Future Energy-Mongolian Hydrogen Council

Future Energy-Mongolian Hydrogen Council Ирээдүйн эрчим хүч-Монголын устөрөгчийн холбоо нь устөрөгчийн технологи, үйлдвэрлэл зэрэг мэдээллийг

22/11/2025

УБЦТС ТӨХК-ААС 2025.11.25-НЫ 20:00 ЦАГААС УХААЛАГ ТООЛУУРТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАХ LIVE ХИЙНЭ.

6-9 цагийн хөнгөлөлт хаана байгаа юм бэ
22/11/2025

6-9 цагийн хөнгөлөлт хаана байгаа юм бэ

Энд тэнд уригдаж устөрөгчөө ярьсаар л явна
11/12/2024

Энд тэнд уригдаж устөрөгчөө ярьсаар л явна

Өчигдөр болсон хурлын талаар сэтгэгдлээ хуваалцья. Юу л шалих вэ дээ гэж бодож нилээн юм ярихаар бэлдэж очсон юм уг нь. ...
28/10/2024

Өчигдөр болсон хурлын талаар сэтгэгдлээ хуваалцья. Юу л шалих вэ дээ гэж бодож нилээн юм ярихаар бэлдэж очсон юм уг нь. Гэтэл энэ залуучууд тун сүрхий ажиллаж байгааг мэдэрлээ. Энергийн нөөц гэдэг сэдвээр хэд гурван үг хэлэв. Хуралд ерөнхий сайд асан С. Баяр, М. Энхсайхан нар оролцож санаа бодлоо хуваалцав. Баяр би ч буруутай гэж хэлсэн нь таалагдлаа. Энхсайхан 1996 онд хийсэн өөрчлөлтөө өөрөө яриагүй ч эрчмийнхэн сайнаар дурсаж байна лээ. Ямар ч байсан эрчмийн салбарын реформ хийгдэх нь гэдгийг мэдэрлээ.

Нэг ийм санал асуулга явж байгаа юм байна. Тавхан үгэнд танигдана гэдэг шиг асуултуудыг нь харахад асуудлаа ойлгож ч бай...
19/10/2024

Нэг ийм санал асуулга явж байгаа юм байна. Тавхан үгэнд танигдана гэдэг шиг асуултуудыг нь харахад асуудлаа ойлгож ч байгаамуу даа хэн мэдэхэв. Яаж ийгээд бөглөөд явууллаа.

Японы JICA байгууллагын төлөөлөгчидтэй 1 цаг 15 минут тухтай уулзаж сайхан яриа өрнүүлэв. Хүнд цагт япон нөхдүүд маань д...
10/10/2024

Японы JICA байгууллагын төлөөлөгчидтэй 1 цаг 15 минут тухтай уулзаж сайхан яриа өрнүүлэв. Хүнд цагт япон нөхдүүд маань дахиад л дэмжих нь дээ.

02/10/2024

Устөрөгчийн энергиэр ноцолдож байгааг минь туршилт төдий цаг нь болоогүй боль гэх нь холгүй зөвлөгөө өгөх хүмүүс бас байх юмаа. Энэ бол шинэ зүйлийг сүүдэр шиг дагадаг зүй тогтол. Ямарч байсан Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс хол зүйл учир надад санаа зовсон нь сэтгэлээ бүү чилээ. Мэдээлэл дутуу хэсэг нь зүгээр л чих тавьж яв.

02/10/2024

Ийгл ТВ-ээр ярьснаа бага зэрэг тодруулдаг юм бил үү.
Эрчим хүчний баланс гаргадаг байгууллагыг бий болгож шаардлагатай санхүүжилтийг шийднэ гэж Эрчим хүчний тухай хуульд заасан байдаг. Дэлхий дээр Эрчим хүчний (Power) гаргадаг нэг ч улс байхгүй. Energy Balance гэж гаргадаг. Энд аргал, бууцаас авахуулаад хүлэр, занар, нүүрс, газрын тос, хий, уран зэрэг энергийн нөөц, тэдгээрийн хэрэглээ, хэтийн төлөв гээд бүгдийг тооцдог. Одоо устрөгчийн түүхий эд гэдэг утгаар усыг ч оруулдаг болох биз. Манайд Ministry of Energy гэж нэрлэчихээд цахилгаан станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, ДҮТ-ийн асуудлыг хариуцдаг Ministry of Power байна. Бараг аж ахуйн ажил. Ядаж нүүрсээ ч мэддэггүй, эсвэл мэдүүлдэггүй, юун хий, газрын тос. Гадныхан үүнийг ойлгодоггүй. Гажиг тогтолцоо учраас ойлгох бололцоо ч байхгүй. Бас хуулинд эрчим хүчний талаархи төрийн бодлого гэж бий. Шинэ сэргэлтийн бодлого батлагдангуут Эрчим хүчний талаар баримтлах төрийн бодлогын бичиг баримтыг хүчингүй болгосон. Бодлогыг энергийн балансаа хагас дутуу ч гаргаад алийг нь гадаад, дотоод нөхцлөөс хамааруулж хэзээ, яаж ашиглах вэ гэдэг стратегийн судалгаанд үндэслэж богино, дунд, урт хугацаагаар боловсруулах ёстой. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн бүх тооцоо судалгааг хиймээр байдаг ч санхүүжилт ядмаг. Ажилтнууд нь уг нь хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвараар тун гайгүй. Зохицуулах хороо Их хурлын байгууллага байх ёстой ч 2001 онд ерөнхий сайдын мэдэлд байхаар хуульчлагдсан. Хэнээс ч үл хамаарах, бие даасан энэ тэр гэж худлаа ярьцгаадаг. Энүүхнийг ойлгуулах гэж би гэдэг хүн энд тэнд ярьсаар л явна.

01/10/2024

Өчигдөр БизМонголиа зөвлөх үйлчилгээний компанийн зохион байгууллагын зохион байгуулсан Монгол Улсын Устөрөгчийн Стратеги Оролцогч талуудын уулзалт хэлэцүүлэгт урилгаар оролцож "Монгол дахь устөрөгчийн хөгжил" сэдвээр танилцуулга хийв. Уулзалтанд Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ,салбарын яамд, холбогдох ажлын хэсэг, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд болон ТББ-ын төлөөлөл оролцов. Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Даваадалай нээлтийн үгэндээ "Аливаа чухал уулзалт бүр биднээс Ногоон шилжилт, ногоон хөгжлийн бодлого нэхэхээс эхэлдэг боллоо" гэсэн нь энэхүү уулзалтын ач холбогдлыг тодорхойллоо. Уулзалтанд ЭХЯ-ын төлөөлөл харагдсангүй, Гадаад яаманд болж буй Монгол-Америкийн эрчмийн диалог арга хэмжээнд оролцож байгаа сурагтай. Манай зөвлөлийн тэргүүн Б. Бямбасайхан тэнд бас оролцож байгаа л даа. Гэтэл 80 гаруй хүнтэй яамнаас нэг ч хүн байхгүй байгаа нь хэдэн жилийн өмнө "Шинэ сэргэлтийн бодлогод" орсон учир Устөрөгчийн тусдаа стратеги хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж байсан нь хэвээрээ байгаа юм уу гэсэн бодол төрүүлж шүүмжилж л орхив.

“Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлага.-Өнгөрөгч долоо хоногт УИХ, Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар цахилгаан станцын ...
02/09/2024

“Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлага.

-Өнгөрөгч долоо хоногт УИХ, Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг яаралтай журмаар хэлэлцэж дэмжсэн. Та энэ салбарын мэргэжлийн хүний хувьд уг үйл явцыг та хэрхэн харж байна. 1.4 тэрбум ам.долларын зээлээр барих ер нь хэр зөв бэ?
Түүх ярьвал бүр 2014 онд бил үү дээ ДЦС-3-т 50 МВт-ын чадал нэмсэн. ДЦС-3-ын Нэгдүгээр шатны шинэчлэл нэртэй төслийн хүрээнд. Амжилттай хэрэгжсэн, одоо хүртэл хэл амгүй ажиллаж байна. Залгаад 2014 оны 10-р сарын 11-ний өдөр Засгийн газрын 331 тоот тогтоол гарч Хоёрдугаар шатны шинэчлэл хийж чадлыг нь дахиад 2х125 МВт буюу 250 МВт-аар нэмэх гэрээг түлхүүр гардуулах нөхцлөөр байгуулж хэрэгжүүлж эхлэх даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М, Сономпил нарт өгсөн байдаг. Төсөвт өртөг нь 300 сая орчим америк доллар байлуу даа. Эх үүсвэр нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, бонд болон 2015-2019 оны улсын төсвөөс гэж заасан байсан. Энэ асуудал сонгуультай холбогдоод замхарсан байх. Яагаад гэвэл уг тогтоолыг 2016 оны сонгуулийн дараа хүчингүй болгосон байдаг. 300 сая долларын төсөв 10 жилийн дараа 1,3 тэрбум Евро болчихоор эгдүүцэхээс өөр аргагүй биз дээ.
-Энэ төсөлд шинээр ТЭЗҮ хийхээр яригдсан. Гэтэл өмнө нь ТЭЗҮ хийгдэж, гуравдугаар ДЦС-ын инженерүүд хянасан юм байна лээ шүү дээ. Хянасан инженерүүд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм байна лээ. ТЭЗҮ-д манай талтай нийцэхээргүй яг ямар асуудлууд туссан байдаг юм бол?
Одоо хийгдэх нь зураг, төсөл юм билээ. Өмнө нь оросууд ТЭЗҮ хийсэн. Түүнийг нь манай инженерүүд хянасан. Шүүмжүүдээ нэгтгээд яамандаа өгсөн юм билээ. Тэр үед л 1,3 тэрбум Евро гэдэг тоо гарч ирсэн. ТЭЗҮ гэдэг чинь техник талыг нь ч эдийн засаг талыг нь судлаад төсөл хэрэгжүүлэх утга учир байна уу гэдгийг шийддэг гол бичиг баримт. Тэгэхээр зураг, төсөл буюу дараагийн шатны ажилыг эхлүүлэх гэж байгаа нь тэр ТЭЗҮ-г үндсэндээ зөвшөөрсөн гэсэн үг шүү дээ. Техникийн чанартай 100 гаруй маргаантай асуудлууд байгаа. Гол нь энэ өндөр үнэ өртөг хойч үедээ үлдээх утгагүй өр шүү дээ.
-Та цахим хуудастаа “ДЦС-3-ын өргөтгөлийг Оросын нөхцөлөөр хийвэл дараа нь мөн ч олон хүн шоронд орно доо” хэмээн бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ, яагаад шоронд орно гэж?
Өнөөгийн ханшаар 500-700 сая америк долларт хийгдэх ажлыг 1,44 тэрбум доллараар хийлгэчихвэл наад захын үр дагавар нь ийм шүү гэж сануулсан ухаантай.
-Эрчим хүчний хувьд эмзэг манай улсын хувьд гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн гэх энэ төсөл чухал төсөл биш үү?
Чухал учраас аль 2014 онд, бас 2018 онд яригдаж байсан. Тухай бүртээ л ойлгомжгүй шалтгаанаар замхарч байсан даа.
-Олон нийтийн ойлголтоор манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат гэгддэг ч начир дээрээ БНХАУ-аас хараат, тиймээс энэ төсөл бол чухал гэх хэсэг ч байна л даа?
Америкийн нэг суу билэгт улс төрч наад хоёр хөршөөс хамааралтай байдлыг чинь шийдэх ганцхан арга нь “Power of Balance” буюу тэнцүүлэлт гэж хэлсэн байдаг. Энэ нь хоёр хоршийг тэнцүүлэхээр тогтохгүй гуравдахь хөршийг хамааруулж хэлсэн үг гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оросын технологиор баригдсан станц учир өргөтгөл ч оросынх байх ёстой гээд байна лээ. ДЦС-4-ийн зуухны тоос бэлдэх систем бүхэлдээ, турбинуудын тохируулгын систем Японых болсныг мэдэхгүй байх л даа. Зардал нь хүртэл 2-3 дахин бага, дээр нь маш найдвартай байдаг. ДЦС-3 дээр ч барууны технологи их нэвтэрсэн байгаа.

Нэгд, үнэ өртөг дэлхийн жишгээр, хоёрт, зээлийн нөхцөл боломжийн байх ёстой. ДЦС-4-ийн шинэтгэлүүдийг хийсэн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 1 хувь хүрдэггүй юм шүү. Дээр нь зээлтэй холбоотой үндсэн зээл төлөхгүй байх хугацаа, эргэн төлөлтийн ерөнхий хугацаа гээд зөндөө юм бий. Техникийн хувьд ч олон асуудал бий. Тийм нарийн ширийн зүйлийг уншигч ойлгохгүй учир энэ удаа нурших хэрэггүй байх. Ямарч байсан энэ төсөл олон нийтийн анхаарлыг татаж чадлаа. Тийм учир төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз.

27/08/2024

Эрчим хүчний үнэ нэмэх сургаар нойрмоглож байсан Монголын дайснууд сүржин нь аргагүй орилж эхэллээ.

19/08/2024

Надад олдсон ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн төслийн гурван хувилбар байна. Эхнийх нь ЭХЯ-ны санал, удаах нь олон нийтийн санал авахаар ХАҮ танхимын сайтад тавигдсан төсөл, сүүлийнх нь УИХ-д Зг-аас өргөн барьсан гэх хувилбар. Үе шат бүртээ муудсаар, будилсаар Эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлж, үнэ тарифыг зохистой түвшинд хүргэн, цаашид тогтмол индексжүүлэх механизмыг нэвтрүүлж, салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ гэсэн гол санаа л үлдэж. Эг, Шүрэнгийн УЦС барьна ч гэх шиг. Хойд хөрштэйгөө учраа олж чадах болтугай. Устөрөгч, давхаргын метан хасагдаж, би л олсонгүй. Ер нь ШУ технологийн дэвшлийг ЗГ ойлгож, төлөвлөдөггүй л дээ, Дандаа л хойноос нь дагаж явдаг. Манайхан бол ядаж дагадаг ч үгүй. Яахав хувийнхандаа, гадаадын хөрөнгө оруулагч нарт л найдахаас.

Address

B-502, Union Building, SBD
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Future Energy-Mongolian Hydrogen Council posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Future Energy-Mongolian Hydrogen Council:

Share

Category