Ноён Трейд ХХК

Ноён Трейд ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ноён Трейд ХХК, Construction Company, Ulaanbaatar.

Тус компани нь 2001.04.11 ны өдөр үүсгэн байгуулсан Манай компани нийт 160 гаруй ажилтантай. Түүнээс 110 гаруй нь үндсэн ажилтчид ба ерөнхий захирал, ерөнхий инженер, барилга, сан, цахилгаан, механикийн инженерүүд, ХАБЭА ажилтан, Төсөвчин, Мастер, Ерөнхий нягтлан, Нягтлан, Хангамжийн менежер, Нярав, Технологич, Хүний нөөц, Орчуулагч, Оператор, Мужаан, Засал чимэглэлч, Плитачин, Кранист, Жолооч опе

раторууд, Туслах ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэй.

Манай компани нь барилгын чиглэлийн мэргэжилтэй ажилчдыг байнгын нээлттэй ажлын байранд урин ажлын байраар ханган ажиллахад бэлэн байна. Мөн хамтран ажилладаг засал, мужаан, өрлөг, шаврын туслан гүйцэтгэгч бригад олон бий.

18/04/2025

ТАНЫГ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
Ажлын байр: Барилгын инженер 👷
✅Гүйцэтгэх үндсэн үүрэг
📍Барилгыг зураг төслийн дагуу барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл болон бусад ажилд хяналт тавих
📍Барилгын төслийг төлөвлөх, хянах, зохицуулах, уялдуулах ажлыг зохион байгуулах
📍Барилгын зураг унших, материалын түүвэр гаргах
✅Ажлын байранд тавигдах шаардлага
📍Харилцааны ур чадвар сайн
📍Мэргэжлийн болон хэрэглээний программ хангамж мэдлэг
📍Багийн ажиллагаа
📍Хариуцлагатай байдал
📍Ажлын туршлага шаардахгүй /Шинэ төгсөгч байж болно./
📌Байршил Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Утас 99994257, 94607000
Анкет илгээх и-мэйл хайг: [email protected]

☘ "NCD Precon" ХХК  нь Герман улсын Weiler 🇩🇪 брэндийн бетон хийц эдлэлийн дэвшилтэт машин, тоног төхөөрөмжөөр дотоодын ...
20/02/2024

☘ "NCD Precon" ХХК нь Герман улсын Weiler 🇩🇪 брэндийн бетон хийц эдлэлийн дэвшилтэт машин, тоног төхөөрөмжөөр дотоодын болон олон улсын стандартад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн захиалагчид хүргээд байна.
Тэгвэл тус төмөр бетон хийц эдлэлээр
✅ Гарден сити хаус төсөл
✅ Каса Да Винчи төслийн барилгуудад угсралт хийж гүйцэтгэжээ .
🏗 Угсралтын ажлыг "Ноён Трейд" ХХК гүйцэтгэлээ.

04/10/2023
Барилгын шал бол хаших хийцийн нэг гол бүрэлдэхүүн бөгөөд дулааны алдагдлын 10 хувийг эзэлдэг. Судалгаанд хамрагдсан 110...
07/11/2019

Барилгын шал бол хаших хийцийн нэг гол бүрэлдэхүүн бөгөөд дулааны алдагдлын 10 хувийг эзэлдэг. Судалгаанд хамрагдсан 110 барилгын нэг нь ч шалны дулаалга хийгээгүй байна. Шалны дулаан дамжуулалтын эсэргүүцэл 4.6-5.5 м2°С/Вт байх ёстой боловч манай нөхцөлд энэ үзүүлэлт 0.86 м2оС/Вт байгаа нь шаардлагын түвшнээс 5.2-6.4 дахин доогуур байна. Иймд шалны дулаалгын боломжит хувилбаруудыг авч үзье.

Хувийн орон сууцны барилгын үндсэн суурийн ажлыг тухайн орон нутгийн хөрсний инженер геологийн дүгнэлтээр гүйцэтгэнэ.
Хөрсний ус, гадна агаарын нөлөөллөөс хамгаалахын тулд суурийн хэсэгт босоо ба хэвтээ ус тусгаарлагчийг хийнэ. Хөрсний уснаас хамгаалахын тулд суурийн дээгүүр нэг үе ( хар тосоор нэвчүүлсэн пергамин, толь зэрэг) хар цаасыг битумэн түрхлэгээр (хар тосыг хайлж шингэрүүлэх) түрхэж наах замаар хэвтээ тусгаарлагчийг хийнэ.
Гадна байгаль цаг уур, бороо цас гэх мэт усны үйлчлэлээс суурийн гадна буурь хөрстэй харьцсан хэсэгт 2 үеэр хар тос түрхэж суурийн босоо ус тусгаарлагчийг хийнэ. Тусгаарлах гадаргад наалдсан шороо тоос, зуурмаг болон бусад будаг, хог зэрэг зүйлсийг шүүрдэх, сойздох, үрэх, шахсан агаараар үлээлгэх түүнчлэн даралттай элсээр шүрших аргаар цэвэрлэн түрхлэгийг 2-3 удаа будаж 0,4мм хүртэл зузааруулж өгөх шаардлагатай.
Эхний зурагт керамзитэн дулаалгыг үзүүлэв . Ийм дулаалгын 1м2-ын үнэ 13300 төг, дулаан тусгаарлалтын эсиргүүцэл 1.79 м2оС/Вт байгаа нь шаардлагын түвшинд хараахан хүрч чадахгүй байна.
Удаах зурагт керамзит, эрдэс хөвөн дулаалгыг харуулжээ . Дулаалгын 1м2-ын үнэ 7100 төг, дулаан тусгаарлалтын эсэргүүцэл З.73 м2 °С/Вт байгаа нь стандартын шаардлагыг хангаж байна.

Гуравдугаар зурагт сүрлэн боодлоор дулаалга хийх байдлыг харуулсан байна. Ийм дулаалгын 1 м2-ын үнэ 4100 төг, дулаан тусгаарлалтын эсэргүүцэл 2.87 м2оС/Втбайна. Сүрлэн боодлоор шалны дулаалга хийхэд нилээд туршлага шаардагдана. Энэ аргыг хэрэглэхдээ боодлын доод талд хайрган дэвсгэр үе хийх хэрэгтэй. Бас барилгыг тойруулан шуудуу ухаж уснаас хамгаалах явдал чухал юм. Дулаалга хийхдээ эгнээ болгоны хооронд 5-10 см зай гаргаж өрнө. Тэрхүү зайд бетон цутгаж нягтруулна. Сүрлэн боодлын хоорондуур шалны дэр модыг хийж шаллана.
Дөрөвдүгээр зурагт үртэс, хөөсөнцрөөр хийсэн дулаалга харагдаж байна. Материалын 1м2-ын үнэ 2500 төг, дулаан тусгаарлалтын эсэргүүцэл 4.76 м2оС/Втбайгаа нь дулааны шаардлагыг бүрэн хангаж байна.
Сүүлчийн зурагт шилэн хөвөн, хөөсөн перлит дулаалгыг үзүүлэв . Ийм дулаалгын 1м2-ын үнэ 8850 төг, дулаан тусгаарлалтын эсэргүүцэл4.11 м2°С/Вт байна.
Ямарч дулаалга хийсэн суурь хөрсийг бүрэн хатааж чийг авахааргүй, агаарын солилцоо сайтай байхад анхаарах хэрэгтэй. Мен бүх төрлийн дулаалгын шалыг дулаалгаас хар цаасаар тусгаарлах шаардлагатай.
Дулаалгыг шалны дор эсвэл
шалны дорхи хөндийн хөрсөн дээр хийдэг.

30/10/2019

Address

Ulaanbaatar
00-976

Telephone

7601-8888

Alerts

Be the first to know and let us send you an email when Ноён Трейд ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ноён Трейд ХХК:

Share