Цахим хөгжил Харилцаа холбоо Технологи Мэдээлэл www.bolod.mn

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Цахим хөгжил Харилцаа холбоо Технологи Мэдээлэл www.bolod.mn

Цахим хөгжил Харилцаа холбоо Технологи Мэдээлэл www.bolod.mn AI ба Технологи

12/05/2026

Н.Алтанхуяг: Бидний үед Монгол Улсын төсөв 8 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 30 их наяд хүрч, бараг 4 дахин өссөн байна. Гэхдээ төсөв 4 дахин өссөнөөр иргэдийн амьжиргаа, амьдрал мөн адил хэмжээнд сайжирсан уу гэдэг хамгийн чухал асуулт юм. Татвар, хураамжаар бүрдсэн мөнгө өсөөд байхад иргэдийн бодит орлого, худалдан авах чадвар, амьдралын чанар хэр нэмэгдэв гэдгийг л ард түмэн харж байгаа.
Засгийн газар гэдэг зүгээр мөнгө тараадаг байгууллага биш. Ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой. Өнөөдөр төсвийн байнгын хороон дээр би асуусан. “Монгол Улсын төсөвлөсөн орлого бүрэн орж ирж байна уу?” гэж. Гэтэл төлөвлөсөн 1 их наяд төгрөг дөрөвдүгээр сарын байдлаар орж ирээгүй байна. Цаашлаад энэ онд орж ирэх ёстой байсан 1 их наяд төгрөгийг өнгөрсөн онд нь урьдчилж зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр 2 их наяд төгрөгийн дутагдалтай явж байна гэсэн үг.
Ийм нөхцөлд “тэтгэвэр нэмэх нь зөв үү, буруу юу” гэж маргахаасаа илүү эрх баригчдаас “энэ хүндрэлийг ямар бодлогоор, ямар дарааллаар шийдэх гэж байна вэ” гэж асуух ёстой.
Өнөөдөр засаг барьж байгаа нам УИХ-д ч, Засгийн газарт ч олонх болсон. Тиймээс хариуцлагаа үүрч, тодорхой шийдэл танилцуулах хэрэгтэй.
Засгийн газрын үндсэн үүрэг бол иргэдийн амьдралыг сайжруулах. Үнийн өсөлтийг хязгаарлах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодит боломжид ойртуулах, үр ашиггүй зардлыг бууруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих энэ бүхэн хамгийн чухал зорилт байх ёстой. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна.
Тиймээс 30 их наяд төгрөгийг хэнд, юунд, ямар үр ашигтайгаар зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Төсөв томорсон нь өөрөө амжилт биш. Харин тэр мөнгө иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадаж байна уу гэдэг л төр засгийн ажлын үнэлгээ болно

12/05/2026
12/05/2026

- 22 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН САНГИЙН ЯАМ РУУ ГАНЦ АЛБАН БИЧИГ ШИДЭЭД ЗОГСООЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ТОМ - 22 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН САНГИЙ....

11/05/2026

Соёлын яамны эмгэнэл. Ш.Гүрбазарын бүтээлийг жирийн уншигчид ч мэднэ дээ. Тэгэхэд О.Дашбалбар, Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдийг талийгаачийнх гээд эмгэнэлд нь оруулчихсан байх юм. Соёлын яаманд утга зохиол гадарлах хүн байхгүй хэрэг үү?

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим хөгжил Харилцаа холбоо Технологи Мэдээлэл www.bolod.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахим хөгжил Харилцаа холбоо Технологи Мэдээлэл www.bolod.mn:

Share