13/03/2020
🇲🇳УБ хотын замын түгжрэлийг шийдэх арга
Дэлхийн ихэнх хотуудын хөгжлийн явцад тулгарч байдаг асуудал бол хүн амын хэт их төвлөрөлт, иргэдийн хувийн машины хэрэглээ ихссэнээс үүдэлтэй замын түгжрэл. Үүнийг шийдэж ирсэн нийтийн тээврүүдэд метро (subway metro), цахилгаан вагон (electric train), монорейл(monorail), кабель машин(cable car), трамвай(tramway), троллейбус гэх мэт.
Эдгээрээс УБ хотын нөхцөлд хамгийн боломжит хувилбар нь миний бодлоор монорейл гэж бодож байна. Яагаад?
🚟🚟🚟
Монорейл-ийн давуу талуудаас
✅1. 40-45 градус хүртэлх налуу болон муруйлттай төмөр зам барьж болдог нь зөвхөн монорейл. Харьцангуй чөлөөтэй зохион байгуулалттайгаар замаа барьж болдог учраас монорейлийг УБ шиг зай багатай, барилга байгууламж их баригдсан газруудад их ашигладаг. Метро болон цахилгаан вагоны хувьд огцом муруйлттай болон налуутай төмөр зам барьж болдоггүй.
✅2. Барилгын ажил нь бусадтай нь харьцуулахад хамгийн хялбар. Замын баганыг ердөө 1м-1.5м-ийн градустай газарт л суурилуулж болдог болохоор зай их авдаггүй. УБ хот шиг зам нь нарийхан нөхцөлд замынхаа төв шугамын дагуу барьчих боломжтой. Зай багатай хотууд ихэвчлэн монорейл барьж байгаа жишээ олон болсон. Барилгын ажил нь хялбар болохоор богино хугацаанд барих боломжтой.
✅3. Байгальд учруулах хор нөлөө хамгийн бага. Метро болон цахилгаан вагоны хувьд асар их хэмжээний шороо ухаж, хөрс сэндийчиж, гүнийн ус багасгах шаардлагатай болдог. Харин монорейл бол зөвхөн багана суурьшуулах радиусын хэмжээнд л газар ухдаг болохоор байгальд учруулах хор нөлөө бараг үгүй юм даа.
✅4. Барилгын ажлын өртөгийн хувьд Метро болон цахилгаан галт тэрэгтэй харьцуулахад 1.5-2 дахин хямд. Төсөв багатай манай УБ шиг хот бол хамгийн хямд бөгөөд барихад хялбар боломжит аргаа л сонгох ёстой. Болдогсон бол газар доорх баялагынхаа нэг хэсгээр бартердаад ч болов бариулчих юмсан. Дубай, Хятад, Сингапур, Солонгос-т Япон технологоор бариулсан жишээ байна. Хий дэмий хэдэн хүний карманд хийж байснаас ядаж монорейлтэй үлдвэл...
✅5. Техникийн үзлэг (maintenance) хийхэд хамгийн хялбaр. Агаар дээр зам нь байрладаг болохоор тэр болгон эвдрэл гэмтэл гарах нь ховор.
✅6. Монорейлийн жолоодлого хялбар. Тусгай үнэмлэхтэй бэлтгэгдсэн жолооч шаардахгүй.
✅7. Дуу чимээ багатай. Монорейлийн дугуйг резинэнээр хийх боломжтой болохоор дуу чимээ багатай.
Дээрх шалтгаануудаас дүгнэвэл Метро биш Монорейл нь илүү бодитой юм даа гэж бодож байна. Мөн дээр нь нэгэнт баригдсан барилга байгууламж доогуур Метро барих бол асар их өртөг болон технологийн чадамж шаардана. УБ-ын нөхцөлд Метро бол бүтэшгүй мөрөөдөл дөө. Тийм ч учраас нэгэнт хэлбэр төрхөө олсон, зай багатай хотууд ихэвчлэн монорейл зам барьдаг.
💰800 сая доллараар 13км тойрог зам барьснаар замын түгжрэл ч багасахгүйдээ. Машины зам нэмж барьснаар биш, нийтийн тээврийн хэрэгсэл нэмж байж л түгжрэл багасна. Хувийн машины хэрэглээг багасгах цорын ганц арга нь нийтийн тээврээ хөгжүүлэх. Энэ нь дэлхийн хотуудын түүхэнд батлагдаад, туршигдаад ирсэн зүйл шүү дээ.
2 жилийн өмнө миний бие Тайланд руу аялалаар явж байхад Тайландчууд түгжрээ ихтэй, хүний нягтрал ихтэй хэсгүүддээ монорейл-ийн зам барьж байхыг харсан. Дараа жил нээлтээ хийнэ. Давхар зам бариад ч түгжрэлээ дийлэхээ байсан болохоор нийтийн тээврээ нилээн хөгжүүлж эхэлж байгаа нэг жишээ.
💸Монорейлийн өртөг
1км тутам дахь Монорейлийн барилгын ажлын өртөг(япон) том оврынх бол 100 сая доллар, бага оврынх 50-60 сая доллар. 800 сая доллараар 8км том оврын монорейл зам эсвэл, 16 км бага оврын монорейл зам барьж болох юм байна. 16км зам бол УБ хотын хэмжээнд хангалттай байх.
🚟🚟🚟
Монорейл-ийн зөөвөрлөх чадамж
1 вагонд 80 хүн суудаг.
Бага оврын монорейл-ийн 1 вагон 1 цагт 3000 хүн, өдөрт 25000 хүн тээвэрлэх боломжтой гэж тооцоолдог юм байна.
Эцэст нь энэхүү бичвэр бол зөвхөн миний бодол бөгөөд алдаатай, дутагдалтай зүйл байхыг үгүйсгэхгүй.
Н.Баянмөнх
🇲🇳🇲🇳🎌👷♂️