31/01/2026
ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ӨСВӨРИЙН ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ
🔰2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медаль, алтан цомын эзэн болсон Багануур ХК-ийн “Уурхайчин” спорт цогцолборын дэргэдэх өсвөрийн сагсан бөмбөгийн Т.Билгүүнбаатар дасгалжуулагчтай “Багануур RAIDS” хөвгүүдийн баг олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авч, маргааш БНХАУ-ыг зорих гэж байна.
🔰Анхны олон улсын тэмцээндээ оролцож, амжилтын замналаа үргэлжлүүлэх гэж буй өсвөрийн тамирчдад өнөөдөр компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд, Захиргаа, хүний нөөцийн дарга Ц.Уранбилэг нар амжилт хүсэж, компанийн дэмжлэгийг гардууллаа.
🔰Самаранч сан болон БНХАУ-ын Сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй тус олон улсын тэмцээн нь 2026 оны 2 дугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд БНХАУ-ын Фужиан мужийн Жинжиан хотод зохион байгуулагдана.
🔰Энэхүү тэмцээн нь Азийн улс орнуудын дунд өндөр түвшний сагсан бөмбөгийн өрсөлдөөнийг бий болгох, өсвөр үеийн тамирчдын олон улсын нөхөрлөлийг дэмжих, цаашлаад олимпын наадамд бэлтгэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой юм.
Т.Билгүүнбаатар дасгалжуулагчтай өсвөрийн тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье! Та бүхэн сайн яваад ирээрэй🇲🇳🏀