Үнэг.мн Uneg mn

Үнэг.мн Uneg mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үнэг.мн Uneg mn, hovd, Ulaanbaatar.

05/03/2026

Говь-Алтай аймагт Тайширын УЦС баригдах үед Завхан гол тасарна, хэзээ ч далан дүүрч цахилгаан үйлдвэрлэхгүй гэдэг байв. Одоо Гэгээн нэртэй 17 км урт 3,5 км өргөнтэй хиймэл нуур тогтож, сугас хадран загас үржиж, нүүдлийн шувууд ирдэг болсноор манай орны хамгийн залуу нуураар бүртгэгдэв. Мөн албан ёсоор Google хайлтын системд орсон байна. Алтай хот Гэгээн нуураас шугам хоолой татан 70 жил ЗХУ, БНМАУ-ын үед шийдэгдээгүй байсан ундны усны асуудлыг бүрэн шийдэв.

Эх сурвалж
https://www.facebook.com/share/17xBnxCJFY/

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж...
21/01/2026

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хаана, хэдэн цаг тог тасарсан байна вэ‼️Бичээд байгаарай
21/01/2026

Хаана, хэдэн цаг тог тасарсан байна вэ‼️Бичээд байгаарай

Өмгөөлөгч Г.Батбаяр агсаны охин Б.Ариунзаяа ээжтэйгээ эд хөрөнгийн маргаан үүсгэж, улмаар ээжийгээ зодсон гэх тайлбартай...
12/01/2026

Өмгөөлөгч Г.Батбаяр агсаны охин Б.Ариунзаяа ээжтэйгээ эд хөрөнгийн маргаан үүсгэж, улмаар ээжийгээ зодсон гэх тайлбартай зураг, бичлэг өчигдөр /2026.01.11/ цахим орчинд тархсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад:
ЦЕГ-ын мэдээлснээр, тухайн бичлэгийг хэзээ хийгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Б.Ариунзаяагийн ээж өчигдөр цагдаагийн байгууллагад хандаж, уг бичлэгийг хэн цахим орчинд нийтэлснийг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Б.Ариунзаяа нь одоогоор гадаад улсад байгаа бөгөөд цахим орчинд тархсан бичлэг нь хэдэн жилийн өмнө бичигдсэн байж болзошгүйг албаны эх сурвалж онцоллоо.

Аялагч Б.Мөнхцэлмэг: Бүгдээрээ өөрсдийгөө дэлхийн хамгийн ядуу, цалин багатай улс энэ тэр гэсэн худлаа “ш@@д@г” постууда...
12/01/2026

Аялагч Б.Мөнхцэлмэг: Бүгдээрээ өөрсдийгөө дэлхийн хамгийн ядуу, цалин багатай улс энэ тэр гэсэн худлаа “ш@@д@г” постуудаа одоо больмоор байнаа. Тийм утга агуулгатай пост, яриа өндөр хандалт аваад байдаг учраас бүр тренд болчихсон юм билээ. Энэ буруу ойлголтоос болоод нийтээрээ далд ухамсрынхаа түвшинд хийморь сүлдгүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нүдний цоггүй болчихож. Энэ бол попорсон, хандалт авах гэсэн худал мэдээллийн хортой үр дагавар. Хэрэв намайг буруу ярьж байна гэж бодож байвал Дэлхийн банк IMF ядаж худлаа хэлэхгүй шүү дээ. Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийн яг тэг дунд, худалдан авах чадвар, амьдралын өртөгт харьцуульснаар нь тооцвол бүр 200 улсаас 90 хавьцаа явж байгаа. Бусад ерөнхий дийлэнх үзүүлэлт нь бүр урдуур эрэмбэлэгддэг. Гэхдээ бид энийгээ өөрсдөө мэддэггүй. Бидэн шиг цөөн хүн амтай улсын хувьд 10 гаруй жил тогтвортой зөв бодлогоор ард нийтээрээ нэг зүгт хараад хөдлөхөд дэлхийн эхний 20 улс руу үсрэнгүй орох бүрэн боломжтой. Гол саад нь 1. Хулгай 2. Эх орны нэр барьж том төсөл, том боломжуудыг хорлож зогсоож гацаадаг Мояа, Ояа популист улс төрч, тэднийг дэмждэг харанхуй масс юм. Энийгээ шийдэж чадвал Монгол Улсын минь ирээдүй маш өнгөлөг гэгээтэй байна 🇲🇳

Хос цамхаг шиг ах дүү хоёрын ээжийнхээ эмчилгээний зардлыг босгох хандивын дансанд одоогийн байдлаар 65,588,656 төгрөг ц...
12/01/2026

Хос цамхаг шиг ах дүү хоёрын ээжийнхээ эмчилгээний зардлыг босгох хандивын дансанд одоогийн байдлаар 65,588,656 төгрөг цуглажээ. Хандивын аян 2026 оны 01 дүгээр сарын 12-ны 20:00 цагт албан ёсоор хаагдах тул Монголын ард түмэн та бүхэн энэ хугацаанд хандивын гараа харамгүй сунгаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэхийг Ховд.мн сайтын зүгээс хичээнгүйлэн хүсэж байна. 🙏🙏🙏
💳 Дансны дугаар: 5862029794
🌐 IBAN: 82000500
👤 Данс эзэмшигч: Я.Адилбиш
📞 Холбоо барих: 99636699

Туслаарай манайхаанДалайд дусал нэмэр 🙏🏻🙏🏻🙏🏻Ээжийнхээ зурагтай хандивын хайрцаг тэвэрсэн дэрсхэн хоёр хүү ээжийнхээ эмчи...
08/01/2026

Туслаарай манайхаан
Далайд дусал нэмэр 🙏🏻🙏🏻🙏🏻

Ээжийнхээ зурагтай хандивын хайрцаг тэвэрсэн дэрсхэн хоёр хүү ээжийнхээ эмчилгээний зардлыг олох гээд олон нийтээс дэмжлэг хүсээд явж байна.
Тэрээр ээжтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэдний ээж боловсролын салбарт бага ангийн багшаар 21 жил ажиллажээ. Ээж нь төрөлхийн түнхний мултралтай, хүнд шатандаа орсон тул Япон Улсад эмчлүүлж хагалгаанд ороход 200 сая төгрөг шаардлагатай аж. Иймд халуун сэтгэлт ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүслээ.
🏦 Хаан банк
💳 Дансны дугаар: 5862029794
🌐 IBAN: 82000500
👤 Данс эзэмшигч: Я.Адилбиш
📞 Холбоо барих: 99636699

Эх сурвалж: Ховд.мн

‼️Малчид иргэдийн анхааралд:   8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,  Алтайн...
08/01/2026

‼️Малчид иргэдийн анхааралд: 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 01-р сарын 07-ны 20 цагаас 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

2026 оны 01-р сарын 09-нөөс 2026 оны 01-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 09, 10, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

🟠Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засва...
08/01/2026

🟠Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах, тохижилтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ.“Гоожингийн өндөр” нь 114 жилийн түүхтэй бөгөөд энэ барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах гэнэ. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргалдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй нам жим болсон байв.

Тухайн газрын эздийн зүгээс 900 сая төгрөгөөр үнэлж байгаа бол нийслэлийн албаныхан 400 саяар худалдан авах санал тавьж байв. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан байна.

25/12/2025

Uber eats back in the days! Lol

19/09/2025

FISSURE Playground 2 тэмцээний гурав дахь тоглолтоо Хятадын "Tyloo" багийн эсрэг хийж 2-1 харьцаагаар хожлоо.

Тэд маргааш флэй-офф эрхийн төлөө тоглох болно

Address

Hovd
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Үнэг.мн Uneg mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Үнэг.мн Uneg mn:

Share