Био энергийн оношлогоо, засал эмчилгээ

Био энергийн оношлогоо, засал эмчилгээ Хүний гэрлэн бүрхүүл буюу АУРА-г үзээд хаанаа яаж хонх?

Хүмүүс бид махан биеэ арчилж торддог ч, харин биеийг тойрон хүрээлж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй гэрлэн бүрхүүл байдагийг мэддэггүй. Үүнийг гэрлэн бүрхүүл буюу АУРА гэнэ.
Энэ аура нь бидний махан бие бодийг гадны вируст өвчин, хэл ам, хараал, газар зүйн эмгэг бүсийн сөрөг нөлөөнөөс хамгаалж байдаг. Хүн анх төрөхдөө тодорхой хэмжээний энергитэй төрдөг. Энэ бол бурханы хишиг. Үүнийг олон төрлий

н зүйл “ярих, бодох, уйлах, гүйх, хөдлөх хооллоход” зарцуулдаг. Гэвч энэ энергийн цөөхөн хувийг хоол, нойр, зөв амьсгал, бясалгалаас нөхөж авдаг. Энерги нь бие махбодийг орчлон ертөнцтэй холбон хүний биед инь, янь 2 туйлын эхлэл болон хуваагдаж үндсэн суваг мердианаар тархдаг. Аурагийн цацруулж буй энерги тэр хүний амьдрал, бодол санаа, биеийн эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг. Эрүүл өвчтэй, амжилт уналт, үзэн ядалт хүрдний гэмтэлийг харуулна. Аура олон өнгөтэй ч аль давамгайлж байгаа нь суурь өнгө юм. Оюунлаг болох тутам гэрлийн өнгө сайжирна. Цэнхэр өнгө-сүнслэг, амьдралын өнгө нь зөв ялгаралтай сайн өнгө. Тод байх тутам хүн эрүүл саруул эрч хүчтэй байна. Түүхий элэг шиг хүрэн улаан өнгө муу санаатай хүнд байдаг, золгүй явдалтай учруулж магад. Тийм хүнээс холуур яв. Монголчууд бид “Чингисийн үр сад, өндөр хувь заяатай ард түмэн гэж цээжээ дэлдэцгээхийн оронд нэг хэсэг нь ч гэсэн өөрийнхөө оюун санааг цэвэрлэн байгаль ээжээ хайрлан шүтэлцээтэй амьдран аль болохоор ядуу зүдүү, баян хоосоныг ялгалгүй хүний ёсоор хайрлан хойд үедээ гай тарих зүйл хийхгүйгээр зөв зохистой эрүүл саруул амьдарвал энэ насны буян, нийгэмдээ оруулж буй хувь нэмэр, хойд төрөлдөө өвлүүлэх хөрөнгө юм шүү. Өвөг дээдэс маань “Үйлийн үр гэдэг нь үсний ширхэгээс нарийн” гэж сургадаг нь үүнийг мэддэгээс гадна амьдралдаа мөрдлөг болгодог ухаантай хүмүүс байжээ.

10/03/2024

𝐒𝐊𝐄𝐓𝐂𝐇𝐄𝐑™ Orthopedic Shoe 2024: The soft insole of our sports shoes supports you so you don't feel any ankle discomfort on long walks. 🔥 50% OFF & Fast shipping. Comfort and Support to Reduce Back and Knee Pressure. 😍Don't miss out on these breathable sneakers👍Whether you're hiking or running errands around town, slip on these sandals for worry-free comfort. ✅ Ideal for wide feet ✅ and comfortable ✅ they are ideal for everyday life 💥🛒 Shop now👉

16/02/2024

1. Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчины шалтгаанууд болдог гэнээ.

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино.
Сору

25/01/2024

Монгол ёсны эрт үеэс цээрлэж ирсэн зан заншил

1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.
2. Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг.
3. Хөл ачдаггүй, гай болдог.
4. Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг.
5.Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг.
6.Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй.
7. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.
8. Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр.
9. Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог.
10. Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь үхдэг.
11. Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг.
12. Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг.
13.Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг.
14. Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй.
15. Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг.
16. Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог.
17. Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог.
18. Аяга буруу барьдаггүй, муу ёр.
19. Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг.
20. Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг.
21. Дээлийн хормой шуудаггүй, нас барсан хүн дээр орох хүн хормой шуудаг.
22. Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг.
23. Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг.
24. Эрхий хуруу үмхдэггүй, аав нь үхдэг.
25. Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг.
26. Шогширдоггүй хоосордог.
27. Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг.
28. Гудас дээрээс нь эвхдэггүй, үхсэн хүний гудасыг тэгж хураадаг.
29. Хутганы ир долоодоггүй, үхэл дууддаг.
30. Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг.
31. Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
32. Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг.
33. Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог.
34. Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог.
35. Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог.
36. Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог.
37.Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог.
38. Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг.
39. Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог.
40. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг....
41. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу.
42. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.
43. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг.
44. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг.
45. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.
46. Явган суудаггүй, өвчин ээрдэг.
47. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог.
48. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй.
49. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг.
50. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг.
51. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил
52. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг.
53. Бүсгүй хүн мал муулдаггүй
54. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй.
55. Таваг долоодоггүй, хоосордог.
56. Эм хүн ташаа тулдаггүй
57. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг.
58. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав.
59. Хээр дэр авч явдаггүй
60. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй
61. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг.
62. Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг
63. Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг.
64. Газар гар тулдаггүй, газрын гай авдаг.
65. Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг.
66. Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог.
67. Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог
68. Эмээл хазаар дээгүүр алхдаггүй
69. Зул үлээж унтраадаггүй муу ёр.
70. Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг.
71. Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг.
72. Бороо ороход алга тосдоггүй
73. Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй.
74. Хумсаа мэрдэггүй, хүн гардаг.
75. Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
76. Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг.
77. Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог.
78. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог.
79. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог.
80. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.
81. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг.
82. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг.
83. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг...
84. Гол ус руу шээдэггүй бузартдаг.
85. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг.
86. Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг.
87. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг.
88. Галд сүү хийдэггүй. Гал догширдог.
89. Дээс татсан айлд ордоггүй.
90. Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг.
91. Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг.
92. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг.
93. Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг.
94. Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог.
95. Уруул цохьдоггүй хэрүүл гардаг.
96. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг.
97. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг.
98. Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг.
99. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг..

19/11/2023

Монголчууд тархи толгойноос даарах муу заавал малгай өмсөж бай битгий хөлсөө сэвж бай гэдэг. Тэгвэл түүний хор уршиг нь:

14/11/2023

"Хувь хүний өвчин сэтгэлээ барьж чадаагүйгээс үүсдэг."

Хүн муулах,шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.

Хэт халуун хоол идэхэд сэрээ булчирхай гэмтэнэ, сэрээ булчирхай гэмтвэл дархлааны бодисууд ялгарахаа болино.

Зовлон, зовнил их байх тусам элэг цөс их ялгаруулахыг биеэс шаарддаг. Элэгнээс гарах гашуун бодис нь зүүн тархинд нөлөөлж улам муугаар ургуулан боддог.

Амьсгал муу авах тусам бусад хүнд итгэх итгэл мууддаг, бусдад итгэж сурах тусам элэг эмчлэгддэг.

Гар утас, зурагт, цахилгаан зуух нь бөөрийг гэмтээдэг. Биеэ дайчлах, булчингаа чангалах, бөгсөн биеэ чангалах, нураагаа хөдөлгөх, СЭТГЭЛИЙН ХАТ-тай байснаар бөөр эрүүлждэг.

Аливаа бухимдал ходоодыг гэмтээдэг.

Биеэ хэт үнэлдэг хүний нармай өвддөг.
өөрийн үнэ цэнээ мэдэхгүй, үнэлж чадахгүй хүний хоолойн төвөнх өвддөг.

Их үглэдэг хүний гуурсан хоолой өвддөг.

Өөрийгөө дорд үздэг хүний нарийн гэдэс өвддөг.

Шантрамтгай хүний бүдүүн гэдэс өвдөж, гүйлгэх замын өвчнүүд тусдаг.

Хоолойн махыг авахуулбал хүн аливаа хоол хүнсэнд хордомтгой болдог.

Хүн их муулдаг хүмүүс хүчиллэг болдог. Хүүхэд их шүлтлэг байдаг. Тэд хүн муулахыг мэддэггүй болохоор тэр.

Дотогшоо, аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань, нөхөр болдоггүй. Тусархуу, сайхан сэтгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлдэг, илүү ихийг түгээдэг, бусадтай нийцэл зохицолтой байх тусам тухайн хүний хүрд томорч үнэрээ ялгаруулдаг. Хүний үнэр гэж үүнийг хэлнэ.

Сору

14/11/2023

Манайхан их асуудаг. Эмэгтэй хүнд хэдэн өндгөн эс байдаг. Өндгөн эсийн нөөц гэж юу вэ? Хэдэн удаа жирэмслэх боломжтой байдаг. Өндгөн эс хөгширдөг үү? гэж...Нэлээд системтэй мэдээлэлтэй хүснэгт байна.

14/11/2023
27/09/2023

‼ЯМАР ЭРДЭС ДУТАГДАХАД
↘️ЯМАР ЭМГЭГҮҮД ҮҮСДЭГ ВЭ?

📌 Түрэмгий чанар: Иод, магни.
📌 Архинд донтох: Цайр.
📌 Харшил: Иод, кальци.
📌 Цус багадалт: Төмөр, иод, кальци, магни, зэс.
📌 Хайхрамжгүй байдал: Иод, кальци, цайр.
📌 Үе мөчний үрэвсэл: Кальци, цайр.
📌 Судасны хатуурал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
📌 Үргүйдэл: Иод, кальци, цайр
📌 Даралт багасах: Иод, кали, кальци, магни
📌 Толгой эргэх: Төмөр, иод, кальци, магни, натри.
📌 Нүдний өвчин: Цайр.
📌 Мөөгөнцрийн өвчин: Кальци, кобальт.
📌 Сэтгэл гутрал: Иод, кали, кальци, магни, зэс.
📌 Арьс сулрах: Иод, кобальт, цахиур.
📌 Өсөлтийг удаашруулах: Иод, кали, кальци, магни, селен, хром, цайр.
📌 Өтгөн хаталт: Төмөр, кали.
📌 Бахлуур: Иод, кальци.
📌 Гар, хөл хөрнө: Иод, кальци, магни.
📌 Бэлгийн сулрал: Иод, селен, цайр.
📌 Зүрхний шигдээс: Иод, кальци, магни.
📌 Шүд цоорох өвчин: Кальци, магни, фтор.
📌 Дасан зохицох чадвар: Кальци, цайр.
📌 Хумсны хэврэг байдал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
📌 Арьсны пигментацийн эмгэг: Кальци, зэс, селен.
📌 Мэдрэл: Иод, кали, кальци, магни.
📌 Нойргүйдэл: Иод, кали, кальци, магни.
📌 Бронхит: Иод, кальци.
📌 Үс уналт: Иод, кальци, цахиур, магни, зэс, цайр.
📌 Цусархаг өвчин: Магни.
📌 Гепатит: Кальци.
📌 Цусны даралт ихсэх өвчин: Иод, кальци, магни.
📌 Гемоглобин бага: Төмөр, иод, зэс.
📌 Таргалалт: Иод, кальци, цахиур, магни.
📌 Гарын хөл бадайрах: Иод, кальци, цайр 📌 Дархлаа сулрах: Иод, кальци, цахиур, магни, селен, хүхэр, фосфор.
📌 Хаван: Иод.
📌 Үе мөчний эмгэг: Цахиур, хүхэр, цайр.
📌Хаг: Цахиур.
📌 Зовхи татах: Магни.
📌 Ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлнэ: Кали.
📌 Хоолны дуршил алдагдах: Төмөр, магни, натри, фосфор, цайр.
📌 Жин хасах: Иод, манган, фосфор.
📌 Амт алдах: Натри, цайр.
📌 Үнэр алдах: Цайр.
📌 Түрүү булчирхайн үрэвсэл: Магни, цайр. 📌 Хялгасан судасны нэвчимхий чанар: Иод, кали, цахиур.
📌 Хорт хавдар: Иод, кали, цахиур, натри, цайр.
📌 Ревматизм: Кали, кальци, цахиур, цайр 📌 Зүрхний хэм алдагдах: Иод, кали, магни 📌 Ядаргаа: Иод, кали, кальци, магни, фосфор.
📌 Нойр булчирхайн үйл ажиллагаа буурах: Селен.
📌 Таталт: Кали, кальци, магни.
📌 Тууралт: Марганец, зэс, натри, цайр.
📌 Тахикарди: Иод, кали, кальци, магни.
📌 Ой тогтоолт муудах: Иод, кали, натри, цайр.
📌 Батга: Кали, цахиур.
📌 Ядаргаа: Иод, кали, магни, зэс, натри, фосфор, хром, цайр.

13/09/2023

1. Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчины шалтгаанууд болдог гэнээ.

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино.

laanii ongo yamar bh ni asaah ued yamarch hamaagui. har ongiin laa haraar asdaggui. laa bol jijighen hemjeenii gal boloh...
04/09/2023

laanii ongo yamar bh ni asaah ued yamarch hamaagui. har ongiin laa haraar asdaggui. laa bol jijighen hemjeenii gal bolohoos oor zuilgui.
laa asaalaa gd hunii uiliin ur, amidraliin asuudluud arildag gdg ni hudlaa 1 ugeer helbel muhar suseg. laanii suljeenii biznesiig sanaachlagch nar hunii zovlon dr naadaj mongo olj bn.
Zud ihesheer nohoi targaldag
Zovlon ihesheer lam targaldag gdg ertnii ug bdgdaa.

30/08/2023

- Ямар хүнтэй ханилсаныгаа, салах үедээ мэднэ
- Ямар ах дүүтэй гэдгээ , өв хөрөнгө хуваалцах даа мэднэ
- Ямар хүүхдүүдтэй гэдгээ, хөгшрөх үе дээ мэднэ
- Ямар найз нөхөдтэй гэдгээ, зовж ядрах үедээ мэднэ

Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу
Ажил гоёл хоёрын хувцас хүртэл тусдаа
Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зүсдэггүй
Алмазаар шүд бүрж, торгоор бөгж хийдэггүй

Жирийн харахад ялгаагүй ч тавилан гэдэг амаргүй
Жимс самар хоёр нэгэн мөчирт ургадаггүй
Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд
Чихэр, давс хоёрыг ханатал нь хийж болдоггүй. /Р.ЧОЙНОМ/

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Био энергийн оношлогоо, засал эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Био энергийн оношлогоо, засал эмчилгээ:

Share