Green Chemistry LLC - Грийн Химистри ХХК

Green Chemistry LLC - Грийн Химистри ХХК Green Chemistry LLC – professional laboratory equipment, chemical reagents one-stop solution provider

Манай компани нь 2012 онд Монгол Улсын хими, хими технологийн салбарт тэргүүлэгч доктор проффессор, эрдэмтдийн санаачлагаар химийн бодис урвалж, лабораторын тоног төхөөрөмж, тавилга, дагалдах хэрэгслийг гадаадаас импортлон төр, хувийн хэвшил, аналитик, геологи уул уурхай, газрын тос, хий, их дээд сургуулиуд, үйлдвэрийн лабораториудад захиалгын дагуу нийлүүлэх, худалдаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.

🇲🇳🇲🇳🇲🇳Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!  👏👏👏...
29/12/2025

🇲🇳🇲🇳🇲🇳
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 👏👏👏
#грийнхимистриххк #Грийнхимистри #хими

26/12/2025
16/12/2025
11/12/2025

🧪 Дэлхийн Ур Чадварын Тэмцээн (WorldSkills)

Мэргэжлийн ур чадварыг дээдлэн, залуу үеийнхний хөгжлийг дэмжих зорилготой, олон улсын томоохон хөдөлгөөн болох Дэлхийн Ур Чадварын Тэмцээн (WorldSkills)-ийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

WorldSkills International нь 1950 онд үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус, дэлхийн 80 гаруй орон, бүс нутгийг нэгтгэсэн байгууллага юм. Энэхүү байгууллага нь:

Мэргэжлийн ур чадварыг сурталчлах - Залуучууд, тэдний эцэг эх, ажил олгогчдод мэргэжлийн боловсрол, сургалтын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулах.

Дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэх - Коллеж, Коосен, МСҮТ-ийн чанарыг олон улсын жишигт хүргэх.

"WorldSkills" олон улсын тэмцээнийг хоёр жил тутамд 22 хүртэлх насны залуучуудыг хамруулсан, 50 гаруй мэргэжлийн төрлөөр зохион байгуулж, дэлхийн шилдгүүдийг тодруулдаг.

Skill #52 – Chemical Laboratory Technology төрөл нь 2017 оноос эхлэн албан ёсны тэмцээний хөтөлбөрт багтаж, химийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын ур чадварыг дэлхийн түвшинд сорьж байна.

🧪 Манай Грийн Химистри ХХК нь Монгол Улсынхаа нэрийн өмнөөс 2026 оны Дэлхийн Ур Чадварын тэмцээнд оролцох Химийн Лабораторийн Технологийн төрлийн сурагчийг шалгаруулан, мэргэжлийн өндөр түвшний бэлтгэлээр хангаж оролцуулахаар зорин ажиллаж байна. 🏆

Ур чадвар бол хувь хүний амжилт, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хүргэх гол хүч юм! 💪

#ХимийнЛаборатори #МэргэжлийнУрЧадвар #Хөгжил

🇲🇳МОНГОЛ УР ЧАДВАР-2025 УРАЛДААНЫ  #52 CHEMICAL LABORATORY TECHNOLOGY ТӨРЛИЙН 2-Р ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛ...
10/12/2025

🇲🇳МОНГОЛ УР ЧАДВАР-2025 УРАЛДААНЫ #52 CHEMICAL LABORATORY TECHNOLOGY ТӨРЛИЙН 2-Р ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖИЛ НЭГТ ТА БҮХНИЙГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

❤️Грийн химистри ХХК нь 2024 оноос эхлэн санаачлан ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Монгол химичид ур чадвараараа Дэлхийд өрсөлдөнө” төслийн хүрээнд WorldSkills Shanghai-2026 олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”-ийг тодруулахаар ажиллаж байна.

🇲🇳🇲🇳Үндэсний тэмцээний 2-р шатыг Грийн химистри ХХК, МУИС-ийн Химийн тэнхим, Монголын химичдийн хөгжлийн ассоциаци ТББ, Дэлхийн ур чадвар Монгол ТББ, Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулах гэж байна.

⏰Нээлтийн ажиллагаа:
МУИС-ийн 1-р байр, Дугуй танхим,
2025-12-14-ний 10:00 цагт

⏰Уралдаан болох газар:
МУИС-ийн Химийн тэнхим,
2024-12-14-ний 12:00-17:00

😃Химийн шинжлэх ухаан, лаборатори, химичийн ур чадварын талаар сонирхож буй оюутан, сурагч, багш, судлаачид болон химийн чиглэлээр ажиллаж буй мэргэжил нэгт та бүхнийг нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, залуу мэргэжилтэнүүдээ дэмжихийг урьж байна👍

https://worldskills2026.com

#МонголУрЧадвар2025 #ХимийнЛаборатори #УрЧадварынУралдаан

❤️🛤️🛥️Аялалтай шинэ жил🇲🇳❤️Happy new year-Грийн химистри ХХК😍Манай компанийн хамт олон “Хязгааргүй шинэчлэл-2025”зорилго...
06/12/2025

❤️🛤️🛥️Аялалтай шинэ жил🇲🇳❤️
Happy new year-Грийн химистри ХХК

😍Манай компанийн хамт олон
“Хязгааргүй шинэчлэл-2025”
зорилготой энэ оны ажлуудаа амжилттай сайн хэрэгжүүлсэн тул бүгдээрээ
🎁“Аялал-Амралт-Баярын цэнгүүн”-ээ гадаадад гарч тэмдэглэхээр аян замдаа гарлаа.

Шинэ 2026 оныг манай хамт олон
“Төгс гүйцэтгэл-2026” зорилго тавьж байна.

👍👍👍Бидэнд итгэн үйлчлүүлдэг хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа👍👍👍

#грийнхимистри #грийнхимистриххк
#төгсгүйцэтгэл

✨ Олула Томё сургуулийн сурагч Т.Оджаргалмаа — “Blue Fire” туршилтаараа оролцсон!🔥 Дөлний өнгөөр катионыг таних сорил хи...
23/11/2025

✨ Олула Томё сургуулийн сурагч Т.Оджаргалмаа — “Blue Fire” туршилтаараа оролцсон!
🔥 Дөлний өнгөөр катионыг таних сорил хийсэн нь түүний хувьд “өнгө бол мэдээлэл” гэдгийг нүдээр нотолсон мөч болж, энгийн дөлний цаана нуугдах электрон шилжилтийн гайхамшгийг мэдрүүлжээ.

💬 “Өнгө бүр өөрийн кодтой. Түүнийг уншиж чадвал химийн хэлээр илүү тод ярьж эхэлдэг.”

https://youtu.be/aUussYSZKOY

#ГрийнХимистриХХК

#Хими #ХимийнТуршилт

✨ Оюунлаг сургуулийн 11-р ангийн сурагч Г.Буянхишиг — “Хүчил–суурийн титрлэлт” туршилтаараа оролцсон!⚗️ Тэрээр химийн ту...
22/11/2025

✨ Оюунлаг сургуулийн 11-р ангийн сурагч Г.Буянхишиг — “Хүчил–суурийн титрлэлт” туршилтаараа оролцсон!

⚗️ Тэрээр химийн туршилтад хамгийн өргөн хэрэглэгддэг аргачлалуудын нэг болох титрлэлтийг сонгон, хүчил ашиглан уусмалын концентрацийг тодорхойлсон. Өнгөний нарийн шилжилтээс эхэлсэн ажиглалт нь хэмжилтийн нямбай арга, тооцооллын логикийг бодитоор мэдрүүлэх мөч болжээ.

💬 “Давтагддаг арга гэдэг нь уйтгартай гэсэн үг биш. Харин тогтвортой нарийвчлал, баталгаатай мэдлэгийг бий болгодог түлхүүр.”

#ГрийнХимистриХХК

#Хими #ХимийнТуршилт

✨ МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 10-р ангийн сурагч Т.Төгс-Очир — “Инерт хий (Гели, Неон, Аргон, К...
21/11/2025

✨ МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 10-р ангийн сурагч Т.Төгс-Очир — “Инерт хий (Гели, Неон, Аргон, Криптон, Ксенон) ба Теслагийн цахилгаан ороомог” бүтээлээрээ онцлогдож байна!

⚡ Инерт хийнүүдийн тогтвортой электрон бүтцийн онцлогийг Теслагийн ороомгийн өндөр давтамж, өндөр тосгуур хүчдэлтэй орчинтой хослуулан судалснаар плазмын гэрэлтэлт, ионжилт, сэрэлтийн энерги зэрэг үзэгдлийг бодитоор ажигласан нь түүний хувьд “атомаас эхэлсэн гайхамшиг” байлаа. Бүхий л үйл явц атом молекулийн түвшинд өрнөдөг гэдгийг тэр энэ бүтээлээрээ мэдрүүлжээ.

💬 “Бүх зүйлийн үндэс нь атом, молекулд оршдог. Тэр л түвшинд ойлгох тусам ертөнц улам сонирхолтой болдог.”

https://youtu.be/umKUR3aA6sM

#ГрийнХимистриХХК

#Гели #Неон #Аргон #Криптон #Ксенон
#Хими #Физик

✨ Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Нямдорж — “Fireman” гэх өндөр эрсдэлтэй туршилтыг аюулгү...
21/11/2025

✨ Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Нямдорж — “Fireman” гэх өндөр эрсдэлтэй туршилтыг аюулгүй гүйцэтгэсэн байна!

🔥 Богино хугацаанд дөл үүсэх энэ туршилт өндөр эрсдэлтэй ч Нямдорж багшийн хяналт, бүрэн хамгаалах хэрэгслүүдийн тусламжтайгаар эрсдэлийг өндөр түвшинд удирдсан. Тэрээр энэ жил 2 дахь удаагаа оролцож байгаа туршлагатай билээ.

🧪 Туршилт: Гарын гадаргад богино хугацаанд дөл үүсгэх үзүүлбэр (чийглэг хамгаалалттай, бага эзэлхүүн–бага концентраци).

Зарчим: Услаг давхарга дулааныг богино хугацаанд шингээж, дөл түр хугацаанд харагдаад унтарна.
Ажиглалт: Дөл гарч, дараа нь хурдан унтрах; арьсанд урт хугацааны халалт өгөхөөс өмнө дуусгах.
ШУ-ны ач холбогдол: Дулаан дамжуулалт, гадаргын хамгаалалтын нөлөө, шатамхайн ууршилт–асалтын босго.

💬 “Сонирхлыг эрсдэлээс дээгүүр тавих биш — эрсдлийг ухаалгаар удирдах нь жинхэнэ шинжлэх ухааны соёл”

https://youtu.be/ctejmC5KHlw
#СэлэнгэАймаг #МандалСум #4рСургууль #грийнхимистриххк
#11рАнги #ГалынАюулгүйБайдал #ЭрсдэлийнУдирдлага

Address

БЗД, 15-р хороолол, 41-р хороо, Грийн химистри ХХК
Ulaanbaatar
13343

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677770199

Alerts

Be the first to know and let us send you an email when Green Chemistry LLC - Грийн Химистри ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Green Chemistry LLC - Грийн Химистри ХХК:

Share