16/10/2026
🏆УУХҮ салбарын “ЧАНАРЫН МАНЛАЙЛАЛ-2026”-р “Трү Ти Ар Си” ХХК-ийн хамт олон шалгарч, энэхүү нэр хүндэт шагналын АНХДАГЧ нь боллоо.👏👏👏
✨Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “СТАНДАРТ БА ЧАНАР 2026-НЭГДСЭН АЛСЫН ХАРАА, ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ” арга хэмжээг “Монголын Чанарын Менежментийн Холбоо” ТББ, "Монсертф" ХХК-с 2026 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр анх удаа “Чанарын тогтолцоо, стандартын бодит хэрэгжилт, бий болгосон үнэ цэн, хэмжигдэхүйц үр дүн, инноваци хөгжүүлэлт, тасралтгүй сайжруулалт, салбартаа үзүүлсэн манлайлал”-аар нь салбар тус бүрийн “ЧАНАРЫН МАНЛАЙЛАЛ”-ыг шалгарууллаа.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь “Трү Ти Ар Си” ХХК-ийн хамт олны чанарыг эрхэмлэсэн, мэргэжлийн ур чадвар, лабораторийн чанар, найдвартай байдлыг тасралтгүй сайжруулахын төлөө ажиллах хичээл зүтгэлийн илэрхийлэл болж байна.
💐💐💐Хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!🎉🎉🎉
Чанараар манлайлж, итгэлээр үнэ цэн бүтээнэ.