07/05/2026
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМЖИХ-ХЯНАХ-ХЭМНЭХ
👌Тогтолцоо яагаад чухал вэ?!
Дулааны эрчим хүчний салбарын дараагийн шинэчлэл — Хэмжилтэд суурилсан ухаалаг хэрэглээ
Дулааны эрчим хүчийг хэрэглэгч бүрийн түвшинд бодитоор хэмжиж, хянадаг тогтолцоонд шилжих нь эрчим хүчний салбарын дараагийн томоохон шинэчлэл болох боломжтой байна.
Өнөөдөр дулааны хэрэглээний ихэнх тооцоолол дундаж хэрэглээ болон талбайн зарчимд суурилж байгаа нь:
* илүүдэл хэрэглээ,
* системийн алдагдал,
* үр ашиггүй зарцуулалт,
* хэрэглэгчийн хариуцлага сулрах
үндсэн шалтгаануудын нэг болсоор байна.
Харин айл өрх, аж ахуйн нэгж бүр дулааны эрчим хүчээ бодитоор хэмждэг болсноор салбар бүхэлдээ шинэ түвшинд шилжинэ. Үүнд:
* хэрэглээ ил тод болно,
* системийн хяналт, балансчлал сайжирна,
* оргил ачааллыг оновчтой удирдах боломж бүрдэнэ,
* эх үүсвэрийн хүчин чадлыг илүү үр ашигтай ашиглана,
* цаашлаад илүүдэл эх үүсвэр бий болгох ч боломж нээгдэнэ.
Энэ нь зөвхөн технологийн шинэчлэл бус, “хэрэглээнд суурилсан хариуцлагын тогтолцоо” руу шилжиж буй хэрэг юм.
Хэмжилт сайжрахын хэрээр хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж, “ХЭМНЭЛТИЙН ГОРИМ” буюу ногоон хэрэглээний соёл бодитоор төлөвшинө. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч бүр системийн үр ашгийг хамтран бүрдүүлэгч болж хувирна.
Цахилгаан эрчим хүчний салбарт оргил болон сул ачааллын цагт ялгавартай тариф мөрддөг зарчим амжилттай хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй адил дулааны эрчим хүчинд ч:
* цагийн бүсчлэл,
* улирлын ачаалал,
* хэрэглээний түвшин
зэрэгт суурилсан уян хатан тарифын тогтолцоо нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Ингэснээр:
* хэрэглэгч хэмнэлтэд бодитоор урамшина,
* оргил ачаалал буурна,
* системийн үр ашиг нэмэгдэнэ,
* шинэ эх үүсвэр байгуулах дарамт багасна,
* нүүрстөрөгчийн ялгарал буурна,
* ногоон хөгжлийн зорилтууд бодитоор хэрэгжинэ.
Ирээдүйн дулааны эрчим хүчний салбарын үнэ цэнэ нь зөвхөн илүү их эрчим хүч үйлдвэрлэхэд бус, харин үйлдвэрлэсэн эрчим хүчээ илүү ухаалгаар хэмжиж, удирдаж, хэмнэлттэй ашиглах тогтолцоонд оршино.