28/10/2026
Манай урилгыг хүлээн авч, Мандах суманд хүрэлцэн ирж соёлын цогц үйлчилгээ үзүүлсэн "Дорноговь - Музейн сургалт, судалгааны төв"-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.🤗
Түүх, соёлын өв, археологи, палеонтологи, өв уламжлалын үнэт мэдлэгийг орон нутгийн иргэд, хүүхэд залуус, манай байгууллагын хамт олонд түгээн дэлгэрүүлж, өв соёлоо танин мэдэх, хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож, үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх эрхэм үйлсэд тань өндөр амжилт хүсье.🤗