Clean Energy Asia LLC "Tsetsii 50MW Wind Farm"

Call Directions Website Contact the business

Clean Energy Asia LLC "Tsetsii 50MW Wind Farm" (the telecommunications and technology conglomerate).

CEA is developing the 50MW Tsetsii Wind Farm (TWF) Project. The TWF is currently in construction.

Клин Энержи Ази ХХК нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг хэрэгжүүлж, байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай төслүүдээр дамжуулан ногоон ирээдүйг бүтээж байна. Clean Energy Asia LLC (Head office: Ulaanbaatar city, CEO: Myagmar Ravdan, hereafter “CEA”), was established in 2012 as a joint between Newcom LLC, a Mongolian conglomerate with activities in telecommunications, property and energy, and a subsidiary of SB Energy Corp., a subsidiary of SoftBank Group Corp. The TWF is being financed through both equity and through loans. Lenders of the TWF are the European Bank for Reconstruction and Development (EBRD) and Japan International Cooperation Agency (JICA). The Loan Agreements Signing Ceremony was on Sep 28, 2016.

The project site is 22km south of settlement of Tsogttsetsii soum, in Umnugobi, Mongolia. The wind farm's 25 2MW Wind Turbine Generators (WTG) will be supplied by Vestas.

TWF will launch operations in December 2017.

🌾🤝 МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭЖил бүр хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд “Клин Эне...
08/10/2026

🌾🤝 МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүр хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд “Клин Энержи Ази” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн малчдад өвс, тэжээл хүлээлгэн өглөө. 🌾🐑🐎

Энэхүү дэмжлэг нь малчдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьдрал, ахуйг дэмжихэд чиглэж байна. 🤍

🌱 Орон нутагтайгаа хамт хөгжиж, иргэдээ дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын нэгэн чухал хэсэг юм.

Сийрст багийн нийт малчдадаа өнтэй сайхан өвөлжиж, хот дүүрэн малтай, айл бүр амар амгалан байхыг хүсэн ерөөе. 🐑🐎🐄💚

#НийгмийнХариуцлага #СийрстБаг #Цогтцэций #Өмнөговь #МалчдааДэмжинэ #ОронНутгийнХөгжил

“Клин Энержи Ази” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, залуусын хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол...
08/10/2026

“Клин Энержи Ази” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, залуусын хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн билээ. 🌱💚

Энэ хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сурлага, амжилтаараа манлайлан, идэвх санаачилгатай суралцаж, хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцаж буй 6 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. 🎓👏

📖✨ Сурлагын өндөр амжилт гаргаж, мэдлэг боловсролдоо тууштай хөрөнгө оруулж буй оюутнууддаа халуун баяр хүргэе!

🌟 Та бүхний хүсэл мөрөөдөл биелж, сонгосон мэргэжлээрээ амжилттай хөгжиж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе! 💚

Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт — ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт. 🌱🎓

#НийгмийнХариуцлага #СургалтынТэтгэлэг #Боловсрол #Цогтцэций #Өмнөговь #ИрээдүйгээДэмжинэ

Монголын говийн салхийг цэвэр эрчим хүч болгон хувиргаж, эх орныхоо эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулсаар 9 жилийн ...
06/10/2026

Монголын говийн салхийг цэвэр эрчим хүч болгон хувиргаж, эх орныхоо эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулсаар 9 жилийн түүхийг бүтээлээ.

Энэ хугацаанд бид байгальд ээлтэй, найдвартай эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ орон нутаг, хамт олон, нийгэмдээ үнэ цэн бүтээхийг зорин ажилласан юм.

🌱 9 жил — Цэвэр эрчим хүчний төлөө
💨 9 жил — Монголын салхитай хамт
⚡ 9 жил — Тогтвортой хөгжлийн төлөө

Бид Монголын салхиар баялаг бүтээсээр байна.

"Цэций" салхин цахилгаан станцын 9 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🎉

Өнөөдөр “Цэций” салхин цахилгаан станц ашиглалтад орсны 9 жилийн ой тохиож байна 🎉🎊👏

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь бүтээн байгуулалт, их говийн шавхагдашгүй салхийг эрчим хүч болгон хувиргасан анхны төсөл “Цэций” салхин цахилгаан станцын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтнууд, өнөөгийн хамт олон, харилцагчид, түншүүддээ 9 жилийн ойн баярын мэнд хүргэе 💚

📣📣 Нээлттэй ажлын байр зарлагдлаа 📣📣Гүйцэтгэх үндсэн үүрэг: - Компанийн барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх...
28/09/2026

📣📣 Нээлттэй ажлын байр зарлагдлаа 📣📣

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага:
- 14/14 хоногийн ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
- Багаар ажиллах, ачааалал даах чадвартай
- Ажлын туршлагатай байх

19/09/2026
📣📣Нээлттэй ажлын байр зарлагдлаа📣📣
15/09/2026

📣📣Нээлттэй ажлын байр зарлагдлаа📣📣

🌱 Байгаль орчны сайн дурын ажилтнууд “Цэций” салхин цахилгаан станцтай танилцлаа.“Цэций” салхин цахилгаан станцын үйл аж...
04/09/2026

🌱 Байгаль орчны сайн дурын ажилтнууд “Цэций” салхин цахилгаан станцтай танилцлаа.

“Цэций” салхин цахилгаан станцын үйл ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон Цэций уулын экосистемтэй танилцсан энэ удаагийн аялал нь байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль хамгаалалд ажилтан бүрийн оролцоо ямар чухал болохыг мэдрэх боломж байлаа. 🌿

Бид тогтвортой хөгжил, байгаль орчны хариуцлагыг өдөр тутмын үйл ажиллагаа болон ажилтан бүрийн оролцоогоороо дэмжин ажиллахыг зорьдог. 💚

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Эрчим хүчний салбарын хөгжил, найдвартай ажиллагаа, тогтвортой байд...
14/08/2026

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Эрчим хүчний салбарын хөгжил, найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах үйлсэд мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж буй нийт ажилтнууддаа Эрчим хүчний салбарын ажиллагсдын баярын мэнд хүргэе!
Та бүхний хичээл зүтгэл, хариуцлагатай хөдөлмөрийн үр дүнд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр гэрэл гэгээтэй, эрч хүчтэй байна.

Эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт, эрч хүч, бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.

🎨🫟Клин Энержи Ази ХХК нь Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан уран бүтээли...
08/07/2026

🎨🫟Клин Энержи Ази ХХК нь Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан уран бүтээлийн тэмцээн амжилттай болж өндөрлөж, авьяаслаг бяцхан уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан билээ. Тэмцээн нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эцэг эхийнхээ ажил мэргэжлийг танин мэдэх, ногоон эрчим хүчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор хоёр сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. 🎨🫟

🖼️Шалгарсан бүтээлүүдийг Цэций салхин станцын Оффисын байранд байрлуулан алдаршуулдаг уламжлалтай юм.🖼️

Ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан уран бүтээлийн тэмцээний үр дүн болон ирүүлсэн бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байна.
---------------------------------------------------------

🎨Сэдэв: Миний аав/ээжийн ажлын нэг өдөр
🧩Насны ангилал: 10-14 нас
🥇Тэргүүн байр: Д.Есүй, 13 нас (Ээлжийн инженер Б. Дашдэлэг)
🥈Дэд байр: Г.Гүнбилигт, 11 нас (Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг)
🥉Гутгаар байр: М.Есү, 12 нас (Хангамж үйлчилгээний мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэг)

---------------------------------------------------------

🎨Сэдэв: Салхин сэнс бид хоёр
🫟Насны ангилал: 7-9 нас
🥇Тэргүүн байр: Н.Шүтээн, 7 нас (ХАБЭА-н мэргэжилтэн Т.Наранболд)
🥈Дэд байр: Б.Анх-Эрдэнэ, 7 нас (Ээлжийн инженер Э.Бямбасүх)
🥉Гутгаар байр: Б.Батмаргад, 8 нас (Аж ахуйн мэргэжилтэн С.Баттулга)
🏅Тусгай байр: Г.Номунзаяа, 9 нас (Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг)
🏅Тусгай байр: Д.Есүгэн, 7 нас (Ээлжийн инженер Б.Дашдэлэг)

---------------------------------------------------------

🎨Сэдэв: Салхин сэнс бид хоёр
🫟Насны ангилал: 4-6 нас
🥇Тэргүүн байр: Б.Мишээл, 6 нас (Үйлдвэрлэлийн менежер Д.Балсанжамц)
🥈Дэд байр: Х.Агар, 5 нас (Хянан нийцүүлэлт, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Энхмэнд)
🥉Гутгаар байр: Г.Энхманлай, 6 нас (Санхүүгийн менежер М.Зул)
🏅Тусгай байр: Б.Энх-Эрдэнэ, 6 нас (Ээлжийн инженер Б.Бямбасүх)
🏅Тусгай байр: Б.Цэлмүүн, 5 нас (Үйлдвэрлэлийн менежер Д.Балсанжамц)
🏅Тусгай байр: Б.Лхагвадорж, 5 нас (БОХАБЭА-н менежер Д.Саруул)
🏅Тусгай байр: Б.Анирдарь, 4 нас (СКАДА инженер С.Батсуурь)

---------------------------------------------------------
🥰Тэмцээнд идэвхтэй оролцож, өөрсдийн төсөөлөл, авьяас чадвараа уран бүтээлээрээ илэрхийлсэн бүх хүүхдүүддээ баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.🥰

17/06/2026

Салхины хүчийг цэвэр эрчим хүч болгон хувиргаж, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд манлайлан ажиллаж буй “Салхит”, “Цэций” салхин цахилгаан станцын инженер, техникийн ажилтнууд болон нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Та бүхний мэдлэг, ур чадварын үр дүнд цэвэр эрчим хүч түгэн, ногоон ирээдүй бодит болж байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллана гэдэг нь эх дэлхийгээ хамгаалж, хойч үедээ илүү тогтвортой, илүү ногоон ирээдүйг бүтээх эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

💚 Дэлхийн салхины өдрийн мэнд хүргэе.

Address

Seoul Street
Ulaanbaatar
14251

Alerts

Be the first to know and let us send you an email when Clean Energy Asia LLC "Tsetsii 50MW Wind Farm" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Clean Energy Asia LLC "Tsetsii 50MW Wind Farm":

Shortcuts

Share

Category