Тээврийн Дохиолол Холбооны Мэргэжлийн Холбоо

Тээврийн Дохиолол Холбооны Мэргэжлийн Холбоо Association of Transportation Signalling and Communications Professionals Гишүүнчлэл нээлттэй.

ДЭЛХИЙН ИНЖЕНЕРИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!  Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил дэвшил, аюулгүй, найдвартай ажиллагааг ...
04/03/2026

ДЭЛХИЙН ИНЖЕНЕРИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил дэвшил, аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллаж буй дохиолол, холбооны салбарын нийт инженерүүд, техникийн ажилтнууд Та бүхэндээ Дэлхийн инженерийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний мэдлэг, ур чадвар, хариуцлага, бүтээлч сэтгэлгээ нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааны баталгаа билээ.
Монголын төмөр замын хөгжилд оруулж буй хувь нэмэрт тань талархал илэрхийлж, эрүүл энх, амжилт бүтээл, шинэ санаа, дэвшилтэт шийдлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

27/02/2026

🚇 Улаанбаатар Метро Төсөл | Нийслэлийн стратегийн дэд бүтэц

Хөрст дэлхий алтан нарыг нэг бүтэн тойрчХөхөгчин могой жил амжилт бүтээлээ цэгнэн лусын оронд буцахуйдХүн зон ан амьтан ...
18/02/2026

Хөрст дэлхий алтан нарыг нэг бүтэн тойрч
Хөхөгчин могой жил амжилт бүтээлээ цэгнэн лусын оронд буцахуйд
Хүн зон ан амьтан нэгэн нас нэмж
Хөх толбот Монголчуудын хүсэн хүлээсэн морин жил ирлээ.

Алтай их хайрханы мөнх цагаан оргилоос
Аварга халимын сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл
Аралт тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас
Алтан элс молцоглосон овоон ингэний ус хүртэл
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан оронд минь хавар ирлээ.

Сүрээр дарагч хэмээх жилдээ сүрхий ухаантай байж, Гал Морин жилдээ аз хийморь нь өөдөө бадарч, санасан зүйл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Сэтгэл амгалан сайхан шинэлээрэй

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ АЛБАНЫ 75 ЖИЛИЙН ОЙН нэрэмжит Төмөр замын Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолт болон холбооны мэргэжилтнү...
09/02/2026

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ АЛБАНЫ 75 ЖИЛИЙН ОЙН нэрэмжит Төмөр замын Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолт болон холбооны мэргэжилтнүүдийн дунд “Е-СПОРТ 2026” тэмцээн энэ сарын 06–07-ны өдрүүдэд УЛААНБААТАР хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголиантранс Лайн ХКК-ны Т. Сумцэнд даргатай Дохиолол холбооны алба, УБТЗ-ын С. Мөнхсайхан даргатай Дохиолол холбооны 1-р ангийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. 👏👏👏🤗🤗🤗
Тэмцээнд оролцсон мэргэжил нэгт бүх инженер техникийн ажилтан нартаа халуун баяр хүргэе.
Тус тэмцээнд дараах байгууллагуудын баг тамирчид оролцсон байна.
🔹УБТЗ /ШЧ-1, ШЧ-2, ШЧ-3/
🔹МТЗ- Монголын төмөр зам
🔹MTL- Mongolian trans line
🔹MTL- Mongolian trans logistic
🔹Тээврийн Дохиолол холбооны мэргэжлийн холбооны гишүүд

🏆 Тэмцээний шагналт байрууд:
CS2 төрөлд:
🥇 “МТЗ” баг
🥈“МТЛ” баг
🥉“ШЧ-3” баг
🎖️MVP- Г.Анарболд /МТЗ баг/
DotA lod төрөлд:
🥇“МТЗ” баг
🥈 “МТЛ” баг
🥉“ШЧ-3” баг
🎖️ MVP- Г.Баярболд /МТЗ баг/

Жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээн маань амжилттай зохион байгуулж дууслаа. Ирэх жил илүү олон төрлөөр зохион ба...
09/02/2026

Жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээн маань амжилттай зохион байгуулж дууслаа. Ирэх жил илүү олон төрлөөр зохион байгуулна.

🚆 Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дохиолол холбооны алба, Тээврийн дохиолол хол...
26/01/2026

🚆 Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дохиолол холбооны алба, Тээврийн дохиолол холбооны мэргэжлийн холбоо, БНСУ-ын Hyukshin engineering компани хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 3 талт санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд төмөр замын дохиолол, холбооны салбарт:
• техник, технологийн шинэчлэл
• мэргэжилтэн бэлтгэх, сургалт, дадлага
• туршлага, мэдлэг солилцох
• хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдээр урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь салбарын хөгжил, аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм. 🤝

12/01/2026

1951 оны 01-р сарын 10 өдрийн Замын даргын 7-р тушаалаар УБТЗ-ын Дохиолол холбооны алба байгуулагдаж байжээ. УБТЗ-ын Дохиолол холбооны албаны хамт олондоо 75 жилийн ойн баярын мэнд хүргэе.

#75Жил
#ТөмөрЗамынДохиололХолбоо
#ИнженерүүдийнХүч

17/12/2025
01/09/2025

Б.АМГАЛАНБАЯР - УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕР 🚈

🚞Төмөр замын дээд сургуулийг Автоматик телемеханик ба холбооны инженер мэргэжлээр төгссөн.
Төмөр замын чиглэлээр 13 дахь жилдээ ажиллаж байна. 2013 оноос УБТЗ-д монтёроос эхлэн ахлах инженер хүртэл төмөр замын ашиглалтын байгууллагад ажилласан. УБТЗ-д өртөө зөрлөг шинээр барих ажил, дохиолол холбооны системийг шинэчлэх төсөл, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын төсөлд ажилласан. 2020 оноос 2023 оны хооронд хэрэгжсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 416км төмөр замын төсөлд БНСУ-ын Үндэсний төмөр зам ХК-тай хамтран дохиолол холбооны хэсгийн ажлыг ахлаж ажилласны дараа, Улаанбаатар метро төслийн багт орж өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр:-Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн ...
04/08/2025

Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр:

-Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннель хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн.
https://ulaanbaatar.mn/news/21417

🎉 Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 104 жилийн ойн баярын мэнд хүргэе! 📡🚦Өнөөдөр Монгол Улсад мэдээлэл, харилцаа холб...
25/07/2025

🎉 Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 104 жилийн ойн баярын мэнд хүргэе! 📡🚦

Өнөөдөр Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн өдөр тохиож байна.
Энэ түүхэн өдөрт төмөр замын дохиолол, холбооны салбарынхан маань үндэсний хөгжлийн суурь бүтцийг холбож, аюулгүй, найдвартай тээврийг хангах их үйлсэд тууштай зүтгэсээр ирснийг онцлон тэмдэглэж байна.

📊 Сонирхолтой баримтууд:

🚂 Монголын төмөр замын 1800+ км шугамд өдөр бүр мянга мянган мэдээлэл дамжуулж, дохиоллын систем ажилладаг.

📞 1960-аад онд анх хэрэглээнд нэвтэрсэн аналог холбооны систем өнөөдөр дэвшилтэт оптик кабель, IP сүлжээ, автомат удирдлагын технологиуд руу бүрэн шилжиж байна.

🔧 Бидний ажлын цаана зөвхөн дохио, холбоо биш, харин аюулгүй байдал, цагийн менежмент, улс орны эдийн засгийн хөдөлгүүр оршиж байдгийг бид бүхэн ухамсарлан ажилладаг.

💡Өнөөдөр бид технологийн шинэ эринд хамтдаа хөл нийлүүлэн алхаж, ухаалаг төмөр зам, автомат удирдлагын систем рүү шат дараатай шилжиж байна.

🇲🇳 Танд болон нийт салбарын мэргэжилтнүүд, инженерүүд, техникчиддээ баярын мэнд хүргэе!
Та бүхний мэдлэг, ур чадвар, чин сэтгэлээр Монгол Улсын тээврийн салбарын ирээдүй гэрэлтэй байна!

#104Жил
#МэдээлэлХарилцааХолбоо
#ТөмөрЗамынДохиололХолбоо
#ИнженерүүдийнХүч

07/07/2025

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тээврийн Дохиолол Холбооны Мэргэжлийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Тээврийн Дохиолол Холбооны Мэргэжлийн Холбоо:

Share