Bagaj.mn ЧПМ ХХК

Bagaj.mn ЧПМ ХХК ЧПМ ХХК-ийн bagaj.mn page хуудсанд тавтай морилно уу.

МАНАЙ НҮҮР ХУУДСААР ЗОЧИЛСОН ХЭРЭГЛЭГЧ ТАНД АА БАЯРЛАЛАА.
ЧПМ ХХК нь чанартай багаж, аюулгүй, баталгаатай өргөх хэрэгсэл, программын удирдлагатай суурь машинуудыг хэрэглэгчдэдээ хүргэж, үйлдвэрлэлийн процессын оновчлол, найдвартай ажиллагааг хангах менежмент, техникийн мэргэжилтнүүдийн ур чадвар дээшлүүлэх сургалт зэрэг нэмүү өртөг шингэсэн цогц шийдлүүдийг санал болгодог.
Бид элэгдлийг багасгаж,

сул зогсолтыг бууруулан, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.

Чанараар бүтээмжийг өсгөнө!

Ц.Чадраабал
ЧПМ ХХК-ийн Захирал

ЧПМ-ийн стратегийн философи

ЧАНАР бол найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулж, инновац шингээсэн шийдлээр байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн гүйцэтгэлийг хангах суурь болно.
ПРОГРАММЧЛАЛ автоматжуулалт, дижиталчлалаар дамжуулан үйлдвэрлэлийн процессыг оновчлон, бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах стратегийн хөшүүргийг бүрдүүлнэ.
МЭДЛЭГ технологийн сургалт, мэдээллээр дамжуулан инженер, техникийн мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлнэ.

ХАМТДАА

Бид аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалын эринд CNC программаар удирддаг суурь машин, 0,02 – 54000 Нм -ийн мушгих моментын чангалгаа, координатын 0,0001мм нарийвчлалтай хэмжилт, 100% баталгаатай өргөх хэрэгсэл зэрэг дэлхийд тэргүүлэх байгальд ээлтэй технологийн шинэчлэл стандарт давсан чанарын шийдлүүдтэй мэдлэг ур чадвараа харилцагч нартайгаа бизнесийн ёс зүй хүрээнд шударгаар хуваалцаж харилцан тогтвортой хөгжихийг эрхэмлэдэг.
“Танд хямдрал урамшуулал чухал уу итгэлтэй бизнесийн хамтрагч уу?” гэдэг асуулт байдаг…..
дэлхийд тэргүүлэх байгалийн баялагтай манай улсад хүний нөөцийн баялаг дутагдалтай байдаг нууц биш юм. Аливаа бизнесийн үйл ажиллагаанд тогтвортой байдал чухал бөгөөд чанартай багаж, эрсдэлгүй өргөх хэрэгсэл, программчлал автоматжуулалт, мэдлэг сургалтаар бид таны бизнесийн урт хугацааны итгэлтэй хамтрагч байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Хатуулагийн хэмжилт бол чанарын үндсэн хууль 💥💥💥Материалын хатуулаг нь эд ангийн элэгдэлд тэсвэрлэх чадвар, бат бөх чана...
09/06/2026

Хатуулагийн хэмжилт бол чанарын үндсэн хууль 💥💥💥

Материалын хатуулаг нь эд ангийн элэгдэлд тэсвэрлэх чадвар, бат бөх чанар, ашиглалтын хугацааг тодорхойлдог хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Ялангуяа илчийн боловсруулалт, өнгөлгөө, бүрхүүл хийсний дараах хатуулагийн хэмжилт нь бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах үндсэн алхам болдог.

Хатуулагийн хэмжилтийн үед тусгай индентороор материалын гадаргууд тодорхой ачаалал өгч, үүссэн дардсын хэмжээг үнэлдэг.

MITUTOYO-ийн Vickers болон Rockwell хатуулаг хэмжих төхөөрөмжүүд нь металл, болон металл бус олон төрлийн материалд олон улсын стандартын дагуу нарийвчлалтай хэмжилт хийх боломжийг олгодог. Харин автоматжуулсан хэмжилтийн системүүд нь хэмжилтийн хугацааг богиносгож, үр дүнгийн давтагдах чадварыг сайжруулан, хүний алдааг бууруулснаар чанарын хяналтын процессыг шинэ түвшинд хүргэнэ.

➕ Vickers болон Rockwell аргаар стандартын дагуу хэмжилт хийх боломжтой
➕ Илчийн боловсруулалт, бүрхүүл болон гадаргуугийн боловсруулалтын дараах чанарын хяналтад тохиромжтой
➕ Автоматжуулсан системээр хэмжилтийн хугацааг богиносгоно
➕ Хүний алдааг бууруулж, үр дүнгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ
➕ Гологдол бууруулж, бүтээгдэхүүний чанарт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

#ЧПММэдлэг: Vickers арга нь алмаазан пирамид хэлбэртэй инденторыг материалын гадаргууд тодорхой хүчээр дарж үүссэн дардсын диагоналын уртыг хэмждэг.
Rockwell арга нь инденторыг хоёр үе шаттай ачааллаар дарж, үүссэн нэвтрэлтийн гүнийг шууд хэмждэг.

MITUTOYO брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК

📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 [email protected]

#ЧПМ #ХэмжилтийнТехнологи #ХатуулагийнХэмжилт #ЧанарынХяналт

Шийдвэрлэх мөчид нарийвчлал л ялагч болдог 💥💥💥Хөлбөмбөгийн дэлхийн аваргын талбай дээр ялалтыг ганцхан цохилт шийдэх үе ...
09/06/2026

Шийдвэрлэх мөчид нарийвчлал л ялагч болдог 💥💥💥

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын талбай дээр ялалтыг ганцхан цохилт шийдэх үе бий. Харин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, угсралтын ажилд нэг боолтын зөв чангалагдсан байдал эцсийн үр дүнг тодорхойлдог. Шаардлагатай мушгих моментод яг хүрэх нь эд ангийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, ашиглалтын хугацаатай шууд холбоотой.
GEDORE-ийн мэргэжлийн хэрэглээний зориулалттай TORCOFIX мушгих моментын түлхүүр нь богино явалттай суллах механизм, тод сонсогдох болон гарт мэдрэгдэх дохионы ачаар тохируулсан мушгих моментод хүрснийг операторт ойлгомжтой мэдээлдэг. Ингэснээр угсралтын ажлыг илүү хяналттай, давтагдахуйц, найдвартай гүйцэтгэх боломж бүрдэнэ.

➕ 40–200 Nm мушгих моментын хүрээ
➕ ±3% суллах нарийвчлал
➕ Богино явалттай суллах механизм
➕ Баруун болон зүүн эргэлтийн чиглэлд ашиглах боломжтой
➕ Хяналттай, давтагдахуйц чангалах ажиллагаа
➕ ЧПМ сервис үйлчилгээ, тохируулга баталгаажуулалт

Торгон мөчид ялгааг хүч биш, нарийвчлал бий болгодог.
💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК

📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 [email protected]

#ЧПМ #МэргэжлийнБагаж #МушгихМоментынТүлхүүр

Даац нь 25 тонн,  жин нь ердөө 28 кг. 💥💥💥Хүнд даацын автомашин болон уул уурхайн техникийн засвар үйлчилгээний үед өргөх...
03/06/2026

Даац нь 25 тонн, жин нь ердөө 28 кг. 💥💥💥

Хүнд даацын автомашин болон уул уурхайн техникийн засвар үйлчилгээний үед өргөх төхөөрөмжийн хэмжээ, жин, найдвартай байдал нь ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг.

AC Hydraulic компани бүтээгдэхүүнийхээ металл хийцэд 10 жил, гидравлик системд 3 жилийн үйлдвэрийн баталгаа олгодог. Энэ нь зөвхөн баталгааны хугацаа биш, харин бүтээгдэхүүний найдвартай ажиллагааны баталгаа юм.

AC Hydraulic B25-2 нь хүнд даацын тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээнд зориулан бүтээгдсэн компакт хийцтэй хий болон гидравлик хавсарсан домкрат бөгөөд эхний цилиндрээр 25 тонн, хоёр дахь цилиндрээр 10 тонн өргөх хүчин чадалтай.

➕ 25 тн + 10 тн хоёр шатлалт өргөх систем
➕ Ердөө 28 кг жинтэй компакт хийц
➕ 160 мм нам эхлэх өндөртэй
➕ Явуулын сервисийн хэрэглээнд зориулсан шийдэл
➕ 10 болон 3 жилийн үйлдвэрийн баталгаатай

ЧПМ ХХК нь энэхүү домкратын уртасгагчийг хэрэглэгчийн техникийн шаардлага, хэрэглээний онцлогт нийцүүлэн захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг.

Их даац, бага жин, урт хугацааны найдвартай ажиллагаа — мэргэжлийн хэрэглээний тоног төхөөрөмжийн үндсэн шаардлага.

КАТАЛОГ ТАТАХ ➡️https://www.achydraulic.com/media/1myelhub/gb_ac-hydraulic.pdf

💥 AC Hydraulic брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 [email protected]

#ЧПМ #ЧПМ Мэдлэг #ЧанарынУхамсар #МэргэжлийнТоногТөхөөрөмж

Хэмжилтийн нарийвчлал  💥💥💥Орчин үеийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн угсралтад зөвхөн боолт чангалах нь хангалтгүй болсо...
02/06/2026

Хэмжилтийн нарийвчлал 💥💥💥

Орчин үеийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн угсралтад зөвхөн боолт чангалах нь хангалтгүй болсон. Чангалалтын утга, өнцөг, процессын мэдээллийг хэмжиж, хадгалж, баримтжуулах нь чанарын баталгаажуулалтын үндсэн шаардлага болж байна.

GEDORE-ийн мэргэжлийн хэрэглээний зориулалттай E-torc P систем нь мушгих момент болон өнцгийн хэмжилтийг өндөр нарийвчлалтай гүйцэтгэж, хэмжилтийн бүх өгөгдлийг бүрэн баримтжуулдаг. Ингэснээр угсралтын чанарыг нотлох, алдаа илрүүлэх, процессын найдвартай байдлыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

➕ 1-1000Нм найман төрлийн загвар
➕ 9,999 хүртэл хэмжилтийн дата хадгалах боломж
➕ 100 хүртэл чангалалтын өнцгийг дотоод санах ойд хадгална
➕ Нэг ажлын төлөвлөгөөнд 99 хүртэл чангалалтын параметр тохируулна
➕ Баримтжуулалт, мөрдөх боломжтой процессын хяналт

Хэмжилтийн нарийвчлал, бүрэн баримтжуулалт, процессын найдвартай байдал нь чанартай угсралтын салшгүй хэсэг юм.

💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 [email protected]

#ЧПМ #ЧПММэдлэг #МэргэжлийнБагаж #мушгихмомент #чангалахтехнологи

Технологийн чангалгааны мушгих моментын хүснэгт💥 💥 💥 Боолт, гайкыг зөв мушгих моментоор чангалах зориулалттай лавлах хүс...
28/05/2026

Технологийн чангалгааны мушгих моментын хүснэгт💥 💥 💥

Боолт, гайкыг зөв мушгих моментоор чангалах зориулалттай лавлах хүснэгтийг танилцуулж байна. Энэхүү хүснэгт нь ISO 4762, DIN EN ISO 4014, DIN EN ISO 4017, DIN EN ISO 4032, DIN EN ISO 7040, DIN 931, DIN 912, DIN 7991 зэрэг стандартын боолт, гайкны ерөнхий чангалах моментын утгуудыг агуулдаг. Мушгих моментын утга нь зөвхөн боолтны хэмжээнээс бус, эрээсний үрэлтийн коэффициентоос шууд хамаардаг чухал үзүүлэлт юм. Иймээс хүснэгтийн утгыг зөвхөн ерөнхий лавлах зориулалтаар ашиглана уу.

Тосолгоогүй стандарт боолтын хувьд нийт үрэлтийн коэффициент μ = 0.14 гэж тооцдог. Иймд эрээсний хэмжээ, бат бэхийн ангилал, эрээс боловсруулалт, тосолгооны нөхцөл, зэврэлтээс хамгаалах бүрэлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан бодит мушгих момент өөрчлөгдөж, ±5% хүртэл хүлцэл үүсэх боломжтой.
Мөн тосолсон эсвэл бүрэлттэй боолтын хувьд үрэлт буурдаг тул чангалах моментын утгыг 20% хүртэл бууруулах шаардлагатай байдаг.

Технологийн чангалгааны мушгих момент нь:
➕ Эдийн засгийн хамгийн том хэмнэлтийг бий болгоно
➕ Боолт холбоосны найдвартай байдлыг хангана
➕ Боолтны суналт, хэв гажилтаас сэргийлнэ
➕ Угсралтын процессын тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ
➕ Аюулгүй ажиллагааг баталгаажуулна
➕ Техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангана

#ЧПММэдлэг
“Gedore Torque Technology” нь Герман болон дэлхийн шилдэг техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн угсралтад хамгийн өргөн ашиглагддаг инженерчлэлийн шийдэл юм.
ЧПМ энэхүү өндөр түвшний ноу-хау, инновацыг “Мушгих моментын технологи” сургалтаар дамжуулан нутагшуулан ажиллаж байна.

💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

#ЧПМ #ЧПММэдлэг #МушгихМомент #БоолтныТехнологи #МэргэжлийнБагаж

Хүчийг моментоор хэмж — Үнийг чанараар хэмнэ 💥💥💥GEDORE RED цувралын мушгих моментын түлхүүрүүд нь 5–550 Nm хүртэлх чанга...
26/05/2026

Хүчийг моментоор хэмж — Үнийг чанараар хэмнэ 💥💥💥

GEDORE RED цувралын мушгих моментын түлхүүрүүд нь 5–550 Nm хүртэлх чангалах ажлыг хяналттай, баталгаатай гүйцэтгэх зориулалттай хялбар хийцтэй мэргэжлийн шийдэл юм.

DIN EN ISO 6789 стандартын дагуу шалгалт, баталгаажуулалтын сертификаттай бөгөөд ±3% нарийвчлал нь стандартын шаардлагаас өндөр гүйцэтгэлийг хангана. Чангалах момент хүрэх үед гарт тод мэдрэгдэж, “чаг” дуу тод сонсогдох механизм нь ашиглаж буй хүнд найдвартай хяналт өгдөг.

➕ 5–550 Nm хүртэлх өргөн сонголт
➕ ±3% өндөр нарийвчлал
➕ DIN EN ISO 6789 стандартын баталгаажуулалттай
➕ 5–25 Nm — 573,100₮
➕ 10–50 Nm — 599,500₮
➕ 20–100 Nm — 599,500₮
➕ 40–200 Nm — 618,200₮
➕ 60–300 Nm — 706,200₮
➕ 80–400 Nm — 1,199,000₮
➕ 110–550 Nm — 1,958,000₮
➕ Чанар: Made in Germany

Хүчийг моментоор хэмжиж, Gedore Red чанараар хэмнэлт гаргаарай.

💥 GEDORE RED брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

#ЧПМ #ЧПММэдлэг #МэргэжлийнБагаж #МушгихМоментынТүлхүүр

Элэгдэлд боломж бүү олго — вакуум тосло 💥💥💥Хүнд даацын техник, уул уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тосолгооны а...
25/05/2026

Элэгдэлд боломж бүү олго — вакуум тосло 💥💥💥

Хүнд даацын техник, уул уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тосолгооны ажилд тогтвортой даралт, тасралтгүй урсгал хамгийн чухал байдаг. MATO eHybrid систем нь цахилгаан ба гидравлик хосолсон технологиор өндөр даралтын тосолгоог илүү хурдан, илүү тогтвортой, вакуум орчинд гүйцэтгэх мэргэжлийн шийдэл юм.

3,5 м өндөр даралтын ган утастай шланк, МАТО код: 34 236 29 — 200 кг тосны торхонд зориулсан, 250 кг даацын MOTOMASO тэрэг бүхий хүнд даацын загвар.

➕ Брэнд: MATO
➕ Чанар: Made in Germany
➕ 400 бар хүртэлх ажлын даралт
➕ 380 см³/мин хүртэл тос шахах хүчин чадал
➕ NLGI 000–2 төрлийн тосонд тохиромжтой

💥 MATO брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

⬇️ Энд дарж каталог татаж авна уу.
https://www.bagaj.mn/.../%D0%9C%D0%B0%D1%82%D0%BE-%D0%9A...

#ЧПМ #ЧПММэдлэг #ТосТосолгоо #МэргэжлийнТоногТөхөөрөмж #ТосШахуурга #МэргэжлийнБагаж

20/05/2026

🌍Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил зүй: Бодлого тодорхойлоход итгэлцлийг бий болгох нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

⚖️Эрхэм хүндэт хамтран зүтгэгч, хэмжил зүйн салбарынхандаа “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийн мэндийг хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Тэнхлэг засварын мэргэжлийн шийдэл💥💥💥Том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын урд тэнхлэгийн king pin б...
20/05/2026

Тэнхлэг засварын мэргэжлийн шийдэл💥💥💥

Том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын урд тэнхлэгийн king pin буюу нугасан холбоосын боолт нь олон жилийн ачаалал, зэврэлт, даралтын улмаас маш хүчтэй суусан байдаг. Ийм үед алх, халаалт эсвэл гар хийцийн арга ашиглах нь эд ангийг гэмтээх, тэнхлэгийн суудлыг хазайлгах, муруйлгах эрсдэлтэй бөгөөд тэнхлэгийн геометр, суудлын нарийвчлал алдагдах магадлалтай.

GEDORE KL-1000-20 A нь энэ ажлыг зориулалтын дагуу аюулгүй, хяналттай гүйцэтгэх 65 тонн хүчин чадалтай гидравлик king pin буюу нугасан холбоосын боолтын пресс юм.

Мөн универсал хийцийн ачаар төрөл бүрийн втулка, түлхэгч эд анги, шахаж угсардаг холбоосууд дээр ашиглах боломжтой.

Олон төрлийн том оврын хүнд даацын автомашинд зориулсан энэхүү систем нь нугасан холбоосыг техник дээр нь шууд салгаж, угсрах боломжтой тул тэнхлэгийг бүхэлд нь задлах шаардлагыг бууруулдаг.

➕ 65 тонн гидравлик шахалтын хүч
➕ Том оврын хүнд даацын автомашины king pin салгах / угсрах зориулалттай
➕ Универсал хийцтэй
➕ 420 bar ажлын даралт
➕ 120 мм ажлын ход
➕ Олон хэмжээний тулгуур цагираг, даравчтай
➕ Техник дээр нь шууд ажиллах боломжтой

Мэргэжлийн засвар гэдэг нь зөвхөн хүч биш — хяналттай хүч, зөв чиглэл, зориулалтын багаж байдаг.

💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

https://www.gedore-automotive.com/en-gb/media-library/catalogues-and-brochures

#ЧПМ #ЧПММэдлэг #МэргэжлийнБагаж

ЭРЭЭС СЭРГЭЭХ МЭРГЭЖЛИЙН ШИЙДЭЛ💥💥💥Техник, тоног төхөөрөмжийн шпильк болон боолтын эрээс буруу угсралт, хазгай амсуулах, ...
19/05/2026

ЭРЭЭС СЭРГЭЭХ МЭРГЭЖЛИЙН ШИЙДЭЛ💥💥💥

Техник, тоног төхөөрөмжийн шпильк болон боолтын эрээс буруу угсралт, хазгай амсуулах, цохилт шүргэлт зэрэг шалтгаанаар гэмтэх тохиолдол элбэг байдаг. GEDORE KLANN “THREAD RESET” эрээс сэргээх хэрэгсэл нь ийм гэмтсэн эрээсийг анхны хэлбэрт нь сэргээх зориулалттай мэргэжлийн шийдэл юм.

Энгийн плашки шиг металлыг зорж үртэс гаргахгүйгээр, хос булаар шахан хэлбэржүүлэх аргаар эрээсийг сэргээдэг тул шпильк болон боолтын бат бөх чанар бүрэн хадгалагдана. Мөн гадаргууг дахин нягтаршуулж өгдөг давуу талтай.

Компакт хийцтэй тул тоног төхөөрөмж, машин, механизм дээр нь шууд ашиглана.

➕ Эрээсийг зорохгүй сэргээнэ
➕ Эрээсний бат бөх чанарыг хадгална
➕ Гадаргууг дахин нягтаршуулна
➕ Шууд ашиглах боломжтой компакт хийц
➕ Стандарт төрлийн бүр эрээсийг сэргээнэ
➕ M12x1.25 / M12x1.5 / M14x1.5 / M22x1.5 зэрэг маш олон төрлийн эрээсийн алхмын сонголттой

Засварын хугацааг багасгаж, шпильк болон боолт солих шаардлагыг бууруулах ухаалаг шийдэл.

https://youtu.be/-dA3qDBdFKQ?si=A1jRgyCKpjF6IsF5

💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 [www.bagaj.mn]

:
Эрээсийн алхам (Thread Pitch) гэдэг нь нэг эрээсийн оройгоос дараагийн эрээсийн орой хүртэлх зайг хэлдэг. Метрик эрээсийн алхмыг эрээс хоорондын зайгаар миллиметрээр тодорхойлдог бол инчийн эрээсийг 1 инч уртад хэдэн эрээс орж байгаагаар тодорхойлдог.
Жишээ:
• M14×1.5 → эрээс хоорондын зай 1.5 мм
• 1/2"-13 UNC → 1 инч уртад 13 эрээс
Өөрөөр хэлбэл боолт нэг бүтэн эргэхэд хэдэн мм урагшилж байгааг илэрхийлдэг гэсэн үг. Метрик эрээсийн профиль өнцөг ихэвчлэн 60° байдаг бол Whitworth төрлийн инчийн эрээс 55° профиль өнцөгтэй байдаг. Иймээс диаметр нь ойролцоо байсан ч эрээсийн хэлбэр, алхам өөр тул хоорондоо таарахгүй байх тохиолдол элбэг. Тиймээс эрээс сэргээх, шинээр гаргах, боолт сонгох үед эрээсийн зөв алхмыг тодорхойлох нь найдвартай угсралт, аюулгүй ажиллагааны чухал үндэс болдог.

#ЧПМ #ЧПММэдлэг #МэргэжлийнБагаж #АвтоЗасвар #Мички #плашки #эрээс #эрээсболовсруулах

Address

ЧПМ ХХК БГД, 20-р хороо, Эрчим хүчний гудамж 9-1
Ulaanbaatar
16103

Opening Hours

Monday 07:00 - 16:00
Tuesday 07:00 - 16:00
Wednesday 07:00 - 16:00
Thursday 07:00 - 16:00
Friday 07:00 - 16:00

Telephone

+97670104883

Alerts

Be the first to know and let us send you an email when Bagaj.mn ЧПМ ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bagaj.mn ЧПМ ХХК:

Share