Эдийн Засагч

Эдийн Засагч Онлайн худалдаа

2025: Нүүрсний экспорт 90 сая тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч орлогын дүн нь 3 тэрбум ам.доллароор буурч 5.77 т...
12/01/2026

2025: Нүүрсний экспорт 90 сая тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч орлогын дүн нь 3 тэрбум ам.доллароор буурч 5.77 тэрбум доллароор хэмжигдлээ

Монгол улсын инфляцын түвшин буурч 7.5%-д хүрлээИнфляцын түвшин 12-р сард улсын хэмжээнд 7.5%-тай гарч сүүлийн 13 сарын ...
12/01/2026

Монгол улсын инфляцын түвшин буурч 7.5%-д хүрлээ

Инфляцын түвшин 12-р сард улсын хэмжээнд 7.5%-тай гарч сүүлийн 13 сарын хамгийн доод түвшинд хүрээд байна. Монголбанкны мөнгөний хатуу бодлогын үр дүнд аажмаар буурч байсан инфляцын түвшин өнгөрсөн 8-р сараас эхлэн буцан эрчимжиж 10-р сарын байдлаар 9.2% хүрээд байсан ч сүүлийн хоёр сард тогтворжин инфляцын зорилтот интервалд орж ирлээ.

12-р сарын инфляцын тайлангийн задаргааг харвал 7.5%-ийн өсөлтийн 39.8% буюу 3%-ийн өсөлтийг хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлт эзэлж байгаа бөгөөд удаах байруудад хувцас, бөс бараа, гутлын үнийн өсөлт 0.9%, боловсролын үйлчилгээ үнийн өсөлт 0.8%-ийг тус тус эзэлж байна. Харин 2025 оны турш дунджаар 2%-ийн өсөлтийг эзэлж байсан орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн өсөлт тогтворжин 12-р сард ердөө 0.5%-ийн өсөлтийг бүрдүүлсэн нь инфляц буурах гол шалтгаан болжээ.

Инфляцын түвшин цаашид үргэлжлэн тогтворжиж зорилтод түвшин болох 6% (±2)-д хадгалагдах нь Монголбанкны зүгээс мөнгөний бодлогыг сулруулж бодлогын хүүг бууруулах үндэслэл болж өгөх юм. Нөгөөтээгүүр оргил үедээ 38%-д хүрч огцом нэмэгдээд байсан банкны салбарын нийт зээлийн өсөлт өнгөрсөн 11-р сарын байдлаар 21% болон тогтворжсон нь санхүүгийн салбарын эрсдэл талаасаа мөн л мөнгөний бодлого өөрчлөлдөх хугацаа ойртсоныг илтгэж байна.

Эх сурвалж: ҮСХ, Монголбанк

🔵“Бэлэн мөнгө тараавал инфляц өсөх тул иргэдийнхээ ирээдүйд, хуримтлалд Засгийн газар хөрөнгө оруулж байна”
12/01/2026

🔵“Бэлэн мөнгө тараавал инфляц өсөх тул иргэдийнхээ ирээдүйд, хуримтлалд Засгийн газар хөрөнгө оруулж байна”

Хувьцааны далуу талууд📈📊✅Хувьцаа эзэмшигч нь компанийн ашгаас ногдол ашиг буюу дивидент авна.✅Хөрөнгийн зах зээл дээр га...
12/01/2026

Хувьцааны далуу талууд📈📊
✅Хувьцаа эзэмшигч нь компанийн ашгаас ногдол ашиг буюу дивидент авна.

✅Хөрөнгийн зах зээл дээр гарсан ханшийн өөрчлөлтөд тулгуурлан зарах болон худалдан авах замаар авах замаар ашиг олох боломжтой.

✅Хувьцаа нь хөрвөх чадвар сайтай буюу цахимаар болон брокет хандан зарах болон худалдан авахад хялбар байдаг.

✅Түүхэн дундаж ашгийг хувийг авч үзхэд хувьцаа нь жилийн дундаж инфляцийн түвшнээс байнга өндөр байж ирсэн.

2025 оны 12 дугаар сард Монгол Улсын экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ сарын дүнгээр хамгийн өндөр өсөлттэй гарл...
12/01/2026

2025 оны 12 дугаар сард Монгол Улсын экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ сарын дүнгээр хамгийн өндөр өсөлттэй гарлаа.

Өнгөрсөн сард нийт экспортын үнийн дүн 1.96 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Түүнчлэн гадаад худалдааны ашиг 857.5 сая ам.доллар хүрсэн нь 2016 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр ашигтай сар болжээ.

2025 оны нийт экспортын 74 хувийг нүүрс болон зэсийн экспорт дангаар бүрдүүлсэн байна. Түүхэн дээд ханшаа тогтоогоод буй зэсийн экспорт 2021 оноос хойш анх удаа нүүрсний экспортын орлогыг давж, 5.8 тэрбум ам.доллар хүрчээ.

Харин чулуун нүүрсний экспорт 2025 оны эцэст 83.9 сая тонн хүрч, өмнөх оноос 5.6 хувиар өссөн ч жилийн нийт орлогын хэмжээ эрс буурч, 5.77 тэрбум ам.доллар болжээ.

эх сурвалж: Bloomberg TV Mongolia

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргадаг World Tourism Barometer-ийн 2025 оны 11 дүгээр сарын тайланд  Мон...
02/01/2026

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргадаг World Tourism Barometer-ийн 2025 оны 11 дүгээр сарын тайланд Монгол Улс аялал жуулчлалын салбарын сэргэлт, өсөлтийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн улсуудын дунд багтсан байна.

Тодруулбал 2025 оны эхний есөн сард Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад 44 хувиар өссөн нь дэлхийн топ 20-д багтах үзүүлэлт аж. Мөн жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оноос 15 хувиар өссөн сайн үзүүлэлтүүд бүртгэгджээ.

Харин он гарснаас хойш 12 дугаар сарын 25-ныг хүртэлх байдлаар нийт 846 мянган жуулчин Монголд ирсэн нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар илүү үзүүлэлт болохыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тоо баримт харуулж байна. Зөвхөн 12 дугаар сард 38 мянга гаруй жуулчин хүлээн авчээ.

Үүнээс гадна иргэдийнх нь олон улсад хийх аялал жуулчлал өндөр идэвхжсэн орнуудын тоонд ч мөн Монгол Улс багтжээ. Монгол жуулчдын гадаадад зарцуулсан зардал 2019 онтой харьцуулахад 98 хувиар өссөнийг тайланд дурдсан байна.

Амьжиргааны өртөг, орон сууцны үнийн өсөлтөд хүч мөхөстөж, ажлын байрны бүрхэг ирээдүйд итгэл нь бүдгэрсэн Gen Z үеийнхэ...
02/01/2026

Амьжиргааны өртөг, орон сууцны үнийн өсөлтөд хүч мөхөстөж, ажлын байрны бүрхэг ирээдүйд итгэл нь бүдгэрсэн Gen Z үеийнхэн дэлхий даяар эсэргүүцлийн давлагаа өрнүүлж, төр засгийг доргиосон жил боллоо.

Монгол, Балба, Мадагаскар, Болгар улсуудад Засгийн газар нь унасан бол Индонез, Перу, Серби зэрэг улсуудад залуусын удирдсан жагсаал цуглаан мохолгүй үргэлжилж байна. Carnegie Protest Tracker-ийн мэдээлснээр 2025 онд 10 мянга болон түүнээс дээш хүн оролцсон 53 удаагийн жагсаал болсон нь 2017 онд анх бүртгэж эхэлснээс хойших дээд үзүүлэлт аж.

Үүний адил 2025 онд Монголын болон дэлхий нийтийн анхаарлын төвд байсан томоохон үйл явдлуудыг Bloomberg TV Mongolia чарт, зураглал, графикаар энэ онд хэрхэн өгүүлснийг "Мөнгөний Урсгал" цахим товхимлын оны сүүлийн тусгай дугаараар багцлан хүргэлээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Хувьцаа гэж юу вэ?Хувьцаа гэдэг нь компанид хѳрѳнгѳ оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хѳрѳнгийн за...
28/12/2025

Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа гэдэг нь компанид хѳрѳнгѳ оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм.

Бонд гэж юу вэ?
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас.

#ТаныСанхүүгийнБоловсролд #ХөрөнгөОруулалт

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дээд боловсролд онцгой анхаарсан нь үр шимээ өгч эхэлж байна. 2000 онд БНХАУ-д ахлах сур...
28/12/2025

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дээд боловсролд онцгой анхаарсан нь үр шимээ өгч эхэлж байна. 2000 онд БНХАУ-д ахлах сургууль төгсөгчдийн 10 хувь нь их сургуульд элсдэг байсан бол өдгөө энэ нь 40 хувь болж өсжээ.

Мөн магистр, докторын хөтөлбөрт оюутнуудын хамгийн түгээмэл сонгодог мэргэжил нь инженерчлэл болсон байна. Үр дүнд нь Хятадын чадварлаг боловсон хүчний бааз суурь асар тэлжээ. 2000-2020 оны хооронд инженерүүдийн тоо нь 5.2 саяас 17.7 сая болж өссөн байна.

Түүнчлэн 2022 оны байдлаар дэлхийн топ 20 хувьд багтах хиймэл оюуны судлаачдын 47 хувь нь БНХАУ-д бакалаврын зэрэг дүүргэжээ. Харьцуулбал АНУ-д төгссөн судлаачид 18 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээд цэгтээ хүрлээ.12 дугаар сарын 24-н...
26/12/2025

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээд цэгтээ хүрлээ.

12 дугаар сарын 24-ны лхагва гарагийн арилжаагаар ТОП-20 индекс түүхэн дээд цэгтээ ойртохын зэрэгцээ МХБ дэх компаниудын зах зээлийн үнэлгээ 13.78 их наяд төгрөгт хүрч, энэ оны II сарын 17-нд тогтоосон дээд цэгээ шинэчлээд байна.

Оны эхээр хэд хэдэн хувьцаанууд ханшийн дээд түвшиндээ хүрч, хөрөнгийн зах зээл огцом өсөлттэй байх үед нийт зах зээлийн үнэлгээ 13.75 их наяд төгрөг болж байв. Түүнээс хойш 10 сарын дараа ийнхүү дээд үзүүлэлтээ шинэчилж байна.

Томоохон компаниудын хувьцааны ханш оны сүүлээр өсөлттэй байгаа нь гол жин дарж байна. Хүлээлт өндөртэй хөрөнгө оруулагчид оны эцсийн тайлангаас өмнө хувьцааны зах зээл руу орж, хямдруулалттай байгаа банкны салбарын хувьцаануудын худалдан авалт эрчимжиж буй дүр зурагтай.

1072 ногдол ашгийг цагаан сарын өмнө олгохоор яригдаж байна
25/12/2025

1072 ногдол ашгийг цагаан сарын өмнө олгохоор яригдаж байна

Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянга хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно
24/12/2025

Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянга хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно

Address

Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эдийн Засагч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эдийн Засагч:

Share