгөөд хүмүүс өрөөнд хэдэн хэм байгааг сайн мэдэхгүй болох тул илүү энерги зарцуулах явдал гардаг.
Хэрвээ мэдрэгчийн утсыг термостатаас бүр салгавал дулааны горимоор биш 3 минутын хэлбэлзэлтэй цагийн горимд шилждэг. Энэ үед термостат дээр зөвхөн 1-10 хүртэл тоо-түвшин гардаг.
1-р түвшинд 45 секунд ажиллаж, 2 минут 15 секунд амарна.
2-р түвшинд 1 минут ажиллаж, 2 минут амрах ба энэ мэтчилэн 15 секундын өөрчлөлтэйгээр ажиллана.
9-р түвшинд 2 минут 45 секунд ажиллаж, 15 секунд амардаг.
10-р түвшинд огт амралтгүй байнга ажилладаг.
АНХААРАХ ЗҮЙЛС
Инфра улаан туяаны шалны халаалтыг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

· Механик гэмтэл буюу хагалж, цоолж, хугалж, нугалж болохгүй. Паркет буюу ламинат мөн PVC шалны доор механик гэмтэл бараг гардаггүй. Гэхдээ хивс, дрож, хулдаасны доор суурилуулсан тохиолдолд механик гэмтэл гарч болно. Халаалтын плёнк нь цоорсон ч гэсэн ажиллаж байх боловч ус хүрвэл ток цохих аюултай. Иймд хэрвээ механик гэмтэл гарвал яаралтай мэргэжлийн компаниар засварлуулах шаардлагатай юм. Мэдээж хэрэг засвар хялбар хийх боломжтой бүтээгдэхүүн учраас үүнд санаа зоволтгүй.
· Хэдийгээр шалны халаалт нь ус чийгийн хамгаалалттай боловч удаан хугацаагаар усанд ажиллуулж болохгүй. Өөрөөр хэлбэл бүхлээрээ биш боловч хэсэгхэн газарт ч гэсэн ус тунасан байхад ажиллуулаад байж болохгүй. Түүнчлэн шалнаас хөндий биш цул тавилга хэрэгсэл, эд зүйлс жишээ нь савтай ус зэрэг зүйлсийг удаан хугацаагаар шалан дээр орхихыг хориглодог. Учир нь тэр хэсэгт доороо дулаан хуримтлагдан улмаар тэр хэсэг газартаа хэт халалт үүсдэг байна.
· Мэдрэгчийг зөв байрлуулсан эсэхийг анхаарах хэрэгтэй. Учир нь бидний өрөөний температур гэж яриад байгаа зүйл маань эцсийн эцэст мэдрэгчийн байгаа орчны температур гэсэн үг шүү дээ. Тиймээс мэдрэгчийг аль болох өрөөний бодит дулааныг хэмжиж болох газарт байрлуулах нь зүйтэй. Хэрвээ мэдрэгч цонх юм уу, хаалганы дэргэд байрлавал тэр нь өрөөний дулаанаас өөр дулааныг мэдэрч байна гэсэн үг юм.

Эх сурвалж: “Кон Инженерс” ХХК
Эх сурвалж: Барилга.МН сэтгүүл

Address

"ОДУХ" ХХК Сүхбаатар Дүүрэг, 100 айл Одкон тех худалдааны төв 3 давхарт 1 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

99710071

Alerts

Be the first to know and let us send you an email when Усны нөөцийн сав posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Усны нөөцийн сав:

Share