Gurvan Bulag Sod LLC

Gurvan Bulag Sod LLC Бид чанарыг эрхэмлэнэ

11/05/2026

‼️УРИАЛГА

ХӨТӨЧ ЗАМ – ХАВТАН ӨРӨХ АРГАЧЛАЛ

Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд тодорхой хэмжээнд мэрийлт, идэвх санаачилга гаргаж эхэлж байгаа нь сайшаалтай.

Гэвч бодит хэрэгжилтийн түвшинд авч үзвэл, олон тохиолдолд хүртээмжийн стандарт, техникийн шаардлагыг бүрэн ойлголгүй, эсвэл холбогдох мэдээлэл, заавар дутмаг байгаагаас шалтгаалан шийдлүүд нь зорилтот хэрэглэгчдэдээ бодитоор үйлчлэхгүй байх байдал нь “хавтан өрөх аргачлал”-ын алдаатай өрөлтийн байдлаар ажиглагдаж байна.

Ялангуяа тактиль, хөтөч замыг байршуулахдаа зөв өрөлт, зохих байршлыг анхаарахгүй орхих нь хүртээмжийг бодитоор сайжруулах бус, зөвхөн формаль шаардлага хангаж буй мэт харагдуулах эрсдэлтэй.

Иймд та бүхэн гаргаж буй идэвх, санаачилгаа холбогдох стандарт, техникийн шаардлагад тулгуурлан бодит хэрэгжилтээр хангаж, чанартай, бүрэн гүйцэт гүйцэтгэхийг уриалж байна.
Харааны бэрхшээлтэй иргэд бие даан, аюулгүй зорчиход хөтөч замын зөв өрөлт чухал үүрэгтэй.

Доорх 4 төрлийн өрөлт буюу НИТХ-ын 2022 оны 21-р тогтоол “UCS 0901B:2022” Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлагын дагуу дараах тохиолдолд ашиглагдана. Үүнд:

🔶Шулуун зам огтлолцох үед - чиглэл сонгох шаардлагатай хэсэг,
🔶Тал бүрээс ирэх замууд нийлэх үед - анхаарал төвлөрүүлэх цэг,
🔶Эргэлт, чиглэл солигдох үед - хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөх хэсэг,
🔶Чиглэл төгсөж, шинэ чиглэл рүү шилжих үед - дараагийн замд шилжих зааг,

💛Иймээс та бүхэн хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд гаргаж буй идэвх, санаачилгаа үргэлжлүүлэн идэвхжүүлж, холбогдох стандарт, техникийн шаардлагад тулгуурлан зөв мэдээлэлтэй, хийж буй ажлын хэрэгжилтээ сайтар ханган бодит үр дүн гаргахыг уриалж байна.

17/04/2026
24/02/2026

Барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээ 2026 оны 2-р сар

20/01/2026

CONSTRUCTION COST DISTRIBUTION.

Related hashtag:

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Gurvan Bulag Sod LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gurvan Bulag Sod LLC:

Share