11/10/2020
Андууд Лаб ХХК нь Машин сургалтын инженерийн нээлттэй ажлын байранд таныг урьж байна 🤗
Эрч хүчтэй бүтээлч хамт олонтой нэгдэж програм хангамж, машин сургалтын чиглэлээр мэргэшин, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн болон өсөн хөгжих, өөртөө итгэлтэй залуусыг Хиймэл оюун ухаан, Чатбот (AI, Spoken Dialogue Agent), Эх хэл боловсруулалт (NLP) технологид суурилсан цоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн багт орж ажиллахыг урьж байна.
✔ Шаардлага:
Программчлалын хэл: Python, Java/ Javascript анхан шатны мэдлэгтэй
✔ Дараах мэдлэгтэй бол давуу тал болно:
Environment: PyTorch, Tensorflow, NLTK, spaCy, Jupyter, Amazon AWS, Docker, Kubernetes, GitOps зэрэг cloud-native хөгжүүлэлтийн орчин, хэрэгсэл дээр ажиллах чадвартай.
Шинэ зүйлийг бие даан хурдан суралцаж, бүтээмжтэй ажилладаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй, шинийг санаачлах, амьдралд нэвтрүүлэх сонирхолтой, багаар ажиллах, суралцаж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуус бидэнд өөрийн танилцуулга CV-гээ илгээнэ үү! (үүнд програмчлалын хэлний мэдлэг, үйлдлийн систем, сүлжээ, cloud архитектур болон ажиллаж байсан төслүүд). Бид ажлын туршлага харгалзахгүй зөвхөн хувь хүний хандлага, хүсэл эрмэлзлийг харгалзан үзэх болно.
Төгсөх курсын оюутан байж болно, тэтгэлэгтэй дадлага хийн ур чадвар, мэдлэгээ ахиулах сайхан боломж.
✔ Анкетаа [email protected] мэйл хаягруу илгээнэ үү.
✔ Холбоо барих: 8878-9544