Energy Construction Company - ЭХБУТрест ХХК

Energy Construction Company - ЭХБУТрест ХХК construction, repair and testing, calibration highvoltage overhead transmission line and substation from 0,4kV to 220kV

“ЭХБУТрест” ХХК нь компани нь анх 1966 онд “Дизелийн алба” нэртэй байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын эрчим хүчний болон иргэний,үйлдвэрийн барилга угсралтын салбарт үйл ажиллагаагаа амжилтай явуулж байна. Тус компани нь сүүлийн жилүүдэд өөрийн хуучин үйдвэрүүдийн бааз суурь дээр түшиглэн иргэний болон үйлдвэрийн барилгын салбарт барилга угсралтын болон барилгын материалын үйлдвэр

лэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

- Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөө болон иргэний ба үйлдвэрийн барилга угсралт
- Шугам , дэд станцын барилга болон иргэний үйлдвэрийн барилга угсралтанд шаардагдах төмөр ба төмөр бетон хийцийн үйлдвэрлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ЗАРИМ АЖЛУУДААС

2004 онд
Булган – Мөрөнгийн 160 км 110кВ-ын ЦДАШ, 6300ква –ын дэд өртөө
2005 онд
Арвайхээр - Баянхонгорын 107,5 км 110кВ-ын ЦДАШ, 6300ква-ын дэд өртөө
2009 онд
Хөвсгөл аймгийн Алагэрдэнэ-Улаан Уул-Рэнчинлхүмбэ-Цагаан нуурын 227км 15 ба 35кВ-ын ЦДАШ, Дэд өртөө
2010 онд
Завхан амйгийн Тэлмэн-Могойн голын 110кВ ЦДАШ
2011 онд
ОТ-Гашуун Сухайтын чиглэлд 2 хэлхээтэй 330кВ-н габариттай 220кВ-ын ЦДАШ

ТУРШИЛТ ТОХИРУУЛГА

• КСО,КТП, 0.4кВ-ын хуваарилах самбарын
• 6,10,35,110,220 кВ-ын хүчдэлтэй тоног төхөөрөмжийн реле хамгаалалтын панелийн үйлдвэрлэл
• Хүчний бүх төрлийн трансформатор, тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга
• Өндөр, нам хүчдэлийн туршилт тохируулга.
• Реле хамгаалалтын туршилт тохируулга
• Өндөр ба нам хүчдэлийн хуваарилах байгууламж, щит, хуурай залгууруудыг үйлдвэрлэнэ.



Өнөөдөр “ЭХБУТрест“ ХХК нь Шинэ Зеланд, Япон, БНСУ зэрэг улсуудаас жилдээ 100,000 тонн нугалмал хөнгөн ган каркас (С төмөр) хийц , 1 сая м2 талбай бүхий полиуретан сэндвич хавтан, 10,000 тонн буюу ойролцоогоор 23 давхар барилгын даацын (H beam) болон даацын бус төмөр хийц үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат шугам бүхий үйлдвэрүүд оруулж ирэн барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байна.

Мөн Итали улсаас Монголд анх удаа цагт 10-14м3 бетон зуурмагийг өгөгдсөн өгөгдлийн дагуу, шаардлагатай бетоны маркаар нь зуурах, шахах явуулын, бага оврын Carmix маркын автомашин оруулж ирэн суурин газраас алслагдмал барилгын талбайд ашиглаж байна

БЕТОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР
Жилд 2500 м3 хүртэл хэмжээтэй бетон хийц үйлдвэрлэнэ.Үүнд:
• 6;10;35;110 кВ-ын хүчдэлтэй шугамын бетон тулгуур
• 35-220 кВ-ын шугамын тулгуурын суурь
• Холбооны бетон тулгуур
• 6-220 кВ-ын дэд станцын бетон эдлэлүүд
• Модон шонгийн бетон хөл


ТЭЭВЭР МАШИН МЕХАНИЗМЫН БААЗ
Барилга угсралтын ажлыг технологийн дагуу шуурхай гүйцэтгэх, тээвэрлэлт хийх үндсэн үүрэгтэй , 100 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй тээврийн болон тусгай зориулалтын тоноглолтой хүнд машин механизмаар үйл
ажиллагаагаа явуулж байна


БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Хаяг: Монгол Улс.Улаанбаатар хот. Хан Уул Дүүргийн 3-р хороо. Ажилчны гудамж. “ЭХБУТрест” ХХК өөрийн байр.
Шуудангийн хаяг код: 17032. Улаанбаатар-36/149.
Тел: 34176, 342177, 11342178.
Факс: 342194, 342197
Э-шуудан: [email protected], [email protected]

02/08/2022

Төмөр бетон хийцлэлийн үйлдвэрт 18 -аас дээш насны эрэгтэй бетон арматурчин, гагнуурчин ажилд авна.
Цалин хийснээр, хоол, унааны мөнгө нэмэлтээр олгоно.
Утас: 80115771

02/04/2022
02/04/2022

Полиуретан (PIR) дулаалгатай дулаалгын хавтан, сэндвич хавтанг захиалга авч хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн нийлүүлнэ. Тус хавтангаар барилгын фасад, тааз, шал дулаалахад ашиглах. Нягт өндөр учир шалыг дулаалж бетондоход суулт өгөхгүй болно.

# #Хэмжээ: өргөн 1м, урт захиалагчийн хүсэлтээр.

Нягт: 47кг/м3
ДДК: 0.023

Утас: 80808044 (ажлын цагаар холбогдох)

02/04/2022
Хөөсөнцөр гал дэмждэг материал. Энэ бол гал дэмждэггүй дулаалгын хавтан
13/03/2022

Хөөсөнцөр гал дэмждэг материал. Энэ бол гал дэмждэггүй дулаалгын хавтан

Полиуретан (PIR) дулаалгатай дулаалгын хавтан, сэндвич хавтанг захиалга авч хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн нийлүүлнэ. Тус хавтангаар барилгын фасад, тааз, шал дулаалахад ашиглах. Нягт өндөр учир шалыг дулаалж бетондоход суулт өгөхгүй болно.

# #Хэмжээ: өргөн 1м, урт захиалагчийн хүсэлтээр.

Нягт: 47кг/м3
ДДК: 0.023

Утас: 80808044 (ажлын цагаар холбогдох)

Хөнгөн нугалмал араг хийцийн үйлдвэрлэл, үйлчилгээ.  Утас: 80808044
18/08/2021

Хөнгөн нугалмал араг хийцийн үйлдвэрлэл, үйлчилгээ. Утас: 80808044

Address

Ajilchin Street. 3th Khorooo. Khan Uul Distrect
Ulaanbaatar
17032

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

342176

Alerts

Be the first to know and let us send you an email when Energy Construction Company - ЭХБУТрест ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share