13/04/2026
🧠 🏢ӨРӨӨ ТУСГААРЛАХ ХАНЫН ИРЭЭДҮЙ:
ГИПС-КЕРАМЗИТБЕТОН ХАНА ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА. 🥇🏆
Тусгаарлах хана нь өрөө болон айл хоорондын тус бүрийн тав тухтай хувийн орон зайг бүрдүүлэх, хоорондын дуу чимээг тусгаарлах, аюулгүй байдал болон орон зайн хэв маягийг гаргах зориулалттай бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын ханын өрлөг, ханын тэгшилгээ зэрэг нь хамгийн их цаг хугацаа стресс нерв шаарддаг ажлуудын нэг байсаар байна. Учир нь барилгууд ханаа уламжлалт арга буюу хөнгөн блок, тоосго, гипсэн ханаар хийж байгаад байгаа юм. Дээрх материалаар ханаа хийж байгаа тохиолдолд:
– Тээвэр, ачилт буулгалтын краны зардал болон ажиллах хүчний цалин
– Угсралтын зардал
– Шавардлагын зардал
– Өрлөг хийх зардал
– Цонх хаалганы ялууны зардал
– Нэмэлт ажлын хөлс зэрэг маш олон төрлийн шат дамжлагаар хана бэлэн болдог хэр нь тэгш бус гадаргуутай болж хэмжээ алдах, засах цаг хугацаа их, барилгын суурьт ирэх ачаалал их зэрэг олон асуудтай байдаг нь хөрөнгө оруулсан зардал, цаг хугацаатайгаа харьцуулахад маш бага давуу эдэлж байгаа юм.
Уламжлалт хэрэглээ нь өөр өөрийн гэсэн давуу талтай байдаг ч түүнээсээ давсан сул талтай байдаг буюу айл хооронд, өрөө хоорондын дуу чимээг төдийлөн сайн тусгаарлаж чаддаггүй байгаа тул бид танд болон танай төсөл ГИПС-КЕРАМЗИТБЕТОН ханыг шийдлийг санал болгож байна. Юуны өмнө уламжлалт ханын аргуудын талаар багахан тайлбарыг хүргэсэн нь зүйтэй байх.
🧱ТООСГОН ХАНА
Ерөнхийдөө тоосгон ханыг барилгууд сонгож хэрэглэх нь багассан. Ажлын хувьд зөөж гаргах, нэг бүрчлэн өрөх, шавар бэлдэх, өрлөгийн дараагаар тэгшилгээ, шавардах гээд л хүний хөдөлмөр болон цаг хугацаа маш их авдаг зүйл. Шинж чанарын хувьд дуу дулаан тусгаарлалт муу, жингийн хувьд маш хүнд бөгөөд барилгын суурьт ачаалал их өгдөг учир суурийн зардлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ бусад материалуудад байхгүй байсан ганц зүйл нь тоосгоны шахалтын бат бэх нь 10МПа буюу хананд юм тогтоох боломжийг олгодогт байсан юм. Тийм ч утгаараа барилгын компаниуд гал тогооны өрөө, АЦ өрөө, цонхны доод хана зэрэг юмс тогтоох хэсгийн ханыг тоосгоор өрдөг.
🧱БЛОКОН ХАНА
Блокон хананы өрлөгийн гүйцэтгэл нь тоосгыг бодвол 6 дахин хурдан. Гэсэн хэдий ч ерөнхий барилгын ажил удаан буюу блокон ханын шавардлагаа, хар замаск, цагаан замаск татаж ханыг тэгшлэх зэрэг обой наахын өмнөх олон үе шаттай ажлууд хэвээр байсаар л байдаг. Дулаан тусгаарлалтын үзүүлэлт нь тоосгоноос хавьгүй илүү бөгөөд жингийн хувьд тоосгоноос хөнгөн тул сууринд ирэх ачаалал бага байдаг ч мөн л гүйцэтгэлийн хугацаа болон зардал өндөр байдаг.
⚪ГИПСЭН ХАНА
Гипсэн хананы угсралт нь маш хурдан байдаг ч маш баталгаагүй байдаг. Учир нь гипсэн хана нь хөндий байх бөгөөд хананд тавилга, зурагт зэрэг тогтоох боломжгүй ба дуу дулааныг тусгаарлаж чаддаггүй тул гипсэн ханыг орон сууцанд хийх нь тохиромжгүй байдаг.
🟢Харин ГИПС-КЕРАМЗИТБЕТОН ХАНА нь
Уламжлалт бат бөх хана болох тоосгон ханын бат бэх чанарыг давуулсан хэр нь хөнгөн, дуу дулаан тусгаарлах өндөр чадвартай, ханын гадаргуу 99.9% тэгш хэмтэй, уламжлалт ханын гүйцэтгэлийн дарааллыг бүр мөсөн халснаар хүч хөдөлмөр, цаг хугацаа, зардал санхүүг маш ихээр хэмнэж өгдөг.
ГИПС-КЕРАМЗИТБЕТОН ХАНА нь чийгээс айдаггүй 12мм-ийн гипс хавтангаар бүрсэн, си профиль төмөр каркастай, 14МПа+ шахалтын бат бэхтэй КЕРАМЗИТБЕТОН дүүргэлттэй хана юм.
ГИПС-КЕРАМЗИТБЕТОН ХАНА нь:
– Хэмжээ алдахгүй
– Бүрэн цутгамал хийцтэй хана болно
– Барилгын чанар болон үнэлгээг өсгөнө
– Ялуу хийх шаардлагагүй
– Дуу чимээг өндөр түвшинд тусгаарлана
– Хөнгөн жинтэй учир барилгын суурьт ачаалал үүсгэхгүйгээс гадна ажил гүйцэтгэлийг хурдасгана.
– Өдөрт 300-400мкв хана хийх боломжийг олгодог.
Харин тухайн хананы давуу талыг үүсгэж буй КЕРАМЗИТБЕТОН нь:
✅ Керамзитбетоны гол орц болох керамзит нь галд шатдаггүй хөнгөн дүүргэгч дулаалгын материал учир барилгын бүтцэд ирэх даацын ачааллыг 3-аас 4 дахин бууруулна.
✅ Маркаас хамааран Керамзитбетоны хөлдөлт гэсэлтийн 50-200 цикл байдаг бөгөөд энэ нь хөнгөн бетоны хамгийн өндөр үзүүлэлт юм.
✅ Керамзитбетон нь тавигдаж буй шаардлагаас хамаарч 5-30 МПа бат бэхийн утгатай тул энэ нь бүх төрлийн барилгын ажилд ашиглахад тохиромжтой
✅ Шаардлагатай бетоны маркаас хамаарч 800-2000 кг/м3 хооронд байдаг
✅ Энэ материалын чухал давуу тал нь дулааны үр ашгийн түвшин 0.11-0.35 Вт/(м-°С) хооронд хэлбэлздэг ба бусад барилгын материалтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
✅ Дуу тусгаарлах эсэргүүцэл нь 60-80 Дб байдаг.
✅ Керамзит нь байгалийн түүхий эдийг ашиглан хийдэг эко бүтээгдэхүүн бөгөөд анхны шинж чанараа алддаггүй цор ганц дулаалгын материал юм.
✅ Керамзитбетон нь дээрх онцлог шинж чанараараа олон давхар барилга (HIGH RISE BUILDING) барих боломжийг нээж өгсөн бүтээгдэхүүн юм. Дурдаад байвал дэлхийн бүхий л өндөр барилгууд энэ керамзитбетон ба дагалдах технологийг ашигласаар байна.
Бидэнд агаар хэрэгтэй шиг таны барилгад КЕРАМЗИТ хэрэгтэй⭐
Иймд та болон танай төсөл оршин суугчдынхаа хайртай гэр бүлд зориулж өндөр чанартай, 100% байгалийн гаралтай, мэдээж үнэ өртөг болон эдийн засгийн хувьд ашигтай бүтээгдэхүүнийг задгай болон 3 төрлийн савлагаатайгаар сонгож хэрэглээрэй.
–––––––– Ø 𝟒-𝟴𝐦𝐦 КЕРАМЗИТ ––––––––
Задгай 𝟭м.куб - 𝟭𝟰𝟬,𝟬𝟬𝟬₮
Жижиг савлагаатай 𝟭м.куб - 𝟭𝟲𝟱,𝟬𝟬𝟬₮
БИГ БЕГ 𝟮.𝟱м.куб савлагаатай 𝟭м.куб - 𝟭𝟱𝟰,𝟬𝟬𝟬₮
БИГ БЕГ 𝟭м.куб савлагаатай 𝟭м.куб - 𝟭𝟱𝟵,𝟬𝟬𝟬₮
Нягтын марк ~М𝟰𝟬𝟬
Дулааны итгэлцүүр - 𝟬.𝟬𝟴 Вт/м•°С
Давхар хоорондын дуу тусгаарлалт, Их барилга болон амины орон сууцын шал, дээвэр, зам, нийтийн талбай, суурийн дулаалга, Цэвэр бохир сангийн хоолой хамгаалах болон
дулаалахад ашиглана.
–––––––– Ø 𝟴-𝟭𝟮𝗺𝗺 КЕРАМЗИТ ––––––––
Задгай 𝟭м.куб - 𝟭𝟯𝟱,𝟬𝟬𝟬₮
Жижиг савлагаатай 𝟭м.куб - 𝟭𝟲𝟬,𝟬𝟬𝟬₮
БИГ БЕГ 𝟮.𝟱м.куб савлагаатай 𝟭м.куб - 𝟭𝟰𝟵,𝟬𝟬𝟬₮
БИГ БЕГ 𝟭м.куб савлагаатай 𝟭м.куб - 𝟭𝟱𝟰,𝟬𝟬𝟬₮
Нягтын марк ~М𝟯𝟬𝟬
Дулааны итгэлцүүр - 𝟬.𝟬𝟴 Вт/м•°С
Их барилгын дээврийн дулаалга болон налуулаг, Давхар хоорондын дуу тусгаарлалт, Амины орон сууцын дээвэр шал болон суурийн дулаалга, хөдөө аж ахуй, Цэцэрлэгжүүлэлт, Цэвэр бохир сангийн хоолой хамгаалах болон дулаалахад ашиглана.
___________________________________
НЬЮ СЕВЕР ХХК - Хамгийн сайныг танай гэрт
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 𝟕𝟐𝟎𝟎𝟑𝟑𝟖𝟖
📍 Хаяг: Баянзүрхийн товчоо, 11-р хороо, 55 тоот
🌍 www.sever.mn
#КЕРАМЗИТ #ЛЕКА