04/03/2026
ЭМГЭНЭЛ 🙏🙏🙏
Бидний эрхэм нөхөр, хайрт аав, тэргүүний ажилтан Буриадын Баярмагнай нь 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, ажлын хамт олон, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Буриадын Баярмагнай нь 1964 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод айлын хоёр дахь хөвгүүн болон хүний амьдралд ховорхон тохиох ихэр тавиланд мэндэлсэн.
Б.Баярмагнай нь
1972-1980 онд Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
1980-1982 онд Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөө аж ахуйн механикч мэргэжлээр дүүргэсэн.
1983-1986 онд Хилийн цэргийн 0229 дүгээр ангид цэргийн алба хаасан.
Тэрээр 1986-1992 онд Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйд Тракторчин.
1992-2007 онд "Үдлэг гэгээ" ХХК-нд тракторчин
2007-2021 онд КТК ХХК-нд Автогрейдерийн оператор
2021 оноос өнөөдрийг хүртэл "Засаг Хаан" ХХК-нд автогрейдерийн оператороор ажиллаж байсан.
Түүний 40 гаруй жил улсад ажилласан хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас өндрөөр үнэлж 2024 онд "Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны "Жуух бичиг", 2025 онд Авто тээврийн салбарын 100 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан.
Буриадын Баярмагнай таны хөдөлмөрч хичээнгүй, нягт нямбай, тэсвэр тэвчээртэй, хамт олондоо түшиг тулгууртай, эгэл даруухан, элгэмсэг, энэрэнгүй сэтгэл, гэгээн дүр төрхийг бид үүрд санан дурсах болно.🙏🙏🙏
Эрхэм хүмүүн таны ах дүү, төрөл төрөгсөд, гэр бүл, үр хүүхдүүд, чин журмын анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
2026.03.04