Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл

Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 1, Амарын гудамж-2, Соёлын төв өргөө, Г-корпус/415, Ulaanbaatar.

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл" ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх
хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь 3 үе
шаттайгаар хэрэгжих ба хөтөлбөрийн 1 дүгээр
үе шат болох Төсөл-1-ийн санхүүжилтийн 51.38
хувий

г Азийн хөгжлийн банк, 27.15 хувийг Европын
хөрөнгө оруулалтын банк, үлдсэн 21.45 хувийг
Нийслэлийн төсвөөс бүрдүүлж байна. Төсөл-1-ийг
2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр УИХ-аар
соёрхон баталсан.
Хөтөлбөрийн хүрээнд 6 дэд төвийн дэд бүтцийн
суурийг тавих бөгөөд Төсөл-1-ийн хүрээнд Сэлбэ
болон Баянхошуу дэд төвүүдийн суурийг тавьж,
улмаар нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг,
худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий
авто зам, дулаан, цэвэр ус, цахилгаан хангамж
болон ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээ,
хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвтэй,
агаарын болон хөрсний бохирдолгүй, байгаль
орчинд ээлтэй, ногоон орчинг бүрдүүлсэн,эдийн
засаг, соёл, нийгмийн үйлчилгээний идэвхтэй бүс
болгоно.

26/12/2025
📍 Төслийн хүрээнд Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалын төв” баригдаж, нээлтээ хийлээНийслэлийн Засаг Даргын Тамгын Га...
26/12/2025

📍 Төслийн хүрээнд Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалын төв” баригдаж, нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон нийслэлийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь нийслэлийн гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг хангахад чиглэсэн томоохон бодлогын хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөр нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудтай уялдан, “Нэг төвт хотоос олон төвт хот руу” хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд гэр хорооллын бүсэд эдийн засгийн боломж, дэд бүтцийн үйлчилгээний хангамжийг цогцоор нь шийдвэрлэх замаар эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, улмаар гэр хороололд бие даан хөгжих боломж бүхий дэд төвүүдийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд дэд төвүүдэд инженерийн дэд бүтэц, авто зам, нийгмийн барилга байгууламжуудын хамтаар барьж байгуулж буй бөгөөд гэр хорооллын бүсэд дулааны станц, инженерийн шугам сүлжээ зэрэг суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.
Нийгмийн дэд бүтцийн хүрээнд бизнес инкубатор сургалтын төв, цэцэрлэг, сургууль, спорт цогцолбор, гал унтраах ангийн барилга зэрэг нийгмийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулж байна.

Эдгээр ажлын нэг болох бизнес инкубатор сургалтын төв буюу Толгойт дэд төвийн “Уламжлалт гар урлалын төв” нь ийнхүү нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Тус төв нь Толгойт дэд төвийн иргэдэд төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах, бизнес эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн зорилготой. Одоогийн байдлаар тус төвд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий урлал, арьс, чулуу, модон эдлэл зэрэг чиглэлээр 20 гаруй жижиг бизнес эрхлэгчид байрлан үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Мөн төвийн дэргэдэх “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-өөр дамжуулан зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сэтгэлзүй, хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, бүлгийн сургалтууд, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн тус төвд хүүхэд асрах өрөө байгуулж, хүүхэд хөхүүлэх, хуурайлах, асрахын зэрэгцээ ажилчид болон үйлчлүүлэгчдийн хүүхдүүд хичээл давтах, ном унших, тоглох боломж бүхий тав тухтай орчныг бүрдүүлсэн байна. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн зөвлөл тус төвд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

📍 Дамбадаржаа дэд төвийн иргэд, иргэдийн бүлэг, хороодын албан хаагчдад мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа“Улаанбаа...
16/12/2025

📍 Дамбадаржаа дэд төвийн иргэд, иргэдийн бүлэг, хороодын албан хаагчдад мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн II дугаар үе шатны хүрээнд Дамбадаржаа дэд төвийн 2025 оны барилга угсралтын ажил дуусаж буйтай холбогдуулан дэд төвийн иргэд, иргэдийн бүлэг, хороодын албан хаагчдад зориулсан 2 удаагийн мэдээлэл өгөх уулзалтыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Уулзалтад 50 гаруй оролцогчид хамрагдсан байна.

Дамбадаржаа дулааны станц нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй бөгөөд тус хорооны иргэд, албан хаагчдад дулааны станцын танилцуулга, барилга угсралтын явц, санал гомдлын механизм болон Дамбадаржаа дэд төвийн ерөнхий мэдээллийг хүргэлээ. Уулзалтын үеэр иргэд дулааны станцын үйл ажиллагаатай холбоотой асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд байгаль орчин болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, утаа шүүлтүүрийн системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэд, иргэдийн бүлгийн гишүүд, хорооны ажилтнуудад Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явц, 2025 онд гүйцэтгэсэн ажлууд, санал гомдлын механизмын талаар мэдээллийг өглөө. Мөн иргэдийн бүлгийн санаачилгаар 83 дугаар ус түгээх байрны дэргэдэх хуучин тоглоомын талбайг төслийн зүгээс тохижуулсан ажлын талаар товч танилцууллаа.

Түүнчлэн тус хорооны “Увидаст-Од” Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч оролцож, оролцогчдод ХДХВ/ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

***

📍 Project progress meetings conducted for residents, primary group members and khoroo officials of the Dambadarjaa subcenter

Within the framework of Tranche II of the Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program, two information meetings were conducted in November 2025 for subcenter residents, primary group members, and khoroo officials of the Dambadarjaa subcenter in connection with the completion of the 2025 construction works. More than 50 participants attended the meetings.

The Dambadarjaa Heating Plant, currently under construction in the territory of Khoroo No. 19, Chingeltei district, was introduced to local residents and khoroo officials. Information was provided on the heating plant, the progress of construction works, the grievance redress mechanism, and general information on the Dambadarjaa subcenter. During the meeting, residents raised questions regarding the operation of the heating plant, and the relevant specialists provided detailed explanations on the environmental and occupational health and safety measures in place, including the emission filtration system.

In addition, residents, members of primary groups, and khoroo officials of Khoroo No. 17, Sukhbaatar district were informed about the progress of construction works in the Dambadarjaa subcenter, activities implemented in 2025, and the grievance redress mechanism. The meetings also introduced the upgrading of a children’s playground located next to the former playground near Water Distribution Point No. 83, which was implemented under the project in response to an initiative proposed by the primary group. This activity represents a participatory and result-oriented intervention, supported and implemented by the project based on community initiatives.

Furthermore, a family physician from the “Uvidast Od” Family Health Center participated in the meeting and provided participants with health information and advice on the prevention of HIV/AIDS and sexually transmitted infections.

#шинэдэдтөв #дэдтөв #баянхошуудэдтөв #толгойтдэдтөв

📍 Дамбадаржаа дэд төвд ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан өсвөр үеийнхэнд зориулсан сургалт өдөрлөгийг зохион...
04/12/2025

📍 Дамбадаржаа дэд төвд ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан өсвөр үеийнхэнд зориулсан сургалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Төслийн нийгмийн хамгаалал, жендэрийн ажлын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 10–12 дугаар ангийн сургагчид болон багш нарт ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг олгох, буруу ойлголтыг арилгах, урьдчилан сэргийлэх хандлага төлөвшүүлэх зорилготой сургалт өдөрлөгийг зохион байгуулав.

Арга хэмжээг Сүхбаатар дүүргийн 17-р хорооны “Увидаст-Од” өрхийн эрүүл мэндийн төв, хорооны нийгмийн ажилтан болон 58-р сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 60 сурагч оролцсоноос 35 нь охид байв.

Сургалтын үеэр ХДХВ/ДОХ-ын халдвар дамжих зам, хамгаалалтын аргууд, эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, өсвөр үеийнхний зөв ойлголт, хандлагыг бэхжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Түүнчлэн нийтийн болон хувийн орон зай, цахим хүчирхийллийн хэлбэрүүд, эрсдэлийг хэрхэн таних, зөв хандах талаар практик жишээгээр тайлбарлаж, эрсдэл тохиолдсон үед итгэж болох насанд хүрсэн хүнд хандах нь чухал гэдгийг онцлон хэлэлцэв.

Өдөрлөг нь өсвөр үеийнхэнд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх мэдлэг, хандлага төлөвшүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй харилцах дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

***

📍 Training event organized in Dambadarjaa subcenter in Commemoration of World AIDS Day

To commemorate World AIDS Day, a training event for adolescents was organized at the Dambadarjaa subcenter. Within the framework of the project’s social safeguard and gender activities, the event aimed to enhance knowledge on HIV/AIDS, dispel misconceptions, and promote preventive behaviors among teachers and student peer educators from grades 10 to 12 of School No. 58 in Sukhbaatar district.

The activity was jointly organized with the “Uvidast-Od” Family Health Center of Khoroo No. 17 in Sukhbaatar district, the khoroo social worker, and the social workers of School No. 58. A total of 60 students participated, including 35 girls.

During the training, participants received information on modes of HIV transmission, prevention methods, and the importance of early detection, with a focus on strengthening adolescents’ accurate understanding and healthy attitudes.

In addition, students were introduced to the concepts of public and private space, forms of online violence, practical ways of recognizing risks, and how to seek support. The discussions highlighted the importance of reaching out to a trusted adult when themselves or their peers are exposed to any form of risk.

Overall, the event aimed to promote awareness, respectful communication, and positive behavior among adolescents by fostering knowledge and attitudes supportive of a safe and healthy environment.

#шинэдэдтөв #дэдтөв #баянхошуудэдтөв #толгойтдэдтөв

📍ТОЛГОЙТ ДЭД ТӨВИЙН ИРГЭД, ХОРООДЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“Улаанбаатар хотын гэр хороолл...
02/12/2025

📍ТОЛГОЙТ ДЭД ТӨВИЙН ИРГЭД, ХОРООДЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 3 дугаар үе шатны хүрээнд Толгойт дэд төвийн иргэд болон хороодын албан хаагчдад зориулсан дэд төвийн мэдээлэл өгөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтад 120 гаруй иргэд оролцож, төслийн хэрэгжилт болон хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл авав.

Энэ удаагийн уулзалтад “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийн талаар олон талын мэдээлэл танилцуулсан нь онцлог байлаа.

Уулзалтын үеэр Толгойт дэд төвд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ын үйл ажиллагааны танилцуулга, мөн Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс Толгойт Бизнес инкубатор сургалтын төвийг Уламжлалт гар урлалын хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтыг шинээр ашиглалтад орсон Толгойт Бизнес инкубатор сургалтын төвд зохион байгуулсан нь тус арга хэмжээний бас нэгэн онцлог байв. Тус төв нь төрийн нэг цэгийн үйлчилгээ болон нийгмийн хамгааллын үйлчилгээг Толгойт бүсийн иргэдэд хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхэд асрах өрөө, хүүхдийн хөгжил хамгааллын арга зүйн төв зэрэг үйлчилгээг нээгээд байна.

Ялангуяа хүүхэд асрах өрөө нь төвөөр үйлчлүүлж буй эхчүүд хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, тайван орчинд асрах боломжийг бүрдүүлсэн онцгой үйлчилгээ бөгөөд уулзалтад оролцогчдод энэхүү өрөө болон төвийн бусад үйлчилгээг мөн танилцууллаа.

***

📍 INFORMATION MEETING ORGANIZED FOR RESIDENTS AND KHOROO OFFICIALS OF THE TOLGOIT SUBCENTER

Within the framework of Tranche 3 of the “Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program,” an information meeting was successfully organized for the residents and khoroo officials of the Tolgoit subcenter. More than 120 residents participated in the meeting and received updates on project implementation and ongoing construction activities.

Representatives from Ulaanbaatar Housing Corporation LLC and the Capital City Small and Medium Enterprise and Service Support Center also took part in the event and presented comprehensive information on their activities, policies, and programs.

During the meeting, participants were briefed on the progress of construction works being carried out in the Tolgoit subcenter, the activities of Ulaanbaatar Housing Corporation LLC, and the initiative to develop the Tolgoit Business Incubator Training Center into a Traditional Crafts Development Center, led by the SME and Service Support Center.

The meeting was held at the newly commissioned Tolgoit Business Incubator Training Center, which was another highlight of the event. The center has begun providing one-stop government services and social protection services to the residents of the Tolgoit area. It has also introduced facilities aimed at creating a child-friendly environment, including a childcare room and a Child Development and Protection Methodological Center.

In particular, the childcare room provides a safe and comfortable space for mothers to breastfeed, change diapers, and care for their children while receiving services at the center. Participants were introduced to this facility, along with other key services offered by the center.

#шинэдэдтөв #дэдтөв #баянхошуудэдтөв #толгойтдэдтөв

📍Сонгинохайрхан дүүргийн шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллааСонгинохайрхан дүүргийн Гэр бү...
23/09/2025

📍Сонгинохайрхан дүүргийн шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын (ГБХХХ) хэлтсийн шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудад АХБ-ны хамгааллын бодлого, жендэрийн эрх тэгш байдал ба жендэрт суурилсан хүчирхийлэл буюу ажлын байрны бэлгийн дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт, мэдлэг өгөх сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтанд нийт 16 хүн хамрагдсанаас 4 эрэгтэй, 12 эмэгтэй албан хаагч байв.

Сургалтаар жендэрийн тухай ойлголт болон жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа хөдөлмөрийн харилцаан дах ажлын байрны бэлгийн дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл олгож, чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Тус дүүргийн ГБХХХ-ын Хэлтэс нь УБХГХХХОДХ төсөлтэй нийгмийн хамгааллын чиглэлээр нягт хамтран ажилладаг ба эдгээр шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах хүсэлтийг төсөлд тавьсны дагуу уг сургалтыг зохион байгууллаа.

***

📍The training was organized for newly appointed social workers of Songinokhairkhan District

The training, conducted in collaboration with the Family, Child, and Youth Development Department (FCYDD) of Songinokhairkhan District, aimed to provide knowledge and understanding of ADB’s safeguard policy, gender equality, and gender-based violence, particularly workplace sexual harassment and its prevention. A total of 16 participants attended the training, including 4 men and 12 women staff members.

During the training, participants were introduced to key concepts of gender, gender-based violence, and practical approaches to prevent workplace sexual harassment within labor relations. This capacity-building initiative was organized at the request of the Songinokhairkhan District FCYDD, which closely cooperates with the Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program on social protection activities.

#шинэдэдтөв #дэдтөв #баянхошуудэдтөв #толгойтдэдтөв

📍 "Жендэрийн тэгш байдал, хөдөлмөрлөх эрх, ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт зо...
22/09/2025

📍 "Жендэрийн тэгш байдал, хөдөлмөрлөх эрх, ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гэрээт барилгын ажил гүйцэтгэгч нарт зориулан "Жендэрийн тэгш байдал, хөдөлмөрлөх эрх, ажлын байран дахь бэлгийн дарамтын ойлголт болон түүнээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг Толгойт дэд төвд зохион байгууллаа. Сургалтад нийт 25 барилгын ажилчид хамрагдсан ба үүнээс эмэгтэй ажилтан 3 байв.

Мөн энэхүү сургалтыг төслийн 3 дугаар үе шатны барилгын зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Пи Си Ди Пи” ХХК-ийн ажилтнуудад зориулан зохион байгуулсан ба сургалтад тус компанийн нийт 14 ажилтан хамрагдсанаас 7 нь эмэгтэй албан хаагч байв.

Сургалтаар Азийн хөгжлийн банкны нийгмийн хамгааллын бодлого, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөдөлмөрийн мөлжлөгийн тухай болон ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх ойлголтыг өгч, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл олголоо. Мөн сургалтын үеэр бодит кейс, дасгал ажлууд ажиллуулж, байгууллагын дотоод журамд хэрэглэгдэх ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг жишээ журам, заалтыг өгч, бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон юм.

***

📍A training on "gender equality, employment rights and prevention of sexual harassment in the workplace" was organized

A training course was organized for contractors of the "Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program" project to provide an understanding of gender equality, the right to work, and the prevention of sexual harassment in the workplace. A total of 25 construction workers participated in the training, including 3 female workers in the Tolgoit subcenter.

The same training was also organized for the staff of PCDP LLC, the consulting firm providing design services under Tranche 3 of the project. A total of 14 employees of the company participated, including 7 women staff members.

During the training, knowledge and information were provided on the Asian Development Bank’s safeguard policy, labor rights, and ensuring gender equality in labor relations. The training also covered topics such as labor exploitation and sexual harassment in the workplace and methods for preventing them. Moreover, real cases, exercises, and a sample of the internal procedures against sexual harassment were provided, and group discussions made the training more effective.

#шинэдэдтөв #дэдтөв #баянхошуудэдтөв #толгойтдэдтөв

📍 АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД АЖИЛЛАВ2025 оны 8 дугаар сарын 19-...
20/08/2025

📍 АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД АЖИЛЛАВ

2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Азийн хөгжлийн банкны (АХБ) Гүйцэтгэх захирал ноён Бертранд Фурно тэргүүтэй Захирлуудын зөвлөлийн гишүүд, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаны төлөөллүүд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор сургалтын төвд зочлон, төслийн танилцуулга болон төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, тус төвд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхон, хэрэгжиж буй ажлын явцтай газар дээр нь танилцав.

#шинэдэдтөв #дэдтөв #баянхошуудэдтөв #толгойтдэдтөв

29/07/2025
🔴 Авлигын талаарх ойлголт"Авлига" гэж авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо ол...
27/06/2025

🔴 Авлигын талаарх ойлголт

"Авлига" гэж авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно.

Авлигад хүлээлгэх хариуцлага:
Авлигын гэмт хэрэг нь нийгэмд ноцтой үр дагавар учруулдаг учир 20 хүртэлх жилээр хорих ялаар, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хасахаас гадна, ашиг сонирхлын зөрчил болон хуульд заасан хэм хэмжээг зөрчвөл ажлаас халах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай.

“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлд дараах нээлттэй ажлын байрнуудыг з...
16/06/2025

“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлд дараах нээлттэй ажлын байрнуудыг зарлаж байна.

1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
2. Цахилгааны инженер

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Нийслэлд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Гэр хорооллыг х...

📍 Толгойт дэд төвийн Бизнес инкубатор, сургалтын төвийн барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс амжилттай ажилл...
12/06/2025

📍 Толгойт дэд төвийн Бизнес инкубатор, сургалтын төвийн барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс амжилттай ажиллалаа

Төслийн байршил: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Гүнгэрваа худалдааны төв

Төслийн ажлын явц: 100%

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 1, Амарын гудамж-2, Соёлын төв өргөө, Г-корпус/415
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 04:00

Telephone

70003099

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл:

Share