16/09/2025
Таньд таалагдахгүй таны хүүхдийн хийж буй үйлдлүүд бол таны тусгал гэж ойлгоорой. Өөрийнхөө сүүдэртэй талыг бид хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрт тань өвлөгдөж ирсэн генетик мэдээлэл, муу зуршил, хараалын үгс, чөтгөр шиг сүнс шиг дагаж явдаг уур уцаарыг л ялаарай, дийлээрэй. Уурлсанаар ирээдүйгээ үгүй хийж өөрийн биеэ үүрд зовооно.
Хүүхдээ бурхан шиг хүндэлж баярлуулж хайрлаж яваарай гэдэг нь өнгөнд умбуулж, амттангаар бул гэсэн үг биш.
Зөв харилцаж, зөөлөн үгс хэлж, заримдаа бага ярьж үглэж, их цаг гаргаж, илүү их тоглож байгаарай. Энэ бүхэн чинь л таны хүсээд миний хэлээд байгаа зөв үлгэр дуурайлал эерэг нийгэм үүсэхэд тустай.
0-10 насны хүүхдүүд ээжийнхээ хэлсэн үгэнд шууд итгэдэг гэдэг үгийг их сайн санаж байгаарай.
Харааж зүхдэггүй, хайрлаж, үлгэрлэж үр хүүхдээ өсгөсөн зөндөө бурхан шиг эцэг эхчүүд байдаг. Тэдэнд мэхийн ёслоё❤️🙏🏻.Та нар ч бас чадна. Хэрэгжүүлээрэй…
Канад улс
Uyanga's Channel
Uyanga Batbold