29/11/2021
Ажил хэрэгч шинэ 7 хоногийн мэнд.
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ #04
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НАСЖИЛТ, ХИЙЦЛЭЛИЙГ АНХААРАХ
- Барилгын хийцлэл /бүрэн цутгамал, төмөр, бетон цутгалт блок болон тоосгон дүүргэлт/
- Усны даралт, зэвтэй ус гардаг эсэх, ундны усны чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй
- Сантехникийн найдвартай байдал, суулгасан тоноглолын чанар
- Дотоод орчны агаарын чанар: Сүүлийн үед энэ асуудлыг ихэд чухалчлан үзэх болсон. Хийн гаазын алдагдал болон мөөгөнцөр зэрэг нь шууд дотоод орчны агаарын чанарт нөлөөлж эрүүл мэндэд хортой. Стандартын дагуу баригдаагүй улмаас агааржуулалт болон агаарын солилцоо муу хийгдэж чийг татаж мөөгөнцөр үүснэ
- Хэрэглэсэн барилгын материалын чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг мөн стандарт горимын дагуу суурьлуулсан эсэх зэрэгт бид сайтар анхаарч судлах хэрэгтэй. Барилгын материалаас ялгарах бодис дотоод орчны агаарын чанар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, будгийн найрлагад хүнд металл, хар тугалга орсон бол эрүүл мэндэд хортой, хананы цаас буюу обойны чанар хангалтгүй бол харшил үүсэх, asbeston орсон барилгын материал /хавтан, дээврийн материал/ нь шууд уушгины хорт хавдар тусгадаг, шахмал хөөсөөр дулаалга хийсэн эсэх /гал гарахад маш амархан халж шатдаг ба хорт хий ялгаруулж, хүний бөөр, урагт шууд нөлөөлдөг/
- Агааржуулалтын систем
- Галын аюулгүй байдал, цахилгааны монтаж
- Дулаан алдагдал /цонх/, халаалт хангалттай сайн эсэх
- Смарт тоноглол /хөшиг хаах, онгойлгох, гэрэл унтраах асаах, гэрлийн тусгалыг нэмэх хасах, СӨХ- ны төлбөр хүлээн авах, хотхонд байршсан камерыг ээлжлэн харах гээд л хөгжингүй болсон/
Эх сурвалж: Remax real estate agency
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл 👇авахыг хүсвэл
📱 9506-7979, 9407-7797 утсаар болон чатаар холбогдоно уу.
Бид танд цаг алдалгүй мэдээлэл өгөх болно.
#оронсууц #бүтээгч #Үйлчилгээний #талбай