Тавантолгой орд мэдээлэл Erdenes Tavantolgoi

Тавантолгой орд мэдээлэл Erdenes Tavantolgoi Тавантолгой ордтой холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийн хуудас

30/05/2026
28/05/2026
Б.Чагнаадоржийн томилгоо: “Эрдэнэс Тавантолгой”-д дараагийн ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэх баталгаа хаана байна вэ, ...
15/05/2026

Б.Чагнаадоржийн томилгоо: “Эрдэнэс Тавантолгой”-д дараагийн ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэх баталгаа хаана байна вэ, Учрал сайд аа?

Сүүлийн үед төрийн өмчит компаниудын удирдлагын томилгоо улам бүр ойлгомжгүй, хардлага дагуулсан шинжтэй болж байна. Ялангуяа стратегийн ач холбогдол бүхий, улсын төсөв, нүүрсний экспорт, олон нийтийн хөрөнгөтэй шууд холбоотой компаниудад хэн, ямар шалгуураар томилогдож байгаа нь нийгмийн анхаарлын төвд байх ёстой.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад Б.Чагнаадорж томилогдсон нь олон асуулт дагуулж байна. Өмнөх нүүрсний хэрэг, төрийн өмчит компаниудаар дамжсан ашиг сонирхлын сүлжээ, албан тушаалын нөлөөлөл, тендерийн хуваарилалт зэрэг асуудал өнөөдөр ч бүрэн цэгцрээгүй байхад “Эрдэнэс Тавантолгой”-н шинэ удирдлагаар томилогдож буй хүн өмнөх алдаа, өмнөх нүүрсний бүлэглэлүүдийн замаар орохгүй гэх баталгаа хаана байна вэ
Б.Чагнаадорж өмнө нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” компанийн Санхүүгийн хэлтэс, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК зэрэг төрийн өмчит болон төрийн оролцоотой байгууллагуудад удирдах болон дунд шатны албан тушаал хашиж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр бол хувийн хэвшилд өрсөлдөөнөөр шалгарч гарч ирсэн менежер гэхээсээ илүү төрийн өмчит компаниудын “шим шүүс”-тэй салбараар дамжин өссөн нэгэн дүр юм.
2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үеэл Д.Азжаргал гэх хүн “Аз транспортэйшн девелопмент” ХХК-ийг байгуулжээ. Улмаар мөн оны наймдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж 2024 оны аравдугаар сард тус компани “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д зургаан сарын хугацаатай 50 ширхэг ачааны вагон түрээслүүлэх 2.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Харин 2024 оны арваннэгдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон “Аз транспортэйшн девелопмент” ХХК-ийн захирал Д.Азжаргал нар гэрээ байгуулсан байна.
Нэг ачааны галт тэрэгний цуваа ойролцоогоор 50 вагонтой гэж үзвэл Д.Азжаргал бүхэл бүтэн нэг цуваа вагон эзэмшиж, эсвэл хянаж, түүнийгээ төрийн өмчит компанид зургаан сарын хугацаатай 2.2 тэрбум төгрөгөөр түрээслүүлсэн гэсэн үг.
Б.Чагнаадоржийн нэр “Чойрын богд ложистик” ХХК, “Ди Эл Стандарт” ХХК болон уул уурхай, ложистик, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компанитай холбоотой.
Ялангуяа БНХАУ-ын иргэн Bao Qinggele гэх хүнтэй хамтран эзэмшдэг болон санхүүгийн хамаарал бүхий компаниудын мэдээлэл анхаарал татаж байна. Нээлттэй мэдээллээр Б.Чагнаадорж нь Хятадын иргэн, гадаадын хөрөнгө оруулагч, ложистикийн чиглэлийн компаниудтай бизнесийн болон санхүүгийн хамааралтай байж болзошгүй дүр зураг харагдаж байна.
Ийм нөхцөлд тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эсэхийг холбогдох байгууллагууд ил тод тайлбарлах ёстой.
“Чойрын богд ложистик” ХХК нь 2021 оны нэгдүгээр сарын 27-нд байгуулагдсан, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд бүртгэлтэй, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байна.
Б.Чагнаадорж, БНХАУ-ын иргэн Bao Qinggele, Алтансүх Саруул, мөн “Иннер Монголиа Жи Юунлай” зэрэг этгээд бүртгэлтэй харагдаж байна. Бүртгэлийн мэдээллээр Б.Чагнаадорж болон Bao Qinggele нар 2021 оны наймдугаар сарын 30-наас хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн гэх мэдээлэл байна.
Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгийн харьцуулалтад Б.Чагнаадоржийн хөрөнгө оруулалтын хэсэгт “Ди Эл Стандарт” ХХК, “Чойрын богд ложистик” ХХК гэж тусгагдсан бөгөөд “зээл” гэсэн мөрөнд Bao Qinggele-аас 48 сая болон 158 сая төгрөгийн зээл авсан гэх тэмдэглэл харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Б.Чагнаадорж нь ложистикийн чиглэлтэй компанид БНХАУ-ын иргэн Bao Qinggele-тэй хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн, мөн тухайн этгээдтэй холбоотой зээлийн мэдээлэл хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь гарч ирж байна.
Bao Qinggele гэх нэр яагаад анхаарал татав?
Нээлттэй мэдээллийн сангийн хайлтаар Bao Qinggele гэх БНХАУ-ын иргэн Монголд хэд хэдэн компанийн эзэмшигч, хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байна. Эдгээр компанийн үйл ажиллагааны чиглэл уул уурхай, геологи, ложистик, нүүрс, гадаад худалдаатай давхцаж буй нь анхаарал татна.
“Чойрын богд ложистик”, “Өргөн үлэмж майнинг”, “Стандарт алт Монгол” зэрэг компанийн хамтран эзэмшигчдийн бүртгэлд Б.Чагнаадорж, Bao Qinggele, Алтансүх Саруул, “Иннер Монголиа Жи Юунлай” зэрэг нэрс давхцаж байгаа нь нэг сүлжээний шинжтэй харагдаж байна.
Төрийн өндөр албан тушаалд очиж буй хүний хувийн бизнесийн сүлжээ нүүрс, уул уурхай, ложистик, гадаадын иргэнтэй ийм байдлаар холбогдож байвал үүнийг “зүгээр л бизнес” гэж өнгөрөөх боломжгүй.
Хөөтийн нүүрсний орд ба “Церкон геологи”-ийн холбооос.
Энд өөр нэг чухал зангилаа гарч ирнэ. Энэ бол Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн нүүрсний орд.
Хөөтийн нүүрсний ордыг 1973-1979 онд А.Дамиран нарын геологичид нээн илрүүлсэн гэж тэмдэглэгддэг. Тус ордтой холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр “Террасийд” ХХК болон “Церкон геологи” ХХК гэх компаниуд нэрлэгдэж байна.
“Террасийд” ХХК нь Энхбатын Пүрэвбат, Мөнхөөгийн Даваажав нарын эзэмшилтэй гэж мэдээлэлд дурдагддаг. Харин “Церкон геологи” ХХК-ийн эзэмшигчээр Очирпүрэвийн Тогос болон БНХАУ-ын иргэн Bao Qinggele нар бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Б.Чагнаадоржтой “Чойрын богд ложистик” ХХК дээр хамтран эзэмшигчээр гарч ирж буй Bao Qinggele нь Хөөтийн нүүрсний ордтой холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Церкон геологи” ХХК-ийн хамтран эзэмшигчээр мөн бүртгэлтэй байна.
Ингээд хамгийн чухал асуулт гарч ирж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад очсон Б.Чагнаадорж нь нүүрс, ложистик, уул уурхайн компаниудтай давхардсан бизнесийн сүлжээтэй, тэр дундаа Хөөтийн нүүрсний ордтой холбоотой компанид бүртгэлтэй БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшлийн болон санхүүгийн хамааралтай байж болзошгүй бол энэ томилгоо ашиг сонирхлын зөрчил мөн үү, биш үү!!!
“Эрдэнэс таван толгой Монголын нүүрсний экспортын гол тоглогч, улсын төсвийн орлого, иргэдийн өмч, стратегийн ордтой шууд холбоотой байгууллага. Ийм компанийн удирдлагад нүүрс, төмөр зам, ложистик, гадаад худалдааны чиглэлээр хувийн ашиг сонирхолтой байж болзошгүй хүнийг томилох нь өөрөө эрсдэл дараагийн нүүрсний хэрэг хаалгаар орж ирж байна гэх хардах өнцөг юм.
Нүүрсний хэрэгт нэр холбогдсон өмнөх удирдлагууд, улс төрчид, албан тушаалтнуудын замналаас Монголын төр юу ч сураагүй юм уу ?!
Б.Ганхуягийн хэрэг, Т.Аюурсайхантай холбоотой асуудлууд, нүүрсний экспорт тойрсон авлига, мөнгө угаалт, албан тушаалын гэмт хэргийн сүүдэр арилаагүй байхад дахин ижил бүтэцтэй, ижил ашиг сонирхол бүхий хүмүүс төрийн өмчит компанийн удирдлагад очиж байгаа нь санамсаргүй гэхэд дэндүү гэнэн сонсогдоно.
Б.Чагнаадорж дараагийн Б.Ганхуяг, Учрал сайд дараагийн Т.Аюурсайхан болохгүй гэх баталгаа хаана байна вэ. Монголын нүүрсний салбар нэг удаа биш, олон удаа улсаа тонож, иргэдийн итгэлийг шороотой хутгасан. Одоо дахин нэг “шинэ дүр” гарч ирээд, хуучин схемийг шинэ нэрээр үргэлжлүүлэх гэж байгаа бол үүнийг эхнээс нь зогсоох ёстой.
Тиймээс энэ томилгоог зүгээр нэг хүний карьерын асуудал гэж харах боломжгүй. Энэ бол Монголын нүүрсний салбар дахин нэг ашиг сонирхлын бүлэглэлд шилжих үү, эсвэл төр өмнөх алдаанаасаа сургамж авч чадсан уу гэдгийг шалгах бодит сорил юм.

Мөрч мн

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Тавантолгой орд мэдээлэл Erdenes Tavantolgoi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Тавантолгой орд мэдээлэл Erdenes Tavantolgoi:

Share

Category