14/04/2026
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Диспетчерийн Үндэсний Төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Эрчим хүчний сайд Б.Найдалаа эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг 24 цагийн турш техникийн шуурхай удирдлагаар ханган ажилладаг “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтаар гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа, ерөнхий диспетчер Б.Баатар болон удирдлагын багийн гишүүд диспетчерийн төв удирдлагын өрөөнд ажиллаж, Эрчим хүчний сайд Б.Найдалаад эрчим хүчний системийн хэрэглээ, төлөв байдал, тулгамдсан нөхцөл байдал, хяналт мэдээллийн системийн онцлог, үйл ажиллагааны цахимжуулалт зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
Мөн компанийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэн ажиллахаа Эрчим хүчний сайд илэрхийллээ.