Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA Mongolian Renewables Industries Association Байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөө

Эх дэлхийн өдөр 22/04/2026Өнөөдөр бидний амьдарч буй ганцхан гэр — Эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг сануулдаг өдөр.Уур а...
22/04/2026

Эх дэлхийн өдөр 22/04/2026
Өнөөдөр бидний амьдарч буй ганцхан гэр — Эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг сануулдаг өдөр.
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилтууд биднээс илүү хариуцлагатай, ухаалаг шийдвэрүүдийг шаардаж байна. Гэхдээ том өөрчлөлт заавал том алхмаас эхэлдэггүй —
👉 цахилгаанаа хэмнэх
👉 дахин боловсруулах
👉 сэргээгдэх эрчим хүчийг дэмжих
👉 өдөр тутмын зөв сонголт хийх
гээд жижиг үйлдлүүдээс эхэлдэг.
Бид хамтдаа илүү цэвэр, илүү ногоон, илүү тогтвортой ирээдүйг бүтээж чадна 🌱

14/04/2026
03/04/2026
🌷 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!Нийгмийн хөгжил, гэр бүлийн аз жаргал, ирээдүйн итгэл на...
08/03/2026

🌷 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Нийгмийн хөгжил, гэр бүлийн аз жаргал, ирээдүйн итгэл найдвар болсон нийт эмэгтэйчүүддээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

🌸 Happy International Women’s Day! 🌸

Угтан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” Морь жилдээ та бүхэн сайхан шинэлээрэйМонгол түмний уламжлалд морь жил хийморь ...
18/02/2026

Угтан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” Морь жилдээ та бүхэн сайхан шинэлээрэй

Монгол түмний уламжлалд морь жил хийморь сүлд, эрч хүч, урагш тэмүүлэл, тэсвэр хатуужлыг бэлгэддэг билээ.
Энэ шинэ жилд Та бүхний ажил үйлс өргөжин тэлж, зорьсон зорилго бүхэн тань биелж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

10/02/2026
🌍⚡ Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр (International Day of Clean Energy)Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамбле...
26/01/2026

🌍⚡ Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр (International Day of Clean Energy)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2023 онд тогтоол баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны өдрийг “Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр” болгон зарласан.
Энэ өдрийг анх удаа 2024 онд дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн бөгөөд цэвэр, хүртээмжтэй, тогтвортой эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилготой.
Монгол Улсын хувьд цэвэр эрчим хүчний шилжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, харин эрчим хүчний тусгаар тогтнол, эдийн засгийн өрсөлдөх чадвар, шударга шилжилтийн үндэс болох юм.
Бид цэвэр эрчим хүчийг дэмжих бодлого, хөрөнгө оруулалт, хамтын оролцоогоор тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх боломжтой.

Build Mongolia 2026 - Олон улсын барилга, дэд бүтэц, эрчим хүчний үзэсгэлэн 4 дэх жилдээ Буянт-Ухаа спортын ордонд 4-р с...
21/01/2026

Build Mongolia 2026 - Олон улсын барилга, дэд бүтэц, эрчим хүчний үзэсгэлэн 4 дэх жилдээ Буянт-Ухаа спортын ордонд 4-р сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана

Build Mongolia 2026 Олон улсын барилга, дэд бүтэц, эрчим хүчний үзэсгэлэн 4 дэх жилдээ Буянт-Ухаа спортын ордонд 4-р сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоод Build Mongolia үзэсгэлэнтэй хамтран ажиллана.Build Mongolia - Олон улсын ба...
08/01/2026

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоод Build Mongolia үзэсгэлэнтэй хамтран ажиллана.

Build Mongolia - Олон улсын барилга, дэд бүтэц, эрчим хүчний үзэсгэлэнд “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар, үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Экспо Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Отгондулам нар санамж бичиг байгуулан, гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Build Mongolia олон улсын барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын үзэсгэлэнд “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүдийг идэвхтэй оролцуулан, тэдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, гишүүд, салбарын мэргэжилтнүүдийг мэдээллээр хангах, ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоог өргөжүүлэх, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг мэргэжлийн тал руу илүү өргөтгөх чиглэлээр хамтран ажиллахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 04 сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Build Mongolia 2026 үзэсгэлэнгийн үеэр барилга, дэд бүтэц, эрчим хүчний мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд зохион байгуулахаар арга хэмжээний үйл ажиллагааны хөтөлбөрт орууллаа.

Ийнхүү Build Mongolia үзэсгэлэн нь барилга, дэд бүтэц, эрчим хүчний техник технологийн худалдаа, маркетингийн үйл ажиллагаанаас гадна салбарын инженер, техникийн ажилтнууд уулзах, туршлага солилцох, шинэ мэдээлэл авах, суралцах орчин байх боломжийг нэмэгдүүллээ.

🗓 Хэзээ: 2026 оны 04 сарын 09-11
📍 Хаана: Буянт-Ухаа спортын ордон

📞 Холбоо барих утас: 7777-3010
✉️ Цахим шуудан: [email protected]
🌐 Цахим хаяг: www.buildmongolia.com

🔖 Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо нь БНХАУ-ын Huahe International Business Consultancy (Хуахэ олон улсын бизне...
23/12/2025

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо нь БНХАУ-ын Huahe International Business Consultancy (Хуахэ олон улсын бизнесийн зөвлөх) байгууллагаас зохион байгуулагдах 2026 оны “New Year · New Global Expansion” Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн-д оролцох албан ёсны урилгыг хүлээн авлаа.
Тус үзэсгэлэн нь 2026 оны 1-р сарын 25–27-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдах бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
СЭХҮХ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын гишүүн байгууллагуудынхаа олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй ажиллаж байна.
👉 Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой байгууллагууд болон хувь хүн бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 77003010, 80044850
Имэйл хаяг: [email protected]

Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо ТБББНСУ-ын Шинэ, Сэргээгдэх Эрчим Хүчний Холбоо (KNREA)-тай ажил хэргийн уул...
02/12/2025

Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ
БНСУ-ын Шинэ, Сэргээгдэх Эрчим Хүчний Холбоо (KNREA)-тай ажил хэргийн уулзалт Сөүл хотноо зохион байгууллаа.

Уулзалтаар хоёр тал шинээр гарч ирж буй сэргээгдэх эрчим хүчний технологийн шийдлүүд, Монгол улсад хамтран төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Address

Сэргээгдэх эрчим хүч
Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677003010

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA:

Share