19/05/2026
Бороогоулд ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд моторт завь хандивлалаа.
Бороогоулд ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Хараа–Ерөө голын сав газрын захиргаанд усны нөөцийн хамгаалалт, хяналт шинжилгээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хийлдэг моторт завийг иж бүрдэлтэй нь хамт хандивлалаа.
Тус завь нь 6 хүний багтаамжтай, 680 кг даацтай бөгөөд цагт 40 км хүртэлх хурдлах хүчин чадалтай юм. Хүлээлгэн өгөх ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт боллоо.
Хараа–Ерөө голын сав газрын захиргаа нь Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймаг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, усны нөөцийг зохистой ашиглах, бохирдол, хомсдолоос хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Бороогоулд ХХК нь ногоон хөгжил, аюулгүй ажиллагаа, хариуцлагатай уул уурхайн зарчмыг эрхэмлэн ажиллаж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
*********
Boroo Gold LLC Donates Inflatable Motorboat to the Kharaa–Yeruu River Basin Authority.
As part of its corporate social responsibility, Boroo Gold LLC has donated a fully equipped inflatable motorboat to the Kharaa–Yeruu River Basin Authority to support water resource protection and monitoring activities.
The motorboat has a capacity of 6 persons, a load capacity of 680 kg, and can reach speeds of up to 40 km/h. The handover ceremony took place on May 14, 2025, in Darkhan-Uul province.
The Kharaa–Yeruu River Basin Authority operates across Darkhan-Uul, Selenge, Khentii, Tuv provinces, and Songinokhairkhan district of Ulaanbaatar, providing professional services aimed at sustainable water resource management, pollution prevention, and maintaining ecological balance.
Boroo Gold LLC remains committed to green development, operational safety, and responsible mining practices, continuously contributing to sustainable local development.